Уг нь өдийд УИХ-ын сонгуулийн ажил эхэлж, элдэв төрлийн реклам, гэмт хэргийн илчлэлт өргөн хүрээнд явж, улс төрийн байлдаан ид явагддаг байв. Одоо бол таг чиг. Олон нийт ч улс төрийг бараг сонирхохоо болив. Харин ил харагдаж байгаа юм нь нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны нээлттэй хэлэлцүүлэг, ОТ-н далд уурхайн нээлт. Энийг ч гэсэн нийгэм онцгой их сонирхохгүй байна. Ингээд өнгөц харахад монголын улс төр зогссон мэт санагдана. Гэвч улс төр хэзээ ч зогсдоггүй бөлгөө. Харин манай улс төр маш эрчимтэй явагдаж байна. Гэхдээ их далд, нууц, мөн тун өвөрмөц байдлаар явагдаж байна. Энэ тухай товч өгүүлсү…
Хулгай дээрмийн анатоми
Манайхан нүүрсний болон Хөгжлийн банкны хулгай дээрмийг ярьж буй боловч эдгээр нь аварга том сүлжээний нэг л жижиг хэсэг гэдэг нь тов тодорхой байна. “Жижиг” гэж харьцангуй нэрлэж байгаа болохоос цар хүрээ, учруулсан хохирол нь хосгүй их. Цаашаа бусад салбарыг ухвал хулгай дээрмийн хэмжээ, цар хүрээг төсөөлөхөд ч хэцүү. Лав л манай албан ёсны ДНБ-ээс олон дахин буюу миний багцаа тооцоогоор 5-7 дахин давах хэмжээний хулгай дээрэм болж байна…
Энэхүү хулгай дээрэмд хил гааль, татвар, цагдаа зэрэг төрийн олон байгууллагууд шууд оролцжээ. Хамгийн шившигтэй нь монголын Тагнуул. Хамар дор нь олон зуун тэрбумын хулгай дээрэм 20 шахам жил хийж байхад “мэдээгүй” атлаа иргэний нийгмийн тэмцэгчдийг барьж хорьж байгаа нь зүгээр л шившиг, үлэмжийн их тэнэглэл юм.
Хулгай дээрэм улс төрийн дээд түвшинд эхэлж, улмаар дунд, доод шатыг нилд нь хамарсан бүхэл бүтэн гэмт хэргийн сүлжээ болон томорсон байна. Хулгай дээрмийн гол үүр нь улс төрийн нам – МАН, АН хоёр, бүр тодруулбал МАН-ын дээд хэсэг болж байгаа нь тов тодорхой. Энд “намын гишүүн баян бол нам баян” гэсэн зарчим илт үйлчлэх болов.
Улс төрийн намын энэхүү гэмт сүлжээ зорилго чиглэлтэй, бүлэглэсэн, зохион байгуулалттай гэмт хэргийн шинжийг нэгэнт олж, олон арван жилийн турш аажмаар өсөн томорсоор эдүгээ нийгмийн сүйрэл рүү хөтлөх хэмжээнд нэгэнт хүрчээ.
Энэхүү гэмт хэргийн сүлжээ бохир улс төр цэцэглэн хөгжих шимтэй хөрс болж, монголын улс төрийг өөдлөхийн аргагүй тамирдуулах гол хүчин зүйл болон хувирчээ.
Гэмт хэргийн улмаас олсон асар их мөнгө хувь этгээдийн халаасанд орохоос гадна түүний нэлээд хэсэг улс төрийн намуудыг ил далд санхүүжүүлэх гол эх үүсвэр болж байна. Тэгэхлээр энэхүү хулгай дээрмийг мэдээгүй, дуулаагүй, сонсоогүй, их багаар оролцоогүй намын зүтгэлтэн – улс төрч хуруу дарам цөөн гэдэг нь бас л тов тодорхой. Энэ талаар дэлгэрэнгүй ярих цаг эрхбиш гарна гэж бодож байна.
Бараг 20 гаруй жил бүрэлдэн тогтсон хулгай дээрмийн энэ сүлжээ дотоод зөрчил, тэмцэл, бас олон түмний өөрийн ухамсар сэргэхийн хэрээр эвдрэлд орж, антисистемийн хувьд нуран унах тун ойрхон болов.
Эвдрэл хийгээд эвдэгч
Энэхүү хулгай дээрмийн антисистемийн эвдрэл, ан цав аль эртнээс тодорхой болж, улс төрийн элдэв тэмцэл, гэмт хэргийн илчлэлтээр илэрч байв. Гэтэл антисистем эвдрэх нь бүү хэл, харин ч улам бүр өргөн хүрээг хамарч, өргөжин тэлсээр байв. Яагаад гэвэл ард түмний шударга ёсны тэмцэл, нийгмийн идэвхи бараг байхгүй байв. Ингээд антисистем өргөжин тэлсээр аливаа гэмт сүлжээний зүй тогтлын дагуу дотоод тэмцэл, зөрчилдөө идэгдэн нурж эвдрэх цаг үе нь 2020-иод оны эхэн буюу яг одоо болж байна. Өөрөөр хэлбэл хулгай дээрмийн гэмт сүлжээ нууц хаахын аргагүй хэтэрхий томорч, энэ талаар монголын иргэн болгон мэддэг болж, төр засгийн нэр хүнд шалдаа буусны улмаас нуралт эхлэв. Энэ бол шалтгаан юм. Хэдийгээр шалтгаан болон бүлэг шалтгаан бүрэлдсэн байлаа ч шалтаг байхгүй бол үйл явц болдоггүй. Манай тохиолдолд антисистем нуран унах үйл явц өөрөө аяндаа болохгүй. Одоо шалтаг хэрэгтэй. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ болов.
Л.Оюун-Эрдэнэ гарч ирсэн болон түүний “сайн муу” үйлийг дурдах нь хэт нуршуу бөгөөд илүүц. Тэрээр эхлээд “ажил хийх” гэсэн боловч болж өгсөнгүй. Яагаад гэвэл монголын төр засаг үйлдсэн хулгай дээрмээсээ болж, ямар ч шинэлэг ажил хийх чадваргүй болтлоо бууран доройтжээ.
