КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд мөргөлдөөн болж буй Донбасст уулзах санал тавьжээ. Энэ тухай тэрбээр мягмар гарагт дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
“Өчигдөр болон өнөөдөр “Нормандын дөрвөл”-ийн /Герман, ОХУ, Украин, Франц/ зөвлөхүүдийн уулзалт болон Донбассын мөргөлдөөний зохицуулах асуудлаар холбоо тогтоох бүлгийн Аюулгүй байдлын дэд бүлгийн хурлын үеэр гал бүрэн зогсоох дэглэмийг сэргээх асуудлыг хэлэлцлээ. Үүний зэрэгцээ нөхцөл байдлыг аль болох үнэн зөв харж, ойлгохын тулд тусгаарлах шугам дээр уулзах саналыг гаргасан. Би юу ойлгох ёстой вэ? Би сар бүр тэнд очдог. Ноён Путин! Би бүр цаашаа явж, дайн болж буй Украины Донбассын аль ч хэсэгт тантай уулзахад бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ.
Украины удирдагч Орост хандан үг хэлэхдээ мөн хоёр улсын өнгөрсөн болон ирээдүйн талаарх янз бүрийн үзэл бодлыг асуудал биш харин боломж гэж харж болохыг онцлон тэмдэглээд үүнийг "ирээдүйн дайны хохирлуудыг зогсооход" ашиглах боломжтой гэж нэмж хэлсэн байна.
Тэрбээр мөн Украин улс барууны орнууд болон НАТО-гийн дэмжлэгийг авч байгаа бөгөөд тэд тус улсад санхүүгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа төдийгүй Оросын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгджээ.
В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн байгаагаа өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдэж байсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ok
Путин аугаа орос орны гайхамшигтай сайн удирдагч юм. Бөөн дайсны хүрээлэл дунд орсон орос ороныг ийм л удирдагч удирдахгүй бол өлөн чононууд орос орныг идээд зөөгөөд дуусна. Хатуу бай хатуу бай
Delhiin bvh orontoi daisagnasan hariltsaatai Oros orniig bii bolgoson hvn ih uhaantai,tee !!!
Барууны орнуудаас яс горьдсон алиалагч одоо болно доо хөөрхий. Украйн хайран сайхан газар яр тэмбүү, янхандалт, хулгай луйвар дээрмийн гэмт хэргүүд, , авилгал хээл хахуульдаа идэгдээд сөнөж байна
Бас л нэг шоучин гар!! Одоо бүүр барууны дэмжлэг бн! ч гэх шиг, илүү хатуу хориг авна ч гэх шиг сүрдүүлдэг болсон бн! Бас галын цэг дээр уулзаж байгаа зоригтой ерөнхийлөгч болж харагдах шоугаа мартаагүй!!
Хаа газрын дүр эсгэсэн хуурамч ардчилагчид бүгд адил юм. элбэгдорж энэ хоёрт ялгаа байна уу. Бүгд улсаа сүйрүүлж,ард түмнээсээ хулгай хийж шоудагчид. Барууныханд ингэж гэнэнээр итгэж байна гэхээр оюуны чадвар нэн сул байна. Украйнчууд ч хэцүүджээ.
Энэ алиа жужигчныг хэн тоох юм бэ?!!