sonin.mn

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд төрийн ордонд Н.Батбаяр нарын УИХ-ын хэдэн гишүүн нийлээд "Тулганы гал бадраах ёслол" гээчийг зохион байгуулсан. Нэг хэсэгтээ энэ талаар дээр дооргүй шуугьсан. Түүнээс хойш уг ёслолын арга хэмжээ хэн нэгнийг хуулсан энээ тэрээ бус харш эмэгтэйчүүдийг энэ ёслолдоо оруулсангүй гэсэн гомдлоор үргэлжилж байна.

Үндсэн хууль манагчдад хүртэл хандсан бүсгүйчүүдийн энэ тэмцэл хад мөргөөд буцах магадлал өндөртэй ч гэж зарим нэгэн хэлдэг. Гэхдээ хатагтай Ж.3анаа тэмцлээ хэзээ ч зогсоохгүй бусад улс төрч эмэгтэйчүүдтэйгээ нийлээд хатуухан тэмцэх гэнэ. Тахилгатай уулан дээр эмэгтэй хүн гарч болдоггүй гэдэг ч тахилгатай уулнаас авчирсан шороог эмэгтэй хүн харж болохгүй гэсэн ёс заншил арай ч байдаггүй санагдах юм даа.



Эх сурвалж: "Улаанбаатар таймс"