сонин mn
Ардчилсан намын  даргын  сонгууль энэ сарын 28-нд болно. Өнөөдөр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл намын даргын сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүллээ. Тэрээр "Ардчилсан нам бол дүрэмтэй нам. Дүрмийн дагуу дотоод  сонгуулиа зарласан тул материалаа бүрдүүлэн оролцож байна. Дүрмээ баримтлан  шударга өрсөлдөх болно" гэв.   Тус сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрийн 20:00 цагт дуусна.
 
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, "Глобал удирдагч" сангийн тэргүүн  Б.Отгонбат нар бүртгүүлээд байна. Сурталчилгаа 12-ны өдрөөс орон даяар цахим хэлбэрээр явагдана.
 
Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналын эрхтэй оролцож намын даргаа сонгох аж. Санал хураалтыг орон даяар саналын хуудсаар авна.