Ямар ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны асуудал, 5 Ш-ийг авч үзэх нь илүү барьцтай. Бусад салбарын хулгай дээрэм гэх толгой эргэм их хэрэг байгааг энэ удаа дурдаад л өнгөрье…
Л.Оюун-Эрдэнийн эхлэлийг ард түмний дийлэнхи олонхи дэмжиж байгаад эргэлзэх зүйлгүй. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэгчид байхгүй болсон гэсэн хэрэг огт биш…
Ингээд Л.Оюун-Эрдэнийг “дэмжиж байгааг” эерэг, сөргөөр нь ялган үзэх ёстой. Нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны асуудал, 5 Ш-ийг “шал буруу” гэж эсэргүүцэж байгаа хүн бараг ганц ч байхгүй. Харин шаардлага тавигсад маш олон буй. Жи: Бүх гэмтнийг үтэр түргэн шийтгэж, заримыг нь олны өмнө буудаж алах буюу дүүжил, шоронд илгээ. Мөн одоо шүүхийн өмнө зогсож байгаа төдийгүй, хажуудаа байгаа “олон том” хулгайч дээрэмчдээ шийтгэ. Эдгээр шаардлага гэнэн мэт харагдавч үнэний ямар нэг хувь байгаа юм.
Гэвч Л.Оюун-Эрдэнэд ийм боломж байхгүй. Жишээ авъя: Бохирдсон голын ус яаж цэвэршдэг вэ ?! Лав л шууд, гэнэт цэвэршинэ гэж байхгүй. Эхлээд цэвэр ус бага зэрэг орно. Ингээд цэвэр ус байнга бага багаар аажмаар нэмэгдсээр, цэвэр усны хэмжээ, урсац, талбай ихэсч, бохир усных багасах ба хэсэг хугацааны дараа гол бүрэн цэвэршинэ. Энд цэвэр усыг байнга, зогсолтгүй нэмэх ёстой гэсэн ганцхан нөхцөл бий. Байгалийн энэ жишээг нийгэмд ч дүйцүүлэн хэрэглэж болно.
Өөрөөр хэлбэл хулгай дээрэмтэй тэмцэх ажил хэрэв зогсчихгүй бол нэлээд олон жил (3 буюу түүнээс дээш) үргэлжилнэ. Харин энэ замд саад бэрхшээл олон гарна.
“Бохир голыг” цэвэрлэх гэж “цэвэр ус” оруулж байгаа хүнийг буруушааж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн үйлдэл бол зөв дэмжүүштэй эхлэл. Үүний эсрэгээр бол хулгай дээрмийн улиг болсон антисистемээ хэвээр үлдээнэ гэсэн хэрэг болно.
Л.Оюун-Эрдэнийн сэдлийг олон янзаар тайлбарлаж болно: 1.Цэвэр үзэл санаа, итгэл үнэмшил, 2. Цаашид хуучнаараа байх бүх боломж шавхагдсан, 3. Ажил хийхийн тулд учирч буй саад бэрхшээлийг арилгах, 4. ЗГ-ийг унагах гэсэн байнгын хуйвалдааныг зогсоож, дайснаа бут цохих, 5. Нэр хүндээ алдаж улиг болсон хууччуудыг зайлуулж, эдийн засгийн болон мөнгөний эрх мэдлийг булаан авах г.м. олон сэдэл байх боломжтой. Энд боломжит сэдлүүдийг эерэгээс нь сөрөг рүү жагсаан бичсэнээ онцлон дурдаж байна. Чингэхдээ нэг буюу хэд хэдэн сэдэл нэгэн зэрэг үйлчилдэг жамтай. Чухам ямар ямар сэдэл голлож байгааг би одоохондоо мэдэхгүй, гэвч цаг хугацаа удахгүй харуулна биз…
Харин сэдэл ямар байхаас үл шалтгаалан Л.Оюун-Эрдэнийн эхлүүлж буй хулгай дээрмийн эсрэг тэмцэл нь өөрөө эр зориг, бараг гавъяа гэж нэрлэж болохоор үйлс юм. Учир нь өмнө нь ийм зоримог үйл манайд огт болж байгаагүй. Хулгай дээрэм, авилгын эсрэг тэмцлийг эхлүүлсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ мөнөөсөө мөн. Харин дуусгах хүн нь Л.Оюун-Эрдэнэ ч байж болно, эсвэл өөр хэн нэгэн ч байж болно. Цаашид хэрхэх нь Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанаас хамаарна. Замдаа зогсох, замаасаа гарахыг алийг тэр гэхэв ?!
Бусад нь хаачсан ?
Одоо улс төрийн тавцан дээр хэдхэн хүн харагдаж байна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан тав. Үзээд өгье гэсэн “олигтой юм” ярьж байгаа улс төрч алга. Сонгуулийн өмнө хэдэн зуугаараа элдэв улс төр ярьж баарцаглаж, багширч байдаг улс төрчид алга болжээ. Тэд хаачсан вэ ? Лав л ор мөргүй алга болно гэж байхгүй. Эсвэл тэд ажлаа нууцаар хийж байна, эсвэл УИХ-д нэр дэвших эсэхээ мэдэхгүй байна, эсвэл МАН дотор хүчний дахин бүлэглэлт болж байна. Ямар ч гэсэн МАН-ын сүлжээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь тов тодорхой.
МАН бол сүлжээ юм. Улс төрийн гэхээсээ эрх мэдэл, мөнгөөр ажилладаг эдийн засгийн гэмт сүлжээ юм. Азгүй хэдэн баагий хэрэгт холбогдсон болохоос сүлжээ огт эвдрээгүй, дээд удирдлагаас “сонгож өгсөн” хэний ч төлөө бүрэн хүчин чадлаараа ажиллахад хэзээд бэлэн.
Харин МАН-ын дээд удирдлага УИХ-д хэн хэнийг сонгож авах вэ ? гэдэг нь тун сонин. Нэр нүүрээ барьж, улиг болсон хууччуулаа арай шинэ, шинэлэг хүмүүсээр солих үйл явц хүссэн хүсээгүй болно.
