сонин mn
Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарласан билээ.
Үүний дагуу өнөөдөр Ардчилсан Намын даргын сунгаанд оролцохоо
1. УИХ-ын гишүүний зөвлөх асан Ш.Жандос
2. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин 
3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
4. АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд
5. Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл
6. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
7."Глобал удирдагч" дээд сургуулийн захирал Б.Отгонбат 
8. НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа
9. УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь 
10. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат
11. АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв
12. АН-ын гишүүн М.Чимэддорж 
13. АН-ын гишүүн П.Мөнхтулга
14.  АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
15. УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга асан С.Билэгсайхан
16. Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж
17.АН-ын гишүүн М.Амарсайхан
18. АН-ын гишүүн Т.Энхсайхан нар одоогийн байдлаар илэрхийлж, холбогдох материалаа Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороонд өгөөд байна.
Гэхдээ АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг материалаа өгөх үед Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: "Та бие дааж УИХ-д нэр дэвшсэн тул дүрмийн дагуу таныг бүртгэж авахгүй байхаа" гэв. Харин Н.Алтанхуяг хариуд нь : "Яаж шийдэх нь та нарын хэрэг" гэсэн юм.
 
С.Сарнай