“Женко” Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн сүүлчийн долоо хоног эхэллээ. Түүний хувьд Төрийн тэргүүний албан тушаалыг дөрвөн жилээр хашсан сүүлчийн хүн болон түүхэнд үлдэж байна. Учир нь, манай улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн тухай хуулиа өөрчилсөн. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр улираан сонгох боломжтой байсныг болиулж, зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгодог байхаар хуульчилсан. Хуульд оруулсан энэхүү заалтыг зургаадугаар сарын 9-нд “амилуулж”, зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгчөө Монголын ард түмэн сонгосон нь У.Хүрэлсүх байв. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд хамгийн өндөр хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тодруулбал, саналаа өгсөн 1.216.246 сонгогчийн 823.326 нь У.Хүрэлсүхэд саналаа өгснөөр тэрбээр 67.8 хувиар ялсныг СЕХ-ноос албан ёсоор зарлан баталгаажуулсан юм. Үүний дагуу УИХ-аас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ту-хай тогтоолыг баталснаар У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд буюу энэ баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн танга-раг өргөнө. Тэгвэл Ерөнхийлөгчөөр ажиллах сүүлчийн хоногуудынх нь “тоолуур” гүйж эхэлсэн Х.Баттулгын дөрвөн жил хэрхэн өнгөрөв. Тэр өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсан уу, тав дахь Ерөнхийлөгч түүхэнд ямар тодотголтойгоор бичигдэн үлдэх вэ. Энэ тухайд Х.Баттулгын дөрвөн жилийг хамтдаа дүгнэе.
ТЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИАР АРД ТҮМНЭЭ МАНЛАЙЛЖ ЧАДСАНГҮЙ
Х.Баттулгын дөрвөн жилийг том зургаар нь дүгнэвэл, тэр улс төрд анти лидер гэдгээ бүрэн харуулав. Хүний нийгмийг тэр чигтээ багийн ажиллагаа гэж дүгнэвэл тухайн баг лидер, дагалдагч гэсэн хоёр л дүрээс бүтэж таарна. Гэтэл “Болохгүй, бүтэхгүй байна, улс орноо хөгжүүлнэ, хийж бүтээнэ” гэж амласаар гарч ирсэн Х.Баттулга үндсэндээ үр дүнгүйгээр хугацаагаа дуусгалаа. Монгол Улсын хамгийн том албан тушаалтан, эрх мэдэлтний талаас нь харвал тэр лидер байх учиртай байлаа. Хувь, хувьсгал аль ч талаасаа шүү дээ. Гэтэл тэрбээр Төрийн тэргүүний зүгээс ямар ч манлайлал үзүүлж чадахгүй байсаар өдийг хүрчихэв. Хэдэн сарын өмнөөс зурагтаар монгол бичиг зааж эхэлснийг нь эс тооцвол…
Улс орныг ухаантай, шилдэг удирдагчид залж чиглүүлдэг гэх үндсэн ойлголтоос үүдэлтэйгээр дүгнэвэл Х.Баттулга лидерийн суудалд сууж чадсан ч түүнд дагалдагч гэж байсангүй, бас байлгаж чадсангүй. Энэ тухайд ганцхан жишээ татъя. 2017 онд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан Х.Баттулга дөрвөн жилийн дараа АН-аа хуваах ажиллагааг амжилттайгаар гардан гүйцэтгэсэн. Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энх-болд нь Х.Баттулгыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй болгосон зэргээс үзвэл түүнд үнэнч дагалдагч гэж алга. Зүй нь, намаасаа нэрийг нь дэвшүүлж, Ерөнхийлөгчтэй болсон АН-ынхан түүнийг дагаж, Х.Баттулга нь жинхэнэ манлайллыг үзүүлж чадсан бол өнөөдөр АН “гудманд гарах” нь бүү хэл, олон удаагийн ялагдлаа ялалтаар солих бүрэн боломжтой байв. Гэвч Х.Баттулга өөрийг нь дэмжиж, Төрийн тэргүүн болгосон нам, нөхдөө мөргөж унагасан дүр зурагтайгаар дөрвөн жилээ дуусгаж байна. Хөндлөнгөөс ажвал энэ нь ялагдал мэт харагдавч Х.Баттулгад ялалт байж ч мэдэх. Учир нь, Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж байгаа нь түүнд төгсгөл биш бөгөөд улс төрийн карьерынх нь дөнгөж эхлэл гэж үзэх хэсэг байгаа учраас тэрбээр эрх мэдэлтэй байхдаа улс төрийнхөө дараагийн замыг толийтол заслаа ч гэж дүгнэх болсон билээ.