Харин хэн хэн шигшигдэж үлдэх вэ гэдэг нь цэвэр улс төрийн өрсөлдөөний асуудал юм. Цаана чинь өрсөлдөөн тэмцэл ид явагдаж байгаа бөгөөд “маш нууц” байх нь мэдээж хэрэг. Монголын улс төр “зогссоны” шалтгаан ердөө л энэ…
Монголчууд төрийг, тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон 76 гишүүн, мөн ЗГ-ыг хардаг. ЗГ-аа ч гүйцэд харахгүй, ердөө л Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг л “хардаг”.
Үнэндээ бол төр засгийг улс төрийн нам, тухайлбал, МАН, АН хоёр бүрдүүлдэг. Ингэхлээр төрийг болон түүний боловсон хүчнийг бүрдүүлж байдаг намуудыг, яг үнэндээ бол МАН-ыг бид заавал авч үзэх ёстой.
Хэрэв нам сайн ажиллавал сайн сайхны эх булаг, хэрэв нам муу ажиллавал муу муухайн үүр ичээ болно. Одоо бол МАН зүгээр нэг муу муухай биш, харин бүх бузар булайгийн үүр ичээ болж харагдаж байна. Яагаад ? Яагаад гэвэл хүмүүс байгаа юмыг л хардаг, бас том жижиг олон зүйлийн томыг нь эхэлж хардаг. Одоо бол төрийн эрх мэдэлд МАН гав ганцаараа байгаа, бас хамгийн том нь МАН. Тэгэхлээр МАН-аас “өөр юм” харах боломжгүй. Гэвч МАН-ын тухай хэн ч ярихгүй байна. МАН-ыг ярьж байгаа хүн ганц ч байхгүй гэж дүгнэсэн ч хэтрүүлэг болохгүй.
МАН доторхи иргэний дайн
Ноднин би “МАН дахь “иргэний дайны” эхлэл” гэсэн өгүүлэл биччихсэн чинь манай “яруу алдарт” Тагнуулын Газар намайг ирж байцааж билээ. Дурдсан өгүүлэлд би “иргэний дайн” гэдгийг хашилтад бичсэн бол одоо хашилтаа авч байна. Одоо МАН-д иргэний дайн ид болж байна.
Өнгөц харахад эхлээд УИХ-д олонхи болох цорын ганц зорилготой мэт. Гэвч энэ нь тийм ч амар хялбар биш. Учир нь сонгуулийн хамаг гол өрсөлдөөн нам хооронд биш, харин МАН дотор явагддаг. Тодруулбал, МАН том лидер бүр өөрийн хүнийг шахах тэмцэл өрнөдөг. Гэхдээ аль нэг лидер 100% бүх хүнээ шахах боломжгүй. Ингээд намаас УИХ-д нэр дэвшигчид ямар нэг харьцаатай “хольц” болон бүрэлдэх ба аль нэг лидерийн фракци зонхилох байр суурь эзэлдэг жамтай. Өмнө нь энэ асуудлыг МАН-ын лидерүүдийн “зөвшилцлөөр” шийддэг “ёс заншилтай” байв. Харин одоо бол байдал өөр.
МАН-ын хууччуул нэр хүндээ алдсанаас гадна ертөнцийн жамаар хөгширсөн. Мөн цүнх баригчдаас өөр залгамж үеэ бэлтгээгүй. Цүнх баригчдыг бат найдвартай залгамж халаа гэж үзэх ямар ч боломжгүй. Харин МАН-ын залуу үе олонд танигдаагүй, улс төрийн нэр хүнд олж авч амжаагүй. Өөрөөр хэлбэл МАН-д үе солигдолт болж байна. Энэ үед тодорхойгүй, эргэлзээтэй явдлууд олон гарахаас гадна өрсөлдөөн тэмцэл ямар ч замбараагүй, эмх цэгцгүй болдог.
Нэг талд нь Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинэлэг хүчин, нөгөө талд нь тэр чигээрээ хуучинсаг хүчин хуваагдан тэмцэлдэж байна гэж харвал тун их эндүүрэл. Нарийн яривал Л.Оюун-Эрдэнийн эгнээнд хув хуучин баагийнууд цөөнгүй байгаа, бас хууччуулын эгнээнд шинэчүүд олон байна. Энэ хачин хольц, бантан дундаас тэмцэл өрсөлдөөний мөн чанарыг олж харах нэн түвэгтэй.
МАН-ын гадна байгаа бид байтугай, дотор нь байгаа баагийнууд яахаа мэдэхээ байж, толгой нь эргэж гүйцээд байна. МАН-ын баагийнуудад учирдаг хамгийн хэцүү зовлон бол “хэнийг дагах вэ ?” гэдэг асуулт юм. Одоо хэнийгээ дагах вэ ?! “Онолын” хувьд аль хүчтэй “том даргыг” дагах ёстой. Гэтэл намын хууччуул нэр хүндээ алдсан ч гэсэн системт сүлжээ бүхэлдээ эвдрээгүй, бас тэд хөрөнгө асар их хөрөнгө мөнгөтэй, одоохондоо чимээгүй байгаа болохоос хүчтэй хэвээрээ. Харин Л.Оюун-Эрдэнэ буюу шинэчүүл төрийн эрх мэдэлтэй, бас ч гэж муугүй мөнгөтэй, мөн ид хүчээ ид авч байгаа. Хүч ойролцоогоор тэнцүү. Лам дээр очих уу ?! Хамгийн гол нь сайн үнэртэж, салхины чигийг мэдрэх ёстой. Гэвч мэдлэг, мэдээлэлгүй бол мянга үнэртэж, мэдрээд ямар ч нэмэргүй…Одоохондоо салхины чиг Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэж, зарим баагий тийшээ нүүж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ өчүүхэн төдий алдаа гаргахад л энэ нүүдэл тасарч, эсрэг чиглэлд нүүж эхэлнэ. Ямар наашаа цаашаа нүүж үзээгүй биш ?!
