sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден кибер аюулгүй байдал, холбооны засгийн газрын сүлжээг кибер халдлагаас хамгаалах тухай зарлигт лхагва гарагт гарын үсэг зуржээ.
Энэ тухай Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэв.
 
“Ерөнхийлөгч Ж.Байден кибер аюулгүй байдлыг чангатгах, засгийн газрыг кибер халдлагаас хамгаалахын тулд зарлигт гарын үсэг зурлаа. “SolarWinds”, “Microsoft Exchange”, “Colonial Pipeline” зэрэг кибер аюулгүй байдлын салбарт тохиосон явдлууд нь АНУ-ын хувийн болон төрийн байгууллагууд засгийн газруудын төдийгүй кибер гэмт хэрэгтнүүдийн туршлагажсан хорлонтой ажиллагаанд улам бүр өртөж буйг сануулж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг