sonin.mn

Зүүн хязгаар Сүхбаатар аймгийнхны нэг гол яриа нь “Цайрт минерал” цалингаа хэзээ нэмэх вэ болоод байна. Энд аймгийн 200-300 залуу ажилладаг болохоор арга ч үгүй юм. Төдий хэмжээний айл хүүхдүүдээ гадаадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн том компанид ажилд оруулчихсан учир цалин их авна хэмээн горьдон суудаг. Гэвч хүүхдүүд нь хүссэн хэмжээнд биш гэхэд ар гэрийнхэн, авгай хүүхдээ тэжээх ч хэмжээний мөнгө олж чадалгүй 3-4 жилийн нүүр үзэж байна.

 

Юу гэвэл “Цайрт минерал”-т ажилладаг Монгол ажилчдын цалин 300 мянган төгрөг бөгөөд унаа, хоол, урамшууллын зардлыг шингээсээр байгаад ажилчид нь гар дээрээ бараг өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд (140 мянган төг.) очихоор цалин авдаг болсон нь аймгийнхны зовлон болжээ.


Монголын газар нутагт орших, стратегийн ач холбогдолтойд орж тооцогддог Төмөртийн ордын 51 хувийг дангаараа эзэмшиж байгаа, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” ХХК-ийнхан хэзээ монгол ажилчдынхаа цалинг нэмэхийг холбогдох яамдын удирдлага болох Уул уурхай болон Хөдөлмөрийн сайдуудаас (Д.Ганхуяг, Я.Санжмятав нараас) асуулгаж байна, Сүхбаатар аймгийнхан!


Эх сурвалж: “Бизнес Таймс”