Зовлон
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай дээрмээс үзэхэд холбогдсон хүмүүсийн дийлэнхи нь МАН-ын гишүүн буюу МАН-тай холбоотой нь ямар ч эргэлзээгүй. Энэ ч ойлгомжтой. МАН бол бүх хулгай дээрмийн гол үүр уурхай. Одоохондоо Л.Оюун-Эрдэнэ хулгай дээрэм, авилгатай тэмцэх тухай ярьж, харин гол буруутан МАН-ын системийн тухай огт ярихгүй байгаа. Яагаад ? Л.Оюун-Эрдэнэ тийм тэнэг хүн үү ? Үгүй л дээ.
Одоо Л.Оюун-Эрдэнэ ганц л илүү буюу буруу алхам хийвэл намаа сүйтгэхээс гадна намын санжүүжилтийн сувгийг таслах заагт тулж ирээд байна. Яг парламентийн сонгуулийн өмнө хууль бус, илт гэмт хэргийн шинжтэй хэдий ч нам болон түүний сүлжээг эвдэж, намынхаа санхүүжилтийг тасалдаг усан тэнэг намын дарга гэж хорвоод байхгүй. Нөгөө талаасаа МАН-ыг хуучин буюу хулгайч дээрэмчин хэвээр нь хадгалж үлдэх нь түүнээс ч илүү тэнэглэл болно. Энийг зовлон гэхгүй бол өөр юуг зовлон гэхийм ?!
Ийм зовлонт нөхцөлд голдуу ямар нэг хэмжээнд зөвшилцөлд хүрдэг жамтай. Бараг л зөвшилцөлд хүрчихсэн байх. Гэвч энэ нь асуудлыг шийдсэн гэсэн хэрэг огт биш, зүгээр л түр хойшлуулсан хэрэг…
Ямар ч гэсэн хулгай дээрэм, авилгатай тэмцэх асуудал УИХ-ын сонгуулийн дараа шийдэгдэнэ. Шийдэгдэнэ ч гэж дээ, эсвэл үргэлжилнэ, эсвэл зогсоно. Эдгээр шийдлийн сайн муу, зөв буруугийн тухай одоо ярих боломжгүй. Хулгай дээрэмтэй тэмцэх ажлыг зөв хийвэл үргэлжилнэ, буруу хийвэл зогсоно.
Одоо Л.Оюун-Эрдэнэ: нэг. УИХ-д олонхи болох, хоёр. УБ хотын МАН-ыг “эзлэх” гэсэн 2 том зорилттой тулгараад байна. Энэ хоёр нөхцлийг хангахгүйгээр МАН амжилт олох боломжгүй. Үүний эхнийхийг монголчууд сайн мэднэ, харин удаахыг нь бараг мэдэхгүй. Улаанбаатар бол МАН-ын амжилтын тэн хагас нь юм.
Өөр бас нэг “том зовлон” МАН-д бий болсон. Энэ нь УИХ-д нэр дэвшихийг горьдогсод 76 килогийн шуудайд багтахгүй болсонд оршино. Энэ тохиолдолд шуудайны хэмжээг томсгох буюу УИХ-ын гишүүдийн тоог олон болгох ганц л зам үлдэнэ. Уг нь өөр олон арга байгаа ч эрх баригчид сонсохыг ч хүсэхгүй. Энэ нь Үндсэн Хуулийг дахин хүчиндэнэ гэсэн хэрэг…
Л.Оюун-Эрдэнийн сайн тал нь улиг болсон хулгай дээрмийн системт сүлжээг эвдэх үйлсийг тун зоримог эхлүүлсэн. Үүнийг би бүрэн дэмжиж байгаа. Чингэхдээ амжилт олоосой, замдаа битгий зогсоосой гэж залбирч байна. Энэ үйлс зогсох, буруу замаар орох магадлал нэлээд өндөр байгаа учраас зориуд сануулж байна…
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн эхэлсэн үйлс бол төрийн ажил юм. Харин одоо бол намын ажил явагдаж байна. Төрийн ажил, намын ажил холбоотой ч өөр өөр асуудлууд…
Харин Л.Оюун-Эрдэнийн сул тал нь пиар маягийн ажлуудыг угсрах аргаар тактикийн хувьд муугүй залгаж чадаж байгаа атлаа стратегийг огт анхаарахгүй, эсвэл мэдэхгүй байна. Ер нь бол стратеги байхгүй ажил ямагт бүтэмж муутай байдаг.
“Стратегийн алдааг тактикийн амжилтаар нөхөх боломжгүй” гэж суут Карл Филипп Клаузевич хэлсэн нь буй…
МАН-д “салхи оруулж”, ямар нэг шинэчлэл хийгээгүй тохиолдолд Монголд “ямар ч сайхан” шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Одоохондоо монголчууд бид намыг шинэчлэх үйлдэл байтугай, үг яриа ч олж сонсоогүй байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2023 оны 3 дугаар сарын 20.
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл(73)
эргүү СДА уянгаагаа унгуу л
Ганхуяг ах ч бас ч гэж судлаач л хүн. Тэр олон жил судалж байгаа, хөдөлмөрч хүн. Хувь хүний характер нь жаахан хэцүү юм шиг бгаам. Энэ нийтлэлийн тухайд жич хэлье.
Чи юу солиороод бйгаа хог вэ. Монгол ингээд бичэх чадвартай зоригтой үнэн зүйл хэлдэг хэдэн сэхээтэн байна. Чи бол сүлжээний луйварчин бололтой.
MANANGIIN bool chi ugaadas yalgadas shavhryygaa nemyyljee... MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdaas ahiuhan tsuslaad avaarai
Оюу-Эрдэнэ бол Сү-ийн жүжгийн нэг гол баатар
Сү-ийн замаар явах юм бол тэгээд л дуусаа бишүү???
zonog teneg n zalgasan ovgon. zuudendee orsonoo l harsan ym shig bichdeg nass
Ухаан хүрэхгүй юмаа битгий уншиж бай, тэнэг лалар аа... Судлаач Х.Д.Ганхуяг....
MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin bogsiig gyalaital dolooj ygaadas yalgadas shavhryygaa nemyylegch bool chi ugaadas yalgadas shavhryygaa ulam sain nemyyleerei
Яаг голыг нь олж бичдэг т баярладаг МАН (махн)бол гэмт хэргийн хамгийн том сүлжээ гэдэг нь үнэн Одоо энэ сүлжээни хамгийн болоьсролгүй ,хулгай хийхээс өөрөөр амьдралд оролцоогзүй жёнко зөвлөхтөй хүүк толгойлогчтой оүун эрдэнэ гүйцтэгэгчтэй зүүний хүчиний холбоо ,монголын залуучуудын холбоо гэс эн хулгайч бэлдэх дамжаагаар боловсорсон хэсэг төр самарч бна Энэ зүүнтэнүүд төр авхаараа харигсалал дарангуйлалыг ,гитлер тэй төстөй нийгэмийг бүтээж мөн тэрэн шиг яраглал үйлддэг дээ 1937 оноос зүүнтэн гүүд өөрсдийн өрсөлдөгч баруун үзэлтэй хамаг язгууртан эрдэмтэй лам нар хөрөнглөг ардыг л1 удаагийн хууль гаргаж байгаад шудчихсан туршлагатай МАН аас болгоомжилох ёстой Энхбаяр цаазын ял санагалзаж байгаа шүү болгоомжил
Энэ бохир сүджээгээ татан буулгаачээ
ЯГ Л ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ. ЭНДЭЭС ХАРАХАД ХАЙРТ НАМАА ДАРЖ ХЭВТСЭЭР МОНГОЛ МӨХӨХ ЮМ БАЙНА. ЕР НЬ Л МОНГОЛ ХЭЗЭЭ САЙХАН БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА.
оросын арми Киев хотоос ялагдаагүй түр ухарч Донбасст удахгүй давшина чи бичээд байсан Донбассын давшилт хаана байна Изюмоос хөөгдлөө Харьковоос хөөгдлөө Херсоноос хөөгдлөө Одоо Мариуполиос хөөгдөх өнөө маргаашгүй болсон Танай Путиний орлон тоглогч өчигдөр баяртай гэж хэлэхээр Крым аралд ирсэн шөнө Мариуполь хотод орж ирчихээд явлаа Ганхуягаа чам шиг орос троллууд Монголоос зайлаарай
Ямарч бсн Оёукын зоригтой эхлүүлсэн "цэвэрлэгээний ажил" явдагаараа зогсолтгүй хазайлгүй яваг. Нийгэм цэвэрлэгдэх "янзандаа"жаахан ч гээ орж эхэлж буйг нь дэмжилгүй л яахав. Гэхдээ Жараахай Акулууд одоо ч бүгдээрээ шахуу хажууд чинь сул чөлөөтэй явж буйд дүгнэлтээ, бас гаргалгаагаа хийсэн биз. Нүүрсний хулгайн Дүн Тоо Баримт гэхэд л та бүхэн Тавны eрдөө Нэгийг л (1\5) шалчигнаж дурьдаад аллeрги хөдөлгөөд бх ём. Энэ хулгай асар Дээд Түвшинд л хүчтэй ЦАРААТАЙ явсан бат нот баримт мэдээ бдг. Ганаа найз ч дурьдлаа. Дунд доод түвшинийхийг бол халаасны хулгай л гэхээр аж. За ийм л бн. Оёук маш хүнд нөхцөлд, нилээд ухаалаг, зоригтой ажиллаж буйд талархая. Том гарын том хулгайч, эдийн засгийн жинхэнэ алуурчидаасаа салж чадсан уу. Амжаагүй бол бүрэн салаарай.
Өөрийн нэр, хаягийг бичнэ үү. Хэн нэгэн саналаа, өөрийн нэртэйгээ бичсэн байхад ямар хууль зөрчсөн байх билээ? Монголоос зайлахгүй бол Та ямар арга хэмжээ авчих "том" хүн бэ? Хэрвээ нэрээ биччих зориггүй байх ахул хаягаар чинь судалж үзнэ ээ. Гэхдээ хор учруулахгүй.
Ouyk has to bleed his opponents DRY COMPLETELY, spelling real DOOM for them. I know it's easier said than done. The reality is much more NUANCED. Yeah. Agree. But everything starts out when you stop kidding yourself. Otherwise psychopaths would get more psychotic to destroy you, bro. Be my brave unicorn unreplaceable ever. Good luck. You will be blessed n credited for.
Өөр зүйл ярихад анхаарлыг нь дайнруу оруулах гэдэг чи яадаг хулгайч вэ?
.......242.254. Как ты посмel, дуралeй, так сильно наeзжать на мeня. Дико. Хрeн закончeнный. Хочeшь намочу тeбя как слeдуeт. Beрно? Or better I' ll put you into the Meat Grinder to fix A SAUSAGE or two. Right?
orosuud odoo harikoviin tend aldsan gazar nutagaa cholooj abch bna. deer bahmutad 50000 ukrainii armiig bvsleed ustgaj bnn
Бодит байдалыг үндэстэй харсан байна.Ман бэрхшээлтэй ч гэсэн юманд үндэс суурьтай хандаж дүгнэж чаддаг нөхөдөө зөв дэвшүүлж ,энэ авагдаж байгаа арга хэмжээг тууштай үргэлжлүүлж чадвал сэргэх боломж байна.Гэвч улсын эрх ашигийн төлөө үзэл бодол гэх юм маш тодорхойгүй нөхөд их байгаа нь асуудлыг хашаач эргүүлэх нөхцөл буйг хамгийн түрүүнд анхаарч ажиллах нь чухал болоод байна. Албан тушаалын төлөө альч намыг дагах нөхөд альч намд их байгаа нь даанч харамсалта!!