2017 онд “Монгол ялна” гэх уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан тэрбээр Монгол Улсын хамгийн том албан тушаалыг бүтэн дөрвөн жилийн турш хашсан. Энэ хугацаанд түүнд Монголоо ялуулах буюу санаснаа хийх, мөрийн хөтөлбөрөө цаасан дээр үлдээх бус ажил хэрэг болгох бүрэн боломж байлаа. Гэвч Х.Баттулга “Монгол ялна” гэсээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Түүний энэ байдлаас үзвэл Монголоо ялуулж чадаагүйгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн явдал байсан юм.
Х.БАТТУЛГЫН ДӨРВӨН ЖИЛ ХОРИГ, ТАЛЦАЛ ХУВААГДЛААР ДҮҮРЭН БАЙЛАА
Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа АТГ-ын удирдлагыг гартаа авах ажиллагааг эхлүүлж, бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй хүнийг халж солих талаар ил, далд ярьж эхэлсэн нь хуульчид төдийгүй судлаач, улстөрчдийг талцан хуваасан явдал болж байв. Дараа нь цаазын ялыг сэргээх тухай санал санаачилга гаргасан нь нэг хэсэгтээ л олныг шуугиулсан. Үүний дараагаар түүний шат дараалсан хоригууд эхэлсэн нь өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тэр энхийн цагт парламенттайгаа үргэлж зөрчилдөж, бараг баталсан хууль бүрд нь хориг тавьж байв. Тавьсан хоригийнхоо тоогоор үе үеийн Ерөнхийлөгчдөөс өрсөлдөгчгүйгээр “ялалт” байгуулчихсан. Зөвхөн Төсвийн тухай хуульд л гэхэд 50 дахь хоригоо тавьсан нь 2021 оны хууль байсан юм. Түүнчлэн Засгийн газрын сайдын томилгооноос авахуулаад Шүүхийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцийн хэд хэдэн удаагийн дүгнэлт гээд түүнд хориглоогүй хууль, тогтоол гэж бараг байхгүй. Түүнийг ийн аашлах тоолонд ард түмэн талцан хуваагдсан он жилүүд байсныг зориуд тэмдэглэе. Үндсэндээ Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа сөрөг хандлагатан байлаа. Хамгийн сүүлийн жишээ татахад, дэлхий нийтэд “дайны байдалтай дүйнэ” хэмээн тодорхойлж буй коронавирусийн цар тахлын үед ч Х.Баттулга сөрөг хандлагаа гаргаж, улсаа ялуулах бус хорлох ажиллагааг эцсийн мөч хүртлээ гүйцэтгэсээр байна. Энэ нь одон медаль тарааж, халдварын тархалтыг дэврээсэн явдал гэж хэлж болно. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн сараас эхлэн төрийн дээд одон, медалийг өдөр алгасахгүй тарааж эхэлсэн. Ингэснээр одон, медалиа гардаж авах гэсэн иргэдээс гадна тэдний ар гэр, ойр дотнынхон Д.Сүхбаатарын талбайд зайгүй шавах болсон. Улмаар шагналын найр наадам ч хавтгайрах хандлагатай болж ирсэн. Энэ хэрээр халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөж, хүний бөөгнөрөл хэрээс хэтэрсэн. Ингэж тэр улс үндэстнийхээ эсрэг ажиллаж, халдварын тархалт өсөхөд үнэмлэхүй хувь нэмэр оруулав. Цөөхөн хүн амтай монголчуудад цар тахлын өнөө үед эв нэгдэл чухал болохоос эвдрэл хагарал, нэгнээ хорлох гэсэн атгаг санаа огтхон ч хэрэггүй. Х.Баттулга одоогоос дөрвөн жилийн өмнөх долоодугаар са-рын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байдаг.
