9-р сарын 8-нд, 1295 дугаартай Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 54 чингэлэг ачиж, Эрээн хотын төмөр замын боомтоор хилээр гарч Европыг чиглэн хөдөллөө. Ингэснээр 2025 онд Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин хилээр гарч, орсон Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний зөөвөрлөсөн стандарт чингэлэгийн тоо 300 мянгаас давж, өмнөх оныхтой харьцуулахад 23 хоногоор өмнө ийм тоо бүртгэл бүртгэгдсэн байна.
Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гол чухал хэсэгт оршдог бөгөөд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний “төв зам” дахь цорын ганц хилээр орж, гарах төмөр замын боомт билээ. 2013 онд Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг аялснаас хойш тус боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэгнүүд 20 мянга гаруй удаа дамжин өнгөрч, аялалын маршрут 74 болж, Герман, Польш зэрэг 10 гаруй улсын 70 гаруй хот, өртөөнд хүрч, Хятад улсын дотоодын 24 муж, өөртөө засах орны 60 гаруй хотыг хамарч байна. 9-р сарын 8-ны байдлаар, Эрээн хотын төмөр замын боомтоор энэ онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгнүүд нийт 2646 удаа дамжин өнгөрч, 3 сая 4876 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5%, 15.4%-иар тус тус өсчээ.
Г.Бямба
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00