сонин mn

М.Тулгат даргатай гэх Ардчилсан Нам УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл өөрийгөө Ардчилсан нам /АН/-ын дарга гэж зарлан сүржин мэдэгдэл хийжээ.Тэрээр өөрөө болон түүнийг тойрон хүрээлсэн АН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг этгээдүүдийн эрх баригч МАН-тай хийсэн хуйвалдаан тохиролцоо, луйвраа албан ёсны АН-аас хийсэн мэтээр гүтгэлэг хийж ардчилалд аюул учирлаа хэмээн сүржигнэж өөрийн гэм нүглээ цайруулах гэж оролджээ.
 
Мөн тэрээр гишүүдийн олонх нь хаанаа байна, тэр нь жинхэнэ АНам мэтээр цагаан сонгууль болон АН-ын эсрэг хийсэн дүрэм зөрчсөн үйлдлээ зөвтгөхийг оролджээ.
 
Эрхэм гишүүн О.Цогтгэрэлд АН-ыг төлөөлөх эрх олгосон шүүхийн тогтоол шийдвэр байхгүй мөн Улсын бүртгэлийн гэрчилгээ ч түүний нэрээр олгогдоогүй зэрэг нь түүнийг АН-ын хууль ёсны дарга биш гэдгийг нотолж байгаа.
Иймд АН-ын нэрийг барьж янз бүрийн мэдэгдэл хийхгүй байхыг таньд анхааруулж байна.
 
 
АРДЧИЛСАН НАМ