Тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдсэн хадгаламж зээлийн хоршооны хохирогчид мэдэгдэл гаргажээ. Тэд хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байгаа аж. Хохирогчид "Монгол Улсын ард түмэн 1990 оноос хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга өсыг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэх замыг сонгосон билээ. Гэтэл өнөөдөр нийгмийн баялагийн гэгш бус хуваарилалт газар авч, албан тушаалаа ашиглан зүй бусаар хөлжигсөд төрийн түшээ, түшмэдүүдийн дураар дургих эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь хэрээс хэтэрлээ.
Энэ бурангуй нийгмийн амьд жишээ болсон Хадгаламж зээлийн хоршооны хохиргогчид, "МИ-8"-ын хэрэг, Хонгор сумын иргэд, "ВАКО" орон сууц захиалагчид, "САПУ" Багануурын архины хордлогынхон, долдугаар сарын 1-ний хохирогчдын хэргүүд гарч олон мянган иргэдийн амьдрал сүйрч эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирч хууль, хүний эрх шударга ёс урьд хожид байгаагүйгээр хөсөрдөж үндэсний эрх ашиг, улс орны хөгжил төр, засгийн нэр хүнд ноцтойгоор унаж байсныг бид мартаагүй ээ.
Энэ хэргүүдийн шийдвэрлэх явц хэт удааширсаны улмаас иргэдийн төр, засагтаа итгэх итгэл алдарч, хохирч шаналсан иргэдийн хохирол өдөр, хоногоор нэмэгдсээр хоёр засгийн нүүр үзэж байна. Монголын ард түмэн бид уух ус, амьсгалах агаар, гишгэх газар, өмч хөрөнгө, сонгох сонгогдох эрх, амь нас, алдаж болох бүх зүйлээ алдсаар байна. Газрын наймаа хэрээс хэтэрч, гэр хорооллын ард иргэдэд ардчиллаас оногдсон ганц өмч хөрөнгө болох газрыг нь луйвардаж түрэмгийлэн авах боллоо.
Хотын төвийн орон сууцны кв.м нь 1000-2500 ам.доллар байхад хотын төвийн иргэдийн газрын болохоор 100 мянгаар үнэлдэг нь төрийн нэрийг барьсан дээрэм биш үү. 2008 оны сонгуулиас өмнө эрх баригчид бүх 26 хоршоодын битүүмжилсэн хөрөнгө 43 тэрбумын хөдлөх үл хөдпөх хөрөнгө 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар таван лицензийг цагдаагийн битүүмжлэлд авч, хохиргогчдын хохирлыг бүрэн барагдуулна гэж Засгийн газар шоудаж байсан.
Гэтэл одоо цагдаагийн битүүмжлэлд 1.6 тэрбумын үнэлгээтэй 25 мянга гаруй иргэдийн хөрөнгийг цагдаа хулгайлсан. Шүүх дээр өнгөтэй үнэтэй хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсөн ШШГГазар нь дуудлага худалдааны хуулиа зөрчиж 15-16 дуудаж үнэ бүхий хөрөнгүүдийг анхны үнээс 2-3 дахин хямд танил талдаа худалдсаныг олон баримтаар нотолно" хэмээжээ.
Мөн "Баян-Өндөр ХЗХ-ны 25 дугаар эмийн сангийн урд талын "Пелснер" төвийг олимпийн аваргуудад хямдаар зарсан, "Гэр хороолол" ХЗХ-ны" Россия" рестораныг ШШГГ-ын төлбөр барагдуулах ажлын хэсгийн дарга Н.Очирбат найздаа дуудлага худалдаа хийхгүйгээр 360.000.000 төгрөгөөр зарсан" болохыг онцолжээ.
Цаашлаад "Таван ашигт малтмалын лицензийг шинэчилсэн бүртгэл хийнэ гээд Кадастрын газар луйвардсан. Тэрч байтугай Нийслэлийн газрын алба дуудлага худалдаа хийлгүй захирамж гаргаж хоршооны битүүмжилсэн хөрөнгө Баянзүрх дүүргийн араваас илүү га .газрыг хууль бусаар эрх мэдлээ ашиглаж, "Улаанбаатар Газ" компанид эзэмшүүлэн ашиглах шийдвэр гаргаж эрх мэдлээ урвуулан ашиглаж ноцтой гэмт хэрэг үйлдсэн" гэжээ.
Дашрамд өгүүлэхэд, хадгаламж зээлийн хоршоодыг хохирогчид удахгүй суулт хийхээр төлөвлөөд буй юм.
Б.Чанцал
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл0
ard tvmnii ordon tusgaar togtnoliin ordondoo suultaa hiij,temzlee vrgeljlvvlie...dutuugaa gvizeej avya...
hohi ni
ta nariin uursdii chini songoson songolt honi ni honi ni hohi ni
chadadgani id chadalgui ni charlaad uh
toriinhon yahaaraa dandaa huuli guivuulj ashig oldog bna aa
Ямар ч зөв санаа гарч ирж ирээд тэрийг нь олигархууд, шат шатны түшмэдүүд дампууруулж буруу гараар оруулчихдаг болохоор огт урам алга эхлээд шударга ёс тогтоож, хариуцлагын механизмыг чангатгаж, авилгатай жинхэнэ утгаар нь тэмцэж байж л амжилтанд хүрнэ
Номтойбаяр Ганхуяг мэтийн хүмүүсийн улс оронд хийсэн бүтээсэн нь хаана байгаа юм энд тэндгүй ухсан шороо сүйдсэн байгаль тэдний өвөрт орсон цустай алт нь л харагдаж байна ямар ч амьдрал мэдэхгүй амьдралыг хүүхэд байхдаа үзэж өссөн киногоороо төсөөлдөг үнэндээ удахгүй ядуу хүн эх орондоо нохойтой яг адилхан болох цаг ирж байна ЯДУУС НОХОЙ 2-ЫГ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН пайзтай газрууд олширно доо удахгүй