sonin.mn
ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушев “Коммерсант” сонинд ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэрээр :"Орос болон Хятадын хил орчим дахь Америкийн эзэмшилд буй лабораторид био зэвсэг судлан бүтээж байж болзошгүй гэж ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл үзэж байгаа. Орос, Хятадын тал үүнд маш их эргэлзээтэй хандаж байгааг хэлэх нь зөв.
 
Америкийн албаныхан хэлэхдээ эдгээр лаборатори нь энх тайвны зорилготой, эрүүл мэнд, өвчин, цар тахлаас сэргийлэх зорилготой гэж байгаа боловч үнэн хэрэгтээ Америкийн сүүлийн хэдэн арван жилийн турш цэрэг дайны зориулалттай био зэвсэг судалсан тус улсын Мэрилэнд муж улс дахь Форт Детриктэй их ижилхэн төстэй байгаа юм.
 
Хил орчмын бүсэд дэгдсээр байгаа нийтлэг бус өвчин цар тахалд бид анхаарал хандуулах ёстой" гэжээ. 
 
Г.Бямба