sonin.mn

Баянгол дүүрэгт хэд хэдэн удаагийн хулгайн хэрэг үйлдсэн 13 настай хүүхдийг баривчилжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Өргөө кино театрын билетын кассын орчим иргэн Б-гийн халааснаас I Phone 4, арваннэгдүгээр 26-нд Galaxy S III, арваннэгдүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд УБТЗ-ын билетийн кассын хажууд иргэн Б-гийн 700 мянган төгрөг, 100 юаньтай түрийвчийг  хулгайлсан байсныг одоогоор илрүүлээд байгаа юм байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Г.Тогос
Эх сурвалж: "Монголын Мэдээ"