Ингэхдээ тэрбээр “Төрийн тэргүүний хувиар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч байна” хэмээн тангарагласан хүн. Харамсалтай нь, Х.Баттулга өргөсөн тангаргийнхаа яг эсрэг явсан олон жишээг дурдаж болох юм. Хамгийн сүүлд л гэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хаваржин ард түмнээ айдас, хүйдэст автуулах нь тэр.
Төрийн ордон дотор гэнэтийн мэдэгдэл хийхдээ ард түмний сонголтоор төрийн эрх барьж буй намыг тараах санаачилга гаргасан бол дараагийн өдөр нь ордны гадна гарч ирж, ард түмнээ жагсаал цуглаан, үймээн самуунд уриалсан утга агуулга бүхий мэдэгдэл хийсэн даруйдаа ЗХЖШ руу явж очих зэргээр айлган сүрдүүлэх ажиллагаа явуулсныг мартах учиргүй юм.
Харамсалтай нь, үүний цаад шалтгаан нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсонтой холбоотой.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жилийн хуга-цаатайгаар, зөвхөн нэг удаа сонгогдоно гэх заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад зогсохгүй боломжгүйд хүрэнгүүт ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглаж, төрт ёсондоо тэрсэлсэн үйлдэл гаргасан нь Х.Баттулгын улс төрийн карьерт хар мөр татуулан үлдэж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
шал дэмий юм хийгээд яваад байсан. туслахууд нь, тамгын газар нь, тг алба нь өөрт нь нэмэр болсонгүй.
Hamgiin mundag eronhiilogch baidan. Huuk aisan shuudee
Шал утаггүй 4 жил байлаа. Лоозонтойгоо адил яаг юу хийсэн юм б бүү мэд
ШАГНАЛ ТАРААХ НЭРЭЭР КОРОНОГ ЖИНХЭНЭ ТАРААЛАА.
Jinhene Mongol er mundag Eronhiilegch baisan! hulgaichuud tuuniig darah gej huuli hurtel zassan onoroo mudakaar mongoor booljis bichuulsen
Женко ерөнхийлөгч байх 4 жилийн хугацаандаа анти лидер байсныг Өнөржаргал хагас хугас дурдаж.... Харин улс төрд орж УИХ-ын гишүүн болсон,ХААЯ,ЗТ- ийн яамдуудыг толгойлж төсвийн мөнгийг зарцуулах эрхтэй болсон үеийг нь ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилтэй нь хамтруулан бүрэн зургаар харвал юун Монгол ялах,харин монголыг ялагдуулах анти монгол этгээдийн дүр зураг харагдах болно.Бүрэн эрхээ дуусахаар энэ этгээд хийсэн ажлаа тайлагнах биз,улс төр судлаачид ч дүгнэлтээ бичих биз,Өнөржаргалын нийтлэл ч эхлэлүүдийн нэг нь. УИХ- ын өндөр индэр дээрээс энэ этгээдэд хариуцлага тооцох талаар ам өчгөө өгөж байсан түшээд,өндөр албан тушаалтнууд,шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нар ч өөрсдийн үгээ хэлж ам гарсан амлалт,ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх биз...... Жирийн иргэд бид яахав,харах л үлдэв......
Teneg uhruudiig yasanch yahvee
Балиар он жилүүд байлаа
ийм тэнэг зүйл бичээд одоо яахав дээ, төлбөрт мөнгөндөө хэзээ нэг цагт хахах вий болгоомжтой л байгаарай, адгын гуйлгачин үзлийн гуйлгачин гэдэг юм, үзэл бодлоо худалдсан сэтгүүлч нэртнүүд
Энэ нэг эргүү мал чадан ядан орилж хөөрхий
Эргүү мал Женко найз Азизовдоо Монголын мөнгийг нь төлчихсөн вакциныг оруулж ир гэж сурснаараа хөмсөгөө зангидаж муухай харж сүрийг үзүүлэх хэрэгтэй ш дээ.Хужаа вакцин хор гээд хийлгэхгүй байгаа спутник хийлгэсэн буриадууд нь үеэ өнгөрөөсөн оросжсон оркуудтайгаа хохироод байхад.
