“Click click boom” бүлгийн гишүүн, ая зохиогч Ч.Болд-Эрдэнэтэй шивээс хийх урлагийн талаар ярилцлаа. Gee болон бүлгийн гишүүдийнхээ шивээсийг хийсэн түүнийг нөхөд нь Зөгий гэж дууддаг юм билээ.
-Таныг ая зохиодог гэж сонссоноос шивээс хийдгийг тань тэр болгон мэддэггүй. Хэдий үеэс шивээс хийж эхлэв?
-Хүүхэд байхаасаа л хүний арьсан дээр балаар зурж зүггүйтдэг байсан. Тэгээд сонирхлоороо Хүүхдийн ордны зургийн дугуйланд суралцсан. Тухайн үед уран зургаас илүү баримлаар бүтээл хийх сонирхолтой байлаа. Ер нь хүүхэд байхдаа л баримлын шавраар нохой, муур элдэв амьтны дүрс хийдэг хүүхэд байсан юм. Тэгээд л 2004 оноос шивээс хийх аргыг сонирхож эхэлсэн дээ. Тухайн үед одоогийнх шиг шивээсний машин байгаагүй. Тиймээс хөмсөг шивдэг машинаар бага зэрэг шивдэг байжээ. Харин одоо бол шивээсний машинтай болсон. Ерөнхийдөө шивээс хийгээд гурван жил болж байна.
-Geeгийн шивээсийг Та хийдэг үү?
-Бүгдийг нь хийгээгүй ч миний шивсэн бүтээл бий. Geeгийн шивээс их утга агуулгатай. Цаг хугацааны явцад өөрийн үзэл бодлоо тусгасан шивээс хийлгэдгээс хурдан шивүүлэх гэж зүтгэдэггүй. Шивээсийг чимэглэл төдий боддог хүмүүс хурдан хийгээд өгөөч гэж ирдэг л юм. Харин Gee тэднээс өөр. Gee саяхан эхнэртэйгээ дөрвөн бэрх нуруун дээрээ шивүүлсэн. Дөрвөн бэрх, эрч хүчийг бэлгэддэг юм.
-Шивээсийг хүмүүс олон янзаар дүгнэдэг. Харин Таны хувьд чухам ямар утга агуулгатай вэ?
-Хүн бүр өөр өөрийнхөө дүгнэх байх. Зарим нь урлаг гэж бодно. Гэтэл нөгөө хэсэг нь ийм урлаг гэж юу байдаг юм бэ гэж бодох байх. Ер нь монголчуудын сэтгэлгээнд шивээсийг биеэ үнэлэгч, хулгайч, дээрэмчдийн хийлгэдэг зүйл гэж боддог байсан. Харин одоо хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Шивээс одоо харах мэдрэхүйд зориулсан хүний дотоод үзэл бодлыг илтгэх урлаг болсон. Би шивээсийг чимэг гэж боддоггүй. Харин тухайн хүний мөрөөдөл, туулсан амьдралын тухай хүүрнэх талбар. Хүнд шивээс хийхдээ ч гэсэн аль болох хүнийхээ дотоод сэтгэлийг гаргахыг хичээдэг. Тиймээс ч хийсэн бүтээлээрээ бахархдаг.
-Та өөртөө шивээс хийж байв уу?
-Баруун гар хүрч болох газраа шивээс хийдэг. Гэдэс, өвдөг, тохой гээд. Гэхдээ тоолж үзээгүй юм байна. Бүлгийнхээ Кагаар бас шивээс хийлгүүлдэг. Ер нь хүнд шивээс хийхийн өмнө өөрөө ямар байхыг нь мэдрэх хэрэгтэй гэж боддог. Арьсан дээр яаж хатгавал бага өвддөг гэх ч юм уу. Тэгэхгүй амьгүй зүйл дээр шивж байгаа мэт аяглабал тэнэг биз дээ. Тэгж л хүний арьсан дээр ингэж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгодог доо.
-Монголд энэ урлаг хэдий үеэс хөгжсөн юм бол?
-Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй. Надаас туршлагатай хүмүүс энэ асуултад хариулбал илүү мэдээлэл өгөх байх. Гэхдээ уншиж судалснаасаа хуваалцахад эрт цагт боолуудад таних тэмдэг тавьдаг байсан нь нэгэн төрлийн шивээс гэдэг. Мөн атцекийн үед шивээс тодорхой хэмжээнд үнэлэгдэж байсан гэдэг юм билээ. Харин манай улсад 1990 оны эхээр орж ирсэн байх.
