“Авзага”-ын П.Мэндбаяр хотын “А” зэрэглэлийн газар л байвал дээрэмдээд авахаас сийхгүй болсон нь олон тохиолдол дээр харагдаж байгаа юм. Бид өмнө нь түүний хууль бус барилгуудын тухай мэдээлж байсан. П.Мэндбаярын ээлжит газрын дээрэмдэлт нь Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд орших VI сургуулийн биеийн тамирын талбай юм.
Тэрбээр чанх урд талд нь байрлах 15 давхар барилгын ажил эхлүүлэхээр суурийг нь тавиад байгаа. Уг газрыг яаралтай чөлөөл хэмээн хотын захирагч өнгөрсөн оны аравдугаар сарын 3-ны өдөр захирамж гаргасан байдаг.
Анх 1998 онд “Авзага трейд” компани хоёр га газар худалдаж авахаар хөөцөлдөж байсан ч тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга 1200 ам.метр газар олгосон байна. Гэтэл тус компанийнхан хажуу талд нь байрлах сургуулийн зориулалттай газарт дур мэдэн барилга барьж ийнхүү хэл ам татлах болсон юм.
Энэ нь Газрын тухай хууль зөрчсөн үйлдэл болсон. Гэтэл өнөөг хүртэл П.Мэндбаяр захирал энэхүү тушаал шийдвэрийг зөрчсөөр гараа ч хөдөлгөөгүйгээр үл барам хэд хоногийн өмнө барилгын ажлыг эхлүүлэхээр бужигнаж эхэлсэн байна.
Хэл амтай байгаа уг газрын төлөө зэргэлдээ орших VI сургуулийн багш ажилчид тэмцсээр байгаа юм. Иргэдийн гайхаж буй зүйл нь хагас жил болоход уг барилгын суурийг яагаад МХЕГ-ынхан буулгах арга хэмжээ авахгүй байгаа юм бол гэх хардлага юм.
Энэ тухай VI сургуулийн захирал Н.Алтангэрэлээс асуухад “Энэ барилгын талаар их ярьж байна даа. Сургуулийн зүгээс П.Мэндбаяр захиралд олон удаа шаардлага хүргүүлсэн. Ганцхан хэлдэг үг нь “Миний хувийн өмч, та нарт хамаагүй” гэдэг хоёрхон үгийг л хэлдэг.
Тус компанийнхан манай сургуулийн биеийн тамирын талбай, хөлбөмбөгийн талбай хоёрын үерийн ус зайлуулдаг шугам дээр барилгаа барьсан шүү дээ. Үүний улмаас өнгөрсөн хоногуудад орсон бороонд талбай тэр чигээрээ усанд автаж нэлээд ажил хийлгэсэн дээ, биднээр.
Одоо энэ хавиар явбал нэл шалбааг болоод хүүхдүүдэд хүртэл их хүндрэл учруулж байгаа юм. Хүүхдийн гэсэн тодотголтой зүйлийг П.Мэндбаяр захирал үлдээх л ёстой байхгүй юу. Тиймээс яагаад өдий болтол барилгын суурийг буулгахгүй байгаа юм бол гэж гайхаад барахгүй байна” гэлээ.
Өмнөх дугаартаа ч бид мэдээлж байсан. П.Мэндбаяр захирал юунд тэгтлээ их найдаад сургуулийн урд талбайг булааж байгаа юм бол. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр барилга эхлүүлэх зөвшөөрлөө авах гээд холбогдох хүмүүстэй уулзаад явж байгаа гэнэ.
Түүнчлэн нэгэнт босгосон суурийг хөрөнгө орсон гэдэг үүднээс заавал ч үгүй барилгын зөвшөөрлийг авч байж салах хүн гэв. Тийм зэргийн сүйхээ түүнд байгаа гэж ярьж байна.
Тэгэхээр хэзээнээс л эрх мэдэлтнүүдийг зусардаж ирсэн П.Мэндбаяр захирал нөгөө л нэг хэдэн бор төгрөгөөр холбогдох албаныхныг хахуулдчих юм биш байгаа гэх айдас сургуулийн удирдлагуудад төрөөд байгаа ажээ.
Тэгэхээр мөнгөнд найдаж энэ алдаагаа засахыг ч хүсэхгүй байгаа П.Мэндбаяр захиралд хэн гэдэг эрх мэдэлтэн туслаад байна гэдэг нь бас сонин. Хэрвээ тухайн барилгыг барих бол заавал оршин суугчид болон ойр тойрон нь амьдарч байгаа хүмүүсээс зөвшөөрөл авч байж барилгын ажил эхлүүлэх шинэ тогтолцоонд орсон.
Учир нь албаныхан оршин суугчдын эрх ашгийг хөндсөн асуудал үүсгэж болохгүй гэдгийг анхааруулаад байгаа. Гэтэл өдгөө барилгын компанийн захирлууд П.Мэндбаяр шиг аашлах нь улам ихсэх болоод байгаа билээ.
Энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсохын тулд Э.Бат-Үүл дарга оны өмнө нэлээд хэдэн барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Даанч харамсалтай нь мөнгөнд эрдсэн П.Мэндбаяртангуудад дээрх захирамж шийдвэрүүд үйлчлэхгүй байгаа нь хэргийн гол учир.
Товчхондоо П.Мэндбаяр оршин суугчдын эрх ашгийг зөрчөөд зогсохгүй сургуулийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг нь булааж байгаа нь хууль бус үйлдэл гэхээс өөр юу гэх билээ. Энэ бүх үйлдлийн цаана П.Мэндбаярт тусладаг эрх мэдэлтэн байгааг үгүйсгэх аргагүй.
Энэ хууль бус гэх барилгын талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас асуухад ““Авзага” трейд компанийн барилгын суурийн ажил бол хууль бус. Тэгээд ч уг барилгын суурийг босгохдоо ямар ч захирамж зөвшөөрөл аваагүй.
Удахгүй арга хэмжээ авч суурийн ажлыг бага дээр нь буулгах талаар холбогдох албаны хүмүүстэйгээ ярилцаж байгаа” гэв. Бизнесийн хүрээнийнхэндээ зальтайгаараа алдаршсан П.Мэндбаяр захирал ямар хүний нөмөр нөөлөгөнд орж хотын “А” зэрэглэлийн бүсийн газрыг дээрэмдэх шахуу авч байгаа нь олон хүний сонирхолыг татахаас ч өөр аргагүй.
Хотын даргын хууль бус гэсэн газарт баригдаж буй барилгын жагсаалтанд энэхүү барилга дээгүүр жагсаж буйг хүн болгон мэднэ. Тэгэхээр сургуулийн хүүхдийн биеийн тамирын талбайг яаралтай чөлөөлөх арга хэмжээ авахгүй бол П.Мэндбаяр захирал нэг л шөнө барилгаа сүндэрлүүлж мэдэх сүйхээтэй нэгэн гэдгийг хотын удирдлагууд эрх биш мэдэж л байх учиртай.
Хууль бус барилгын ажлаас болж оршин суугчид хохирч байна шүү гэдгийг хаа, хаанаа мэдэхэд илүүдэхгүй л байх.
Р.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Мэндбаярын ард байдаг жинхэн бэрд нь М. Энхболд, Т. Бадамжунай байгаа юм. Мэндбаяр, Бадамжунай хоёр базууд хотын дотрохи зай завсар болгоныг авах асуудлыг Бадамжунай шийдвэрлүүлдэг Мэндбаяр барьдаг ашигаа эд нар хувааж хүртэж сурсан. Их дэлгүүрийн араас эхлээд бүх байрны дундах зай завсарыг эд нар идсэн Бүгдийг нь тоолж хариуцлага тооцох хэрэгтэй Монголын ард түмний хэн нь таргалаад хэн нь турж үхэж байх ёстой юм бэ. Энэ бүх идэж уусан заль мэхээ хайцаалахын тулд бүлэглэл хэлбэрээр эрх тушаалын бамбайн доор нуугддаг. Энэ бамбайг нам нь бүтээж өгдөг ийм ялзрал Монголын хувь заяаг эмгэнэлтэй болгож байна
НӨГӨӨ ЦАХМУР ТӨМӨРИЙН ХЭЛДЭГ ШИГ ХЭДХЭН ТУРАНХАЙ АДСАГАНЫ ТӨЛӨӨ ХАМТ ЯВСАН НӨХӨРӨӨ ХУТГАЛЖ БАЙСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ. ГЭДЭГ ШИГ ДӨРВӨН ХҮҮХЭДТЭЙ АВГАЙГАА ХАЯАД АВГАЙ СОЛИЖ ЯВСАН ХҮНЭЭС ЖУДАГ МУДАГ ХАЙГААД ХЭРЭГ БАЙНА УУ?
хуцна биз,,, чадаж байгаа юманд арга бхгүй,,, монголын амьдрал ийм л байна
Анд минь арайч Бэрд гэж хэлүүлэх дээрээ тулаагүй юм шүү.Үгийн үзүүрт хүн байдаг гэдгийг мэддэг сэтгүүлч дуусчээ.
CHADAJ BAIGAA YUMAND ARGAGUI... HOHIRCH BAIGAA BOL HOHICHINI
Surguuliin gazraas deeremdehee boliochee!
"Ганцхан хэлдэг үг нь “Миний хувийн өмч, та нарт хамаагүй” гэдэг хоёрхон үгийг л хэлдэг" gejee, tegeed 1 ug heldeg yum uu? 2 ug heldeg yumuu? He he! Za ter Avzaga n bolichoosoi doo
МАН-ын хотын фракц нийслэлийг хорлож дуусах болоогүй юм болов уу?
GANTSHAN BULGANIIHNIIG BI AJILD AVDAG GEJ YARIDAG HUN OLON MONGOLCHUUDIIN ULGII ULAANBAATART OROGNOOD BAIH SHAARDLAGAGUI GEJ BODOJ BAINA.
