sonin.mn
“ТВ-9 "телевиз,  Иргэдээ өмөөрч бичнэ уриатай “Зууны мэдээ” сонин хамтран “Энэ цагийн эх оронч” гишүүнийг тодрууллаа.
Тодруулбал "Энэ цагийн эх оронч"-оор УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг өргөмжилж шагналыг нь гардуулсан юм. Энэ шагналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарт олгох саналыг Ардын уран зохиолч Т.Галсан гаргасан бөгөөд тэрээр хүсэлтдээ: 
 
"Ихэнх улстөрчид мангас шиг
 
Идэх гэж баяжин цулайх гэж ордонд очдог
 
Эх орноо хамгаалах, ард түмнээ өмөөрөх гэж
 
Эрхий долоовор хуруу шиг цөөхөн хүн
 
Их хуралд зоригтой, зорилготой очдог
 
Тэдний манлай нь учир аа
 
Тэмцэгч, манай үеийн баатар учир аа
 
“Эгэл баатар” төдийгүй
 
“Эх оронч баатар”-аар 
 
Гавьяат багш Биндэръяагийн ач хүү
 
С.Ганбаатарыг тодорхойлж байна”  гэжээ.