-Нэг хэсэг залуус ханз шивүүлдэг байсан. Харин одоо юу шивүүлэх сонирхолтой байна?
-Солонгос, хятадын кино гарч эхэлсэн нэг үед залуус ханз үсэг шивүүлдэг байсан. Тэр үед шивээс хийлгэж байсан хүмүүсээс ханз шивүүлсэндээ харамсдаг хүн бий. Ядаж байхад тэр үеийн шивээсийн каталоги хятад байсан даа. Харин одоо залуусын үзэл бодол өөрчлөгдсөн. Монгол бичиг, үндэсний хээг шивээсдээ шингээхийг эрмэлздэг болсон.
-Монгол бичгээр шивэх амархан гэдэг. Үүний учрыг тайлбарлаж өгөөч?
-Босоо бичигтэй үндэстэн энэ дэлхийд ганц л бий. Тэгээд ч их сүрлэг харагддаг. Тийм болохоор монгол хүн үндэснийхээ зүйлийг шингээсэн шивээсийг хүмүүс их хийлгэх болжээ. Монгол хүний биен дээр буусан шивээсийг амилуулж болдог. Тэгэхээр тэнгэрээ шүтдэг монголчуудын хувьд шивээс нэг ёсондоо хамгаалалт болох давуу талтай. Ер нь улс орон бүрийн шивээс өөр өөрийн онцлогтой байдаг. Японы якуза, дээрмийн бүлэг биений шивээс буюу загас, луу шивүүлдэг. Энэ нь нэг домогтой холбоотой юм билээ. Загас голын эрэг дээр үсрээд тэнгэр уруу гарч луу болдог гэдгээс энэ шивээсийг хийлгэдэг гэсэн. Харин латин америкчууд өөрсдийн амьдралын хэв маягаа агуулсан шивээстэй.
-Хамгийн том, цаг хугацаа шаардсан бүтээлийн тань талаар асуумаар санагдлаа?
-Хэнийг нь хэлээд яахав. Нэг залуугийн цээжнээс гэдэс хүртэл луу шивж байсан. Тэр шивээсийг гурав тасалж хийсэн болохоор их хугацаа зарцуулсан юм. Хүний биеийг бүтэн шивж дуусахад хүн үхдэг. Яагаад гэвэл шивэхээр хүний арьс ямар нэгэн зүйлийг хүлээж авахдаа хурдан, мэдрэмтгий болдог. Тэгээд сайн ариун цэвэр сахиж чадахгүйгээс өвчин тусна. Хүн шивээс хийлгэснийхээ дараа нарийн эдгээх ёстой. Хэдий гоё шивээс хийлгэсэн ч сайн эдгээж чадахгүй бол соривжих аюултай. Тэгсэн тохиолдол ч их байдаг.
-Таны яриаг сонсоход их шүтлэгтэй юм шиг санагдлаа. Ямар шашин шүтдэг вэ?
-Би тэнгэр шүтдэг. Мөн эмэгтэй, ээж хүнийг их хүндэлдэг. Дээрээс нь байгаль дэлхийгээ, ан амььтныг шүтдэг. Ер нь их үндсэрхэгм үзэлтэй хүн л дээ. Тиймээс хэзээ ч ханз шивэхгүй гэж боддог юм. Өөр үндэстний зүйлийг аваад яахав дээ. Монгол бахархалтай шивээсийг хөгжүүлье гэж бодож байна. Гэхдээ зүгээр нэг хуулаад шивэхгүй судлах хэрэгтэй гэж боддог.
-Түрүүнээс хойш асуумаар санагдаад. Таны ширээн дээр байгаа шонхор ямар бэлгэдэлтэй юм бэ?
-Шивээс хийлгэсэн хүн маань надад бэлэглэсэн юм. Тэр залуу нуруун дээрээ шонхор шивүүлсэн. Угтаа улаач хүн байсан учраас онгон сахиусаа шивүүлсэн юм билээ. Яахав шонхор шувууны тухай ярьсныг манай монголын эр зоригийг бэлгэдсэн жигүүртнийг арабууд дураараа авч явдаг. Гэхдээ саяхан нэг сонин зүйл сонссон. Шонхор их үнэнч амьтан гэнэ. Тэгээд эрийг нь арабууд аваад явахаар эм нь дагаад очдог гэсэн. Ингэж л монголын жигүүртнийг хулгайлж байна.
-Шивээсний арилах, арилахгүй нь зүүнээс хамаарах уу?