Муу нус өөрийгөө мөнх, өмчөө аваад л явна гэж санаж байгаа байхдаа. таарвал адаглаад хамарыг нь хуга, цаанадвал амийг нь суга авнаа
haha zamiin nohoi hytsaj l bdag jingiin tsuvaa yavaj l bdag...
chamaig ulziihutag buuguur haraalganaa enhbold badamjunai hoer harah tsarainaasaa nudend huiten humuus uhliin muugaar uheh boltugai tuuhend hen ch hezee ch dursahgui iim yumnuud neleed bii
Үйлийн үр гэж байдаг бол их зовох байхдаа
МАН гэж ийм хулгайч дээрэмчдээр дүүрсэн байгууллага. Энэ намаас ерөнхийлөгч гаргаж хэрхэвч болохгүй,
Avzaga mundag . Busad orontsoguudiin derged ch Lut shuu . Chanartai sain barilga baridag da. Avzaga barihgui bol Exo barih um uu? Mongol hugjmuur bn. Barij l baival saun buz Delhiin hugjiltei en zeregtsmeer bn shuu de. Avzagiig demjij bn. Olon jil bairand ni amidarch bn. Uneheer dulaan tohilog shu
энэ балай харах царайны орцны жижүүр царайлчихаад бас газар дээрэмднээ.шоронд нь хий.
muu hvn bishee
ehner ni gej shunaliin tulam, galzuu mash ih zovj olon hunii nulimas idsen almas avgai. ah duugii ni bugdiig zailuulj alaad duusch bgaa. bird emgen
ЭНЭ тэнэгийн сүүлд авсан эхнэр гэж хамгийн аймшигтай шуналын тулам шимнус болсон амьтан байдгийм Хөхцэцэг гээд. Цай ч гүй царайч гүй, бие хаа гэж матар. Зан ааш хэдэр, нүүр царай сэвхтэй бүлцэн, дундуураа цүдийсэн, намхан тагжгар, банзал гэж байгаа. нөхөр нь дүлий дүйнгэ мөртлөө муу зальтай, долигнуур гэж найгүй. Албан тушаалтантай уулзахдаа 300 доллар бариад л уулзана. Өөрчлөгдөнгүүд танихаа болино. Чухам ийм 2 шаар дугуй дугуйгаараа таарч 40 мянгатыг хүүхэд тоглох газаргүй болгосон. Бадамжунайд Авзагын байр болгонд 2 байр өгч газар авсан байдаг юм. 19 дүгээр байранд Энхболдод, 18 дугаар байрны 11,12-ыг Жунайд авилгалаар өгсөн гэнэлээ. Нэг их удахгүй сүйрнэ дээ. Жунай Энхболд шоронд орох үеээр хамсаатан болж ороод авгай нь араар нь тавьж өгнө. Мэндбаярын ах дүү хуучин эхнэр хүүхэд нь энэ муу бирд авгайг нь алах байлгүй
Бадамжунайгийн бүх авилгал хүргэнээр нь дамжин илэрсэн байдаг юм. Жолоочид нь авилгатай тэмцэх газар нууцаар цалинжуулж материал бэлдсэн гэлцдэг. Хотын фракц Ээбийд хөл нугарч түр амь зогоож байгаа. Сонгуулийн дараагаас АН эдгээр хулгайч нартай Элбэгээтэй Элбэгээгүй хатуу гараар үзнэ. Хотын фракцийгаа нугаслах залуус нь бэлэн байгаа. Авзагын энэ мал тэртэй тэргүй хөлд нь чирэгдэж үхнэ. БатҮүл голомтоо самруулчхаад зүгээр өнгөрнө гэж байхгүй. Тоглож өссөн тоглоом, сурсан сургууль, найзуудтайгаа сахилгагүйтдэг байсан бүх газрыг нь Архангай Булганаас ирсэн 2 хуажаа гаралтай нөхөр сүйрүүлснийг хэзээ нэг цагт хариу барина гэж байналээ. Үхэж далд орморууд.
uzruud shiitgelee huleegeed suuj bai
naad mangasuudaa tsaash ni yavuulaach
mangas badam junai vxej dald oroosoi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!11muu al
AVZAGIIG GUITSEH BARILGIIN COMPANI MONGOLD BAIHGUI..DEMJIJ BAINA.
Авзага бол олон бариилгачдын амьдралыг залгуулж байгаа жинхэнэ барилгын компани шүү, харин сүүлийн үед 1 хүнтэй компаниуд том том барилга барихаар олон хужаа нарыг Монголд тэжээж байна. Цаашдаа барилгын салбарт шинэчлэл хийж орон тооны олон ажилчинтай Авзага шиг компаниудыг дэмжиж босгож ирэх хэрэгтэй.
Berd bish bird gej yadaj zuv bich l dee.setguulch guai mongol hel bichgiin durem yamar muu bainaa.
хөрөнгө мөнгөө нийтийн эрх ашгийн төлөө ашиглах бол ардчлал. харин хөрөнгө мөнгөө нийтийн эрх ашгийн эсрэг ашиглах боломж олгохыг дүр эсгэсэн ардчлал гэдэг юм байна. энэ нь ямар их аюул вэ?
Shun.a.lndaa hataj uheesee mendbayar iig huntsetsegtei n hamt duu.jilbel tohrn