sonin.mn
С.Баярын эсрэг 1000 хуудас материал
 
С.Баярыг Англи улсад элчин сайдаар томилсон нь Монголын ард түмний дургүйцлийг төрүүлсэн. Учир нь Монголд шударга ёс, жинхэнэ ардчилал байхгүйг баталж харин  хуулийг өөрсдийн эрх мэдэл, хүсэл зорилгоороо өөрчилж, түүнийгээ төрийн нэр барьж, бамбай хийдэг олигархи цагаан захтан гэмт хэрэгтнүүдийн ичгүүргүй нүүр царайг илрүүлсэнд юм.
2017.03.08-ны Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөр  Г.Ичинхорлоо, Э.Одонгэрэл нар С.Баярыг эсэргүүцэн “С.Баяр элчин сайд байх эрхгүй. С.Баяр шалгуулах ёстой. Монголын ард түмнийг бүү бас ” гэсэн жагсаал ихэд зориглон хийсэн нь ахар богино хугацаанд олны дэмжлэг авсан. 
Лондон дахь хэдэн Монголчууд бид бас хоёр эмэгтэйгээ дэмжиж, хамтарч эхэлсэн. Англи улс нь ардчилал, шударга ёсыг дээдэлдэг улс тул хууль дүрмийнх нь дагуу Г.Ичинхорлоогоор тэргүүлүүлэн тайван жагсаалаа 55 хоног үргэлжлүүлсэн. 
Оффшор болон цагаан захтны бүлэглэлийн эсрэг Монголд нийтийн цуглаан хийх, мөн бидний аюулгүй байдлын талаар санаа тавьж, мэдээлэл хийх зэргээр дэмжиж байсан бол гадаадын 27 улс оронд суралцаж, ажиллаж байсан Монголчууд байгаа улсдаа цуглаан хийж, зураг авч, бичлэг хийн, нүүр номоороо дамжуулан түрж байсан нь бидэнд урам хүч болсон тул маш их баярлалаа.
Монголын цагаан захтны коррупцины бүлэглэл нь өөрсдийн эрх ашгаа хамгаалан С.Баяртаа хариуцлага тооцохгүй байгаа тул бид Монголын Шударга Ардчилал Хөдөлгөөнийг үүсгэж, дараагийн тэмцлийн шатандаа орсон бөгөөд С.Баярын талаарх баримт цуглуулж, түүнийг үнэнээр нь шалгаж, шударгаар хариуцлага тооцохыг шаардаж байна.   
  С.Баярын талаар 79 төрлийн сонин болон интернет сайтаар гарсан баримт, мэдээ,сурвалжлага, нийтлэлүүдийг нэгтгэж, түүнийг эсэргүүцэж байгаа ард түмний төлөөлөл    гадаад, дотоодод амьдарч байгаа 10 000 монгол иргэдийн гарын үсэгтэй 1000 хуудас баримт бэлтгэн, “С.Баярын бодит байдлыг харуулсан баримт бэлтгэж өгнө” гэсэн мэдэгдлийнхээ дагуу  зохих газруудад нь өгч эхэллээ. 
Үүнд,
1. С.Баярын эсрэг жагсаал хийх зөвшөөрөл өгч, бидний аюулгүй байдал болон жагсаал цуглааны үйл ажиллагаанд хяналт, ажиглалт хийж байгаа Kensington Police Station. 2017.12.13
2. Английн Гадаад Харилцааны Яам (Foreign and Commonwealth Office)
3. Англи Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Төвийн (British Mongolian Business Chamber of Commerce) дарга Английн Парламентийн гишүүн John Grogan 
 
Мөн Монгол Улсынхаа ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, ард түмэндээ өгсөн амласан амлалтаа биелүүлж, шударга ёсны төлөө Монголын авилгачдын бүлэглэлтэй тэмцэх тэмцэлдээ амжилт гаргахыг хүсэж, гардуулна. 
 
Монголын Шударга Ардчилал Хөдөлгөөнийхөн Монголдоо үнэн ёс, шударга ардчилал тогтоохын төлөө ард түмнийхээ төлөө үйлчлэх болно.
                                            
                           Лондон. 2017.12.14 
 
Монголын Шударга Ардчилал Хөдөлгөөн
 
 
С.Баярын эсрэг 55 өдрийн тайван эсэргүүцэл, гадаад дотоодод амьдарч буй Монголын 10 000 хүний гарын үсэг,  79 мэдээллийн сайтаар гарсан баримт, мэдээллиийн нэгдэл 1000 хуудас материал .
 
 
 
2017 оны 12 сарын 13-ны 12 цаг.
 Лондон. Английн цагдаагийн газарт С.Баярын эсрэг 1000 хуудас материалаа өгөхийн өмнө..