Энэ хүний нийтлэлийг сонирхон уншдаг хүмүүсийн нэг би. Ганхуяг бол мундаг судлаач, нийтлэгч хүн дээ. Судалж байж нийтлэнэ. Судалгаа, ажиглалт, тандалт, нийгмийн уур амьсгал, ард иргэд олон нийтийн сэтгэл зүйг дүн нуруутай шинжиж үгээ хэлдэг хүн. Энэхүү нийтлэлийг бүрэн дэмжиж байна. Жаахан юм мэдэж гадарладаг хүн бүрт хүргэх юмсан. Эндээс иргэн хүний хувьд их санаа авлаа. Дээд түвшинд судлаач Ганхуяг, нөлөө бүхний эрдэмтэд, эх оронч сэтгэлгээтэй үнэн үг хэлж, шүүмжилж байгаад дүгнэлт хийж байгаа зүйл өнөөдрийн төр, засагт харагдахгүй хий дэмий тархи угаасан, тайвшруулсан, утоп үзэл бодол нийгэм даяар тарааж ард иргэд түүнд нь боогдоод учраа олохгүй байна. Би бол МАН-ын гаралтай, энэ намыг дэмждэг хүн. Гэхдээ намыг муулах, намаас хөндийрөхдөө бус алдаа завхрал, аргаа ядсан арчаагүй өнгө төдий будалт хийсэн үйл ажиллагааг засаасаа гэсэндээ үзэл бодлоо илэрхийлдэг ч жирийн иргэд биднийг огт сонсохгүй байгаад маш их дургүйцэл болж байна. Жишээ нь: Миний бие ЕТГ, ЗГ-т дараа нь Ерөнийлөгч,
Соц нийгмийн үеийн бүхнийг мэддэг.. тэгсэн хирнээ цагаа тулахаараа юуг ч мэддэггүй хуучны сонгодог сэхээтэний төлөөлөл л дээ..
Уг нь нуруутай бичдэг ч хоцрогдсон, оросыг дэмжигч, улс төр болоод нийгэмд бузар хэрүүл оруулж ирэгсдийн нэг. Үүгээрээ ёс суртахууны хэм хэмжээг үл тоогч, монгол төрийн нэр хүндийг гутаан доромжлогч, монгол төрийг үзэн ядах үзлийг дэлгэрүүлэгчдийн нэг.
Энд бичсэн юмны юу нь буруу, юу нь зөвийг хэл. Эсвэл олон юм хуцалгүй зайл. Эсвэл өөрийнхөө бичсэн юмаа үзүүл. Чамайг жиргээнээс хэтрэхгүй тэнэг лаларыг чинь би сайн мэдэж байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ерөнхий сайд нарын нэр дээр захиа бичиж дугтуйлж явууллаа, бүр ядаад "Өдрийн сонин" 2023.02.08-ны өдрийн дугаарт У.Хүрэлсүх, Л.Оюунэрдэнэ 2-ын нэр дээр ил захидал нийтлүүллээ. Огт чимээ сураггүй, эргэх холбоогүй. Монгол төрийн өндөрлөгүүд нь ийм байхаар хэрэг байна уу? Өнөөдрийн нийгэм мэдээ, мэдээллийн дамжуулалт хурдан болсон, хаана юу болж хэн яах гэж байна, яаж байна гэдгийг иргэд бид гадарлах болж. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд төр, засгийн өндөрлөгт байсан, тэдний цүнхийг барьж явсан, ойр дотно байсан, луйварын хувьчлал, хулгайгаар баяжсан бизнесменүүд зэргийг дээш нь гаргаж болохгүй. Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар толбо идэж харлуулан эцэст нь Монгол улс, Монгол үндэстэн сүйрнэ гэж бодогдох боллоо. Яруу сайхан шударга ярьдаг хүмүүс, улс төрчид маань ямар сайн мэргэжсэн хулгайч, луйварчид байж вэ. Хумсаа нуусан муур шиг хар сэтгэл, хувиа хичээгч баг өмссөн этгээдүүдийн багыг хуулж хаях давалгаа эхлэлийн үнэр төдий байгааг хүчтэй болгох хэрэгтэй байна.
Сайн нийтлэл бичжээ
Tegeed ter strategi-ee todorhoi bicheech....
Яасан ? Чи Ерөнхий сайд болмоор байгаа юм уу ? Судлаач Х.Д.Ганаа
Украйны дайн эхлэхэд орос төвөггүй ялна, нэг туйлт ертөнцийн төгсгөл ирлээ, дэлхийн шинэ дэг журам жамаараа ирлээ, түүхэн зөн совин сэргэлээ энэ тэр гээд бархираад байсан! Юу болсон бэ Ганхуяагаа?
Ямар ч сэдвийг Украин руу оруулах чинь арчаагаа алдсан тэнэглэл. Энд би Украин биш, манай асуудлыг ярьж байна, тэнэг лалар аа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Энд Энэ хүний бичсэн үнэн лдэ Гэхдээ 70 жил МАХН бол улс орноо сайн авч явсан нам шүү МАН бол огт өөр бүлэглэл 1990 оноос өмнө төр нийгэм шударга байсан шүү Бүгд ажилтай Төрд хулгайгүй байлаа Энэ таны бичээд байгаа нийгэм нам юунаас үүсэв гэдгийг бодЯагаад ийм мбу муухай тогтолцоо үүсэв гэдгийг бодвол Таны дэмждэг Ардчилагчдаас эхтэй 1990 онд улс орон хар нүхэнд унан буруу замруу орсон шдэ Монголын төрд хулгай нүүрэлсэн үнэн Хэн ий төрийг бий болгов 1992 оня үндсэн хууль Ардчилагчид Ардчилсан нам маш их буруутай Манай улс ийм муухай байгаагүй Тэгэхээи МАН ыг муулахаас илүү ийм муухай нийгэм бий болгосон 1992 оны гадны хуулбар Үндсэн хуулиа өөрчил Улс төрийн тогтолцоогооо шүүмжил Улс төрийн Намуудын хууль Сонгуулийн тогтолцоо Шүүхээ шүүмжилье Орвонгоор нь Уг үндсээи нь өөхчлөхгүй бол юуч өөрчлөгдөхгүй Үндсэн хуулийн хувьсгалд та өөрийн эрдэм мэдлэгээ зориулаарай
Yag yag uneen
ноён солиот :)
Ардчидсан намаас сонгогдсон ерөнхийлөгч нар шударга ёсыг таягдан хаяж хууль хүчний (АТГ), шүүх, прокурорыг өөрийн гарын хүмүүсээр дүүргэж өнөөдрийн энэ хулгай, дээрмийг үндэслэж, цэцэглүүлэн хөгжүүлсэн дээ. Ардчилсан нэртэй боловч мөнгөний төлөө нэг хүний халаасанд багтдаг нам. Дээгүүр байгаа хулгайч нараа яаж ч чадахгүй толгой дээрээ залсаар хэн ч биш болж хог дээр үсрэхээс өөр замгүй болж байна. Эрдэнэт, Оюу-Толгой энэ намын нөхдүүдийн гараар орж дуусах гэж байсан шүү. Агуу шуналтай хүмүүс дээ. Дараагийн сонгуулиар энэ хоёр намыг хөөж гэрт нь хариулах хэрэгтэй. Улстөрийн шинэ хүчин, бие даагчдыг сонгоцгоо!