-Зүүнээс хамаарахгүй. Харин арилдаггүй шивээс гэхээр наадаг л зүйл байгаа байх. Ерөнхийдөө арьсны аль хэсэгт шивэх үү гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Шивээсийг гүн хийж болохгүй. Тэглээ гээд өнгөн хэсэгт нь хийж болдоггүй. Тэгэхээр гарын мэдрэмжээр яг дундуур нь хийх ёстой.
-Ямар үнэ ханшаар шивээс хийдэг вэ?
-Би нэг их үнэрхээд байдаггүй. Шивээс хийлгэх хүнтэйгээ ярилцаад хэмжээнээс нь хамаарч үнэ хөлсөө тохирдог.
-Та “Click click boom” бүлгийн гишүүн. Бүлгийнхээ сонин хачнаас хуваалцаач?
-Манайхан “Onyx” хамтлагтай хамтарсан тоглолт хийсэн. Энэ л хамгийн сайхан мэдээ байх. Бид “Onyx” хамтлагийн дуу гэж сонсч байснаас тэдэнтэй хамт тайзан дээр гарна гэж төсөөлөөгүй байлаа. Тиймээс тэдэнтэй нэг тайзан дээр гарснаар миний мөрөөдөл биелсэн. Тэднээс суралцах зүйл ч их байсан. Сониноос би “Onyx” хамтлагийн гишүүний биен дээр монгол баатар шивсэн. Түүнд их таалагдсан гэж бодож байна.
-Танд Зөгий гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
-Өөрөө өөртөө л энэ нэрийг өгсөн. Хүмүүс “Долдугаар сарын 1” кинонд энэ нэрээрээ ороод Зөгий боллоо гэж ярьдаг. Гэхдээ тийм биш. Анхнаасаа л ийм нэртэй байсан юм шүү. Зөгий бол миний жинхэнэ нэрний үсгийн цуглуулга л даа.
-Яриагаа Таны дуртай дууны үгээр төгсгөе гэж бодож байна?
-“Монголын түүх” дууныхаа хэсгээс хүргэе дээ.
Хүннүчүүд Ромыг унагав. догшин Аттила
Аравтын систем тал нутагт зүүн, төв, баруун
Ахлагч Буман мөхөөв. Аварын өмнөх Нирунг
Түрэг, Уйгар, Хиргисүүд
Хүн чулуу, хиргисүүр
Гэрэлт хөшөө Гилтүгэний
Үеийн шүтээн Этүгэн
Нохос , Хиан, Эргүнэ
Уулыг сэтлэх хөөрөг нь
Удам Монгол Бөртэ гэнэ.
Угсаа гарвал Хөх тэнгэр
Бие биеэ хөнөөн тэмцэх нүүдэлчдийн сэлэм
Эв эеэ хичээвэл үл зогсон бүхнийг дийлнэ.
Амбагай хаанаас үлдсэн өс
Алунгоо эхийн таван мөс
Андгай тангарагнаасаа үл няцах Урт Дурын хүмүүс.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Үнэн.мн"
Сэтгэгдэл0
gaigui hiideg baij boloh ch shiveesniihee tuuhiig sain meddeggui yum bolov uu gej bodloo.
Ямар ч байсан бахархалаа мэддэг юм байна
Chi Onyx-iin nigeriin biyen deer mongol baatar shivjee, tgeed yuu gj, gaihuulaad bgamu fuck ve
Chi gar uurtuu gar hangallaga hiihees uur yum hiij chadahgui baij
ix goy bogood bas zevuun shuleg bainaa gej
ЗУРГЫГ ЗУРАХ ЁСТОЙ ГАЗАР НЬ Л ЗУРАХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ БИЕ БОЛ ЗУРГЫН ЦААС БИШ.
Tsaas bish, urlag
Chi tegwel Duug zowhon taizn deer duulah yostoi gertee duu aylaj bolhgui!! Teneg Gchi mn
CCB-d Amjilt
gaigui yrij bgaach yag shiveesniihee tuhai sain meddeggui yum bishuu tiim baih tegeh baih getsen bna sh dee bas oor ulsiin yum shivehgui ch geh shig buruu mongoljood bgaan bishuu.
shiveesnii tuhai medehgui gej naad hunchin daruuhan zagnaj bga neg ilrel bizdee
zaaval hiideg zuilee bi meden bugdiig meden gehen teneg shuu de
Хаана очвол шивээс хийлгэх боломжтой вэ. Их мундаг хийдэг гэж сонссон. Олон хүмүүс ярьдаг