АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн эхээр утсаар ярихаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
“Тийм ээ, энэ яриа болно. Энэ долоо хоног эсвэл ирэх долоо хоногийн эхээр тохиож магадгүй” хэмээн тэрээр мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр мөн Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тууштай ажиллана гэдгээ онцолсон байна.
Трампын зүгээс Путинтэй ойрын үед харилцах тухай яриа өмнө нь ч хэд хэдэн удаа хөндөгдсөн. Тухайлбал, есдүгээр сарын 7-нд тэрээр “Оросын удирдагчтай хэдхэн хоногийн дараа ярилцана” гэж мэдэгдсэн бол түүнээс гурав хоногийн өмнө, есдүгээр сарын 4-нд мөн адил зүйл ярьж байв.
Орос, АНУ-ын удирдагчид хамгийн сүүлд наймдугаар сарын 15-нд Аляска дахь цэргийн баазад нүүр тулан уулзсан юм. Тухайн үед Владимир Путин Украйны мөргөлдөөн уг уулзалтын гол сэдэв байсныг тэмдэглэж, хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааг сэргээхийг уриалсан. Мөн тэрээр Дональд Трампыг Москвад айлчлахыг урьсан билээ.
М.Чой
Эх сурвалж: Tass.com
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл5
Бөгспутиний 3 хоног,,,, хошного трампын 24 цаг,,,.хоёр гажиг,,,Ши дарга энэ хоёр гажигийг шоолж байнлээ,,,,
Үхсн ацаа. ярьдаг юм, шууд хоригоо тавь
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
Юун сонин юм бичээд байнаа үймээн гаргах нь хэнд хэрэгтэй юм бэ ? Тохироо ч гэх шиг
Нэг гараараа дайныг зогсоон гээд өө энийгээ зогсоохгүй байна гээд нөгөө гараараа дайнд мөнгө зэвсэг оруулаад хаашаа нөхөр вэ ?