Судлаач гэгч заримдаа гайгуй юм бичсэн байдаг боловч ихэвчлэн монголыг яаж хорлох вэ гэсэн санаа тээж явдаг болохоороо тус болохоосоо илүү гай нь их байдаг буюу.
Уур хүргэдэг тэнэг олон байдаг, харин чам шиг инээд хүргэдэг усан тэнэг цөөхөн. Чамд баяр хүргэе. Нэмж солиорох юм байвал дураараа нэмж бичиж болно. Би инээмээр байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Трампыг өнөөдөр баривчлана гэнэ. Монгол америк хоёрын улс төрд ялгаа бна уу? Ганхуягийн бичсэнийг үйл явц, түүний өрнөлтийн тухай гэж ойлгож бна. Харин үүний шалтгааныг хэлээд бичээд өгөх хүн бна уу? Энгийн бидэндээ тусалж хайрла.
Судлаач Ганаа гуай аймаар бичсэн б.а. Манай улс энэ нийгмийг ингэж сайн харж бичсэн ганц ч судлаач хараад бичээгүй. Намынхаа санхүүжилтыг нураадаг дарга гэж байхгүй гэсэн нь үнэн. Харин хулгайтай тэмцдэг царайлж бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах санаатай байгаа байх. Харин ширэнгэн ойн хууль үйлчилж МАН цаашдаа хүчгүй хулгайчаа барьж өгч мөнгө ихтэй хулгайчаа өөд нь татаж явах тактиктай болсон.Харин цаашдаа энэ улс үндсээрээ булгаран юмны үнээ дийлэхгүй балран унах болно.
Одоо ЕС Оюун-Эрдэнэ нэг л алдаа гаргавал өөрийнхөө намын МАНгасуудад бариулна! Түүнд ард түмний дэмжлэг хэрэгтэй байна...
Д.Ганхуягаас нэг юм асууя. Одоо ЕС Оюун-Эрдэнэ өөрийнхөө намд сөрөг хүчин болж таарав уу?
Намын дарга сөрөг хүчин болно гэж хорвоод байдаггүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Орос гарцаагүй ялна гэж тэнэгтэж байсан даа, энэ судлаач гэгч ГАНХУЙГ. Үүгээрээ найгүй тэнэг гэдгээ харуулчихсан. Харин энэ бичсэн нь бол гайгүй шүү. Барьцгүй гар.
oros yalj bgaa
орос ялна
Гарцаагүй ялнаа
Хүндэлж явдаг цөөхөн хүний нэг. Гайхалтай аналитикч шүү
илжиг шунлаасаа ачсан ачаагаа даахгүй зүтгэх мэт ачсан ачааг тосох дээрэмчид хүлээгээстэй
Гол нь энэ олон хулгайчдыг хурдан зайлуулж даруй сонгууль болж зөв шинэ цэвэр хүмүүсыг сонгох хэрэгтэй байна .МАНыг одоо 8 жил төрийг удирдахдаа шаланд хүртэл унсан ядуурал дэд цэгэнд хүрсэн одоо хэзээч МАН монгож болохгүй хэрвээ сонговол ТОТИАЛТАР дэглэи рүү явлаа гэсэн үг
Шүүрэн данхийг долоогоол кккк
Монголчуудаа гэж. Нийтээрээ сэхээрч ухаарахгүй бол энэ байдлаараа хэцүүдэхнээ. Дэлхий эрс өөрчлөгдөж эхэлээ.
An ardchilal nertei hulgaich urbagchid orognoh gazar baigaa An ugchiltai bol hulgaich erliizuud yaraltai al bolomj oldbol mongoliig hyadad zaraad alga boloh humuusiin negdel
Новшийн МАН-ыг тарааж булшлах ёстой, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой, гишүүдийн тоог харин одоохондоо нэмэх хэрэггүй, МАН-ын новшнууд дахин орж ирэхийн тулд шуудайг томруулах гэж байна гэдэг бол үнэн юм
Oyunerdene MAN g sonooh heregtei Daraa ni shine zaluu nam yysge
Оюунэрдэнэ энэ жижигхэн зүйлийг цаг гаргаад уншчихаасай.
Ман-тай ойр биш хүн гэхэд маш ончтой зөв бичсэн бна шүү. EС пиар ихтэй+амбиц ихтэй нөхөр, гэхдээ стратеги байхгүй гэдэг нь үнэн шүү,хажууд нь улс төр- эдийн засгийн өндөр мэдлэгтэй зөвлөх байдаг ч болоосой!!! Эх орон минь хурдан хөгжөөсэй! Хулгайчуудаас салах юмсан.Б.Ганхуяг сайн судлаач,баяр хүргэё
Ёстой хув хуучин коммунист баагий үсээ гөлийтөл самнаж мэдлэг боловсролгүйгээ харуулж байдаг СОНГУУЛИЙН УХУУЛАГЧ Амарбаясгалан мөн ч их гутааж байна даа Оюукийг Зүгээр л ажлын цагийг урагшлуулна биз нар сар тэнгэр газраар оролдох хүсэлтэй муу царайт чинь
Одоо ирээдүйгээ бодож, МАН-ын үгширсэн хэдэн хөгшидөөс даруй салж, үе дамжсан нуугдмал хулгайчуудыг илчилж нийгмээ цэвэрлэх л хэрэнтэй.
