sonin.mn
Монголын үндэсний олон нийтийн радио теле­визийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, сүүлийн хэдэн өдрийн дуулиан болоод байгаа МҮОНТ-ийн Ч.Даваабаярыг огцрохыг шаардсан шаардлагыг авч хэлэлцэв. Тодруулбал хэсэг уран бүтээлч тав хоногийн дотор огцруул гэсэн шаард­лага хүргүүлсэн аж. 
 
Үндэсний зөвлөлд те­левизийн захирлыг то­ми­­лох, халах шийдвэр гар­­­гах эрх байдаггүй тул хуралдаанаар хоёр талын тө­лөөлөлтэй уулзаж, ярил­цаад МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
 
Харин гомдол гарга­сан уран бүтээлчид бо­лон Ч.Даваабаяр нарт мар­гаа­наа хуулийн дагуу шийдвэрлэхийг чиглэл болгож, 12 дугаар сарын 2-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх болсон байна. 
 
Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх эсэхийг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар шийдвэрлэдэг юм байна. Байгууллагын дотоодод үүссэн асуудлыг Үндэсний зөвлөл нь хэлэлцэж байхад М.Наранбаатар захирал хуралдаа оролцоогүй гэнэ.
 
Эх сурвалж: