
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж тус байгууллагын хамт олноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэрээ тэдний төлөөлөл “Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг нь 1921 оны 7-р сарын 19-ний Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Монгол улсын мэдээллийн ууган байгууллага. Түүнээс хойш энэ байгууллага 104 жил үйл ажиллагаа явуулж байна.
Аливаа тусгаар тогтносон улс заавал өөрийн гэсэн мэдээллийн агентлагтай байдаг жишиг байдаг. Мэдээллийн агентлагууд нь өөр хоорондоо албан ёсны гэрээ хэлэлцээр хийж мэдээллээ солилцож ажилладаг.
Энэ гэрээнд юу гэж заасан байдаг гэхээр аливаа мэдээлэл бол баталгаатай эх сурвалжаас авсан ийм мэдээлэл байх ёстой гэсэн үндсэн зарчмыг баримтладаг. Энэ бол хамгийн гол чухал зарчим. Бид яг энэ зарчмыг барьж 104 жил маш нэр хүндтэйгээр энэ байгууллагыг авч явж ирсэн. Монгол бол ардчилсан Улс. Азидаа ардчиллаар тэргүүн байранд явдаг улс. Монцамэ агентлагийн ажилтнууд яг энэ ардчилсан зарчмаар өөрсдөө сайн дураар үзэл бодлоо илэрхийлж агентлагийн болон хамт олныхоо эрх ашгийг шийдэхийн тулд асуудлаа дээр удирдлагадаа өргөн барьсан. Энэ өргөн барьсан баримт бичгийг үндэслээд манай удирдах дээд байгууллагаас манай байгууллагын даргыг албан ёсоор ажлаас чөлөөлсөн байгаа.
Гэхдээ өнгөрсөн бүх хугацаанд манай байгууллагын хамт олны 84 хувь байтугай найман хүн нийлээд удирдлагынхаа арга барилд сэтгэл дундуур байна гээд өргөх бичиг бариад явж байсан ийм түүх байхгүй.
Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр ажилчид маань агентлагийнхаа эрх ашгийн төлөө энэ үйлийг хийж яваа гэдгийг хэлэхийг хүсч байна. Монцамэ агентлагийг 2 жил гаруй хугацаанд удирдсан Э.Содонтогос дарга нь ёс зүйгүй, зан суртаханууны доголдолтой, дээрэнгүй ааш авиртай хүн байж энэ байдал нь хэрээс хэтэрсэн. Тэгээд бид энэ хүний талаар түүнийг томилсон байгууллага болох Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ хүнд зохих ёсны арга хэмжээ авч өгөөч ээ гэж энэ мэдэгдлийг хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн тамгын газар бидний тавьсан энэ шаардлагыг хүлээн авч Э.Содонтогос даргыг ажлаас нь чөлөөлсөн.
Бид энэ сэхээтэн, орчуулагч хүнийг хүндэтгэж хамтарч ажилласан. Гэвч энэ хүн удирдах арга барил ёс суртахуун, хууль ёсыг дээдэлдэггүй байсан. Бичиг өргөн барьсан тохиолдол бол анхных биш гурав дахь удаагийн тохиолдол.
Манай байгууллагын 84 хувь нь энэ хүнийг огцруулахад нэгдэнэ гэдэг бол тэсрэлт болсон гэсэн үг. 100 жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаа доголдож болохгүй. Э.Содонтогос гэдэг хүн 2022 оны арваннэгдүгээр сард томилогдож эхэлснээсээ хойш 51 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Энэ бүх хүмүүс энэ хүний дарамт шахалтаас болж ажлаасаа гарсан. Мөн үүнтэй адил шалтгаанаар дөрвөн удаа даргын туслах солигдсон. Манай ажилтнуудыг дарамталж, хална гэж байнга дарамталдаг байсан. Ажилтнууд бүх нийтийн амралтын өдөр хүртэл ажилласан цалингаа авч чаддаггүй. Ур чадварын цалинг агентлагийн даргын шийдвэрээр улирал тутамд өгдөг. Гэвч энэ хүний өнгө үзэмжээр энэ цалин буурсан. Манай ажилчдаас сахилгын шийтгэл, мэдэгдэх хуудас аваагүй ажилтан ховор
Сая бичиг өргөн барьсан явдал бол гурав дахь удаагийн тохилдол юм байна лээ. Би ч өмнөх хоёрыг нь сайн мэдээгүй. Манай сэтгүүлч нар зарим санаачилгыг нь зогсоож байсан гэсэн. Б.Хандмаа дарга надад хэлсэн. Болохгүй ээ, “Удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ. Бид одоо улам сайн ажиллах ёстой” гэж тэвчиж өнгөрөөсөн юм байна лээ. Байгууллагын 84 хувь нэгдэнэ гэдэг бол дээд цэгтээ хүрээд, тэсэрсэн гэсэн үг.
Э.Содонтогос энэ байгууллагаас цалин авч, энэ байгууллагын нэр нүүр болж, энэ байгууллагаар өөрийгөө сурталчилсан. Манай ард түмний жирийн нэг сайхан үг байдаг юм. “Уусан худагтаа баав” гэгчээр энэ хүн эргээд энэ байгууллагаа элдвээр гүжирдэн гүтгэж, доромжилж байгаад бид харамсаж байна. Энэ худал мэдээллийг цаг тухайд нь няцаахгүй бол Э.Содонтогос даргын хэлж байгаа үг мэдээлэлгүй хүмүүст үнэн юм шиг сэтгэгдэл төрүүлж эхэлсэн. МОНЦАМЭ-д болж буй үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэж байна. ” гэв.
Н.Отгон
Сэтгэгдэл9
Э.Содонтогос чинь сэтгэцийн өвчтэй хүн юм биш үү?
ЭГЧ БОЛОХ СОНИНТОГОС НЬ СУИС ЫН ЗАХИРАЛ БАЙХДАА МӨН Ч ИХ САМАРСАНДАА. ИЙМЭРХҮҮ ЭЛДЭВ БУСЫН ЗАВААН ЮМ ГАРГАСААР БАЙГААД ЗАЙЛСАНДАА ХӨӨРХИЙ.
Монцамэ, МСС-гийн ажилчдын 80 гаруй хувь гомдол гаргаж бхад энэ хүн өөрийгөө төгс, өөгүй, хамгийн2 гсн хэвээрэй. Уянгалж бусдыг мунхруулах гэж үзэх юм ааа. Америкууд нь аудит, шалгалт оруулаад энэ хүн төслөөсөө гарсан. Аймшигтай
yur ni bol jo ego undurtei, deerengui haritcaatai ni uneen unen
Нөхөргүй авгайчуудын ааш авир их эвдэрдэг гэж сонссон юм байна. Бодвол энэ авгай нөхөргүй байх.
Naiz eregteitei bolson gesen
iiim pendiisen gahaig hen shaahavdee
Сүүлийн үед сахилга хариуцлага шаардсан хүнийг нүд үзүүрлэдэг, сахилга батын ойлголтгүй,үүргээ мэддэггүй анархистууд ажил унагачихаад шаардлага тавьсан хүнийг элдвээр гүтгэдэг үзэгдэл хавтгайрсан шүү. АН н анархист,эрдэнийн батүүл лалар гэхэд өөрөө гудамжинд тэнэж явахдаа хүний эрх гэж хуцаж хуцчихаад, өөрөө хотын дарга болонгуутаа,Манай социализмын үеийн өндөр шаардлага хаачсан юм бэ гэж элийрсэн түүх бий шүү.МОНЦАМЭ агентлагт яагаад анлосакс золбингуудын савар дүрэгдсэн бэ. Энэ бол төрийн тусгаар тогтнолын бодлогод аюул учирсан гэсэн үг.Монголын цахилгаан мэдээ англосаксуудын бэлдэж өгсөн сэжгийн текст уншаад сууж байвал эмгэнэл юм. Яруу найрагч Галсансүх амиа хорлочих бий дээ
Содонтогос чинь өольсон гээ биз дээ Одоо тэгээд яалгах гээд байгаа юм С муухай бид ямар ч өөгүй гэж байгаа юм уу Үгүй ээ маргалдагч талуудад аль алинд нь юм байгаа Монцамэ 100 хүнтэй баых шаардлагагүй Цомхотгож 50 болгосон нь зөв