Үнэн монголчууд бид хүн шиг амьдармаар байна хэн нь огт зүгээр байгаад хаан шиг халгиж байдаг ямар нь харьд очиж боол болж амьдрах вэ
Одоогийн байдлаар эрх мэдлийн хүч нэг талдаа арай давамгай харин нөгөө талдаа мөнгө санхүү хор найруулах арга ухаан арай илүү байгаа. Хамгийн гол нь хэдийгээр Оюун-Эрдэнийг дэмжиж буй масс их боловч тэдний үзэл бодол итгэл үнэмшил хэврэгхэн бөгөөд жижигхэн юманд нөгөө тийш ханарах магадлал ихтэй. Оюун-Эрдэнэд одоо буцах зам байхгүй буцвал зүгээр л улс төрийн үхдэл болох учир чадлаараа л муйхарлан зүтгэх нь тодорхой. Энэ үед л жижигхэн ч гэсэн алдаа гарч сиймхүү үүсхэд түүгээр л их хүчтэй хүйтэн салхи орж ирэх нь тодорхой. Ширүүн тулааны өмнөх нам гүм гэдэг шиг үүнийг хүлээгээд хашрууд чимээ багатайхан хүлээж байгаа бололтой.
МАН угаасаа яахаа мэдэхээ больж авдагаа авсан хүмүүсээр дүүрч монголчууд тэднийг та нар чадахгүйнээ яьж үз гэсэн дүгнэлтэд нэгэнт хүрээд байна. МАН нэг нэгэндээ шаардлага тавих чадваргүй болтолоо МАФ жиж зарим нь бүр энэ байдлаас цалхаж яасан ч яахав гэсэн байдалд хүрчээ. Бас зарим нь идсэн ууснаа зөв шингээж жаахан амрах санаач төрөөд байх шиг. Засгийн газар нь ямар нэгэн унчихсан юмыг сэргээх гэсэн бодлого явуулж байгаа нь төрөө унагааснаа хүлээж байгаа мэт харагдаж байна.
Ганхуяг гуай мундаг мэдлэгтэй, яг голыг нь олж дүгнэдэг, бичдэг. Шударга нийтлэлч. Оюунэрдэнэ мундагааа мундаг. Ганхуяг гуайг итгэж уяртал хоосон пиарддаг оюунэрдэнэ. Эсэргүүцлийн жагсаал болоход л оюунэрдэнэ гарч ирээд; "энэ ордон дотор суугаа бүх дарга нар цайсан хулгайч луйварчид, би эдэнтэй тэмцээд ганцаардаад байна, та нар над хань болооч" гэж донгосдог. Тэгсэн мөртлөө төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн болгоныг барьж хорьдог.
Нийт иргэдийн ухамсар өөрчлөгдөхгүй бол нэг хүн гарч ирээд улсыг сайхан болгоно гэж байхгүй. Нэг мундаг хүн гарч ирээд өөрчлөх гэж оролдвол нийт иргэд барьж иднэ. Гарч ирэх боломж ч 100% хаалттай. Харин Оюун эрдэнэ бол зүгээр л залилагч. Ямарч хүнийг уяраана. Ганхуяг гуайг уяраадаг гээд л бодохоор.
Уг нь би сайн муу талын аль алийг нь бичсэн. Харин чи усан тэнэгээрээ "сайныг" нь уншаад "мууг" нь уншсангүй. Ингэдэг хүнийг тэнэг лалар гэдэг... Судлаач Х.Д.Ганхуяг.
Бүгдий нь уншлаа. 100% санал нэг байна. Сайн бичжээ. Цаашаа хэрхэн үйл явц өрнөх бол гэдэг л их анхаарал татаж байна даа.....!? Амжилт хүсье танд...
Ганхуяг гуай үргэлж зөв ярьдаг Зүг чигийг ч урьдчилаад зөв томёолчихдог. Ухаантай хүмүүс хамтарч ажиллаасай даа.Оюунэрдэнэ хамтарч зөвшилцвөл сайн бна
Комент нийтээрээ шахуу Ганхуяг руу дайрч, хорслоо тайлж байх шиг байна. Тэгэхээр яг үнэн гэж батлагдав. Ийм нүсэр илчлэлт нурахын эхлэл болох нь жам юм.
Баабар шиг нөлөөтөй, мөнгөтэй түүхч, нийтлэлч, Ганаа шиг хүчирхэг судлаач одоохондоо манайд байхгүй бололтой. Ганаа үзлээ хүнд тулгадаггүй, бодол төрүүлэх асуудлыг л дэвшүүлдэг. Үнэнийг хэлэхээс айдаггүй. бараг л ганц үнэний дууч байж чадах хүн. Манай төр засаг маш чухал өөрчлөлт шинэчлэл, авилгын эсрэг асар их ач холбогдолтой үйлс хэрэгжүүлж байна. Гэвч өнгөрсөн ХХ зууны түүхийн гайхамшгийг хэлдэг ганц ч түүхч байхгүй, Хийж буй зөв сайн үйлсээ сурталчилдаг ганц ч үзэл сурталч байхгүй, олигтой ганц ч нийтлэлч олж чадахгүй байгаа нь харамсалтай. Түүхээ хамгаалах ухаан, хийж буй ажлынхаа ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулах, тэдний хүчирхэг дэмжлэгийг зохион байгуулах ямар их ач холбогдолтойг ойлгох явдал төр засагт их чухал байнадаа.
МАН-ыг аврах ажиллагааны нэг хэсэг !
Үнэн л юм бичиж! Заваарсан зууралдаанд оролцсон хүмүүс л эсэргүүцээд байгаа нь харагдаад бдаг!
Сү Батболд Ч Хүрэлбаатар 2ыг шалгахгүйгээр авилгатай тэмцэж бна гэвэл худлаа шүү дээ
Урсгал усыг цэвэрлэхийн тулд бохир оруулаад байгаа эх үүсвэрийг л үгүй хийчихвэл болно доо
МАН юуны түрүүнд улс төрд улигшталаа угширсан хууччуул, авлигачидаасаа салж, 2024 оны сонгуульд дандаа шинэ, залуучуудаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс энэ хэдэн хөгшин төгцөг одоо намын даргын ажилд саад тээг, тотгор л болно.
Манай Хэнтийн 3 тэнэгийн залгамж халаа Хэнтийн 2 тэнэг ч улстөрч бишээ