ардчилсан гэдэг Монголыг түйвээдэг юмыг эвдэж хачин юм болгож ялагдуулж өгсөн самбо бөхийн аваргад талархалаа Үүнээс хойш битгий бөх мөх Төрийн Тэргүүн болгож бай сонгогч нараа Бөх бол шал дэмий хор найруулахаас өөр чадах юм алга
Хар мөртэй гэж үнэн шүү Хүн шагнах нь хүртэл гай болно Корона гэж улс даяраа сандарч байхад баахан төмөр тарааж замаа засаад Мухар төмөр зам хагас дутуу засгийн мөнгөөр бариад
мухараа? хашаалаагүй мал дайруулна, дохио гэрэл байхгүй. ажиллах юмуу. тууз л хайчилсан юм биз дээ. элс шороон шуургаар дарагдана. оюук ч гэсэн ийм хурдны хоёр тийш долийсон зам, "соруул хотхон", гүүрний дагуух "их нууруудын хотгор" нтр гэсэн хотхон барьж л таараа.
Оросын улс төр угаасаа Монголчуудыг хагалж нэг үндэстэн үүсэхээс сэргийлж ирсэн.Дээр үеэс хот тойрсон хужаа буриадууд Монголчуудыг хужаа эрлийз хасаг дөрвөд гэж дотор нь хагалж, гадагшаагаа Америк Хятад Япон гэж турхирч ганцаардуулдаг.
За битгий худлаа хуцаад байгаарай....орос эхнэрийн салтаа сааманд орж балиартдагийг хэн эхлүүллээ...? Нэг их ариухан амьтад болох гээд хэрэггүй шүү
107.117.172.53 Ха ха.Монголчуудаас ичээд 1958 онд татгалзчихсан, Оросуудын бол баасыг ч иддэг шинэ үндэстэн Буриадуудыг хэлээд байгаа юм уу? За тэр яахав.Та нар яагаад Оросод дандаа Монголчуудаас зай барьж,танихгүй царайлдаг юм бэ? Их сонин бүүр социализмын үед бас л тийм байсан.Ангидаа хамт сурдаг Монголчуудаас буриад бол зай барьж зугтаагаад би монгол биш буриад гэж тэнэгтдэг юм.Бүх Оросууд мэдэж байхад чинь.
Сэтгүүлч сэтэр зүүсэн хөлсний гахайнууд хүн гөрдөж, харлуулахаа больёо! Нэгмөсөн унасан дээр нь өшиглө гэж байна уу? Женко муу нэртэй ч улс орноо бодож алсыг харсан их зүйл санаачилж эхлүүлсэн. Төрд гарсан хулгайч, олигархуудтай тэмцэл хийснийг талцаж хэрэлдсэн болгож болохгүй л дээ! 90 оноос хойш гарсан ганц эх оронч Ерөнхийлөгч байсан. МАН-ынхан Х.Баттулга гэхээр л шээс нь савирах юм даа!
Женко Эрдэнэтийн 49%-г ганц сар Монголд өгч шахаанд хийгээд зарсан Оросыг бодож Монголын 10 тэрбум долларын орлогыг хааж ядуу байлгаж байгаа.Төмөр замыг орос стандартаас олон улсын стандартад шилжүүлэхгүй үлдээсэн.Монголчуудыг болох бүгдээр хагалж ирсэн.Одоо одон медаль тарааж Монголыг онигоонд хийж байгаа.
Хулгайч ерөнхийлөгчтэй 4 жилийг өнгрөөв. Олон хүнийг шоронд хийсэн хүн одоо буурал Гансүх,банкны Золжаргал нартайгаа өөрөө шоронд явна биздээ
Battulga Tengeriin iveeleer Eronhiilogch bolson hamgiin mundag Mongoloo gesen setgel zutgeltei Eronhiilegch bailaa!
Tuuhend Baigaagui sain erunhiiligch bailaa
Xairan 4 n jil,M.Enxbold gej neg tengees bolj ix baga sanlaar bolson doo,axij uls tor gej tenegtexgyi bailgyi dee.
Хар дарсан 4 жил, хамгаа алдсан 4 жил, хашаалж хорьсон 4 жил байлаа.
Дүрслэх урлагын дунд сургуулиас өөр сурч боловсорсон юм байхгүй хүн гэхэд харин ч ханатай юм биш үү?! Ямарч байсан иргэний дайн эхлүүлчээгүй нь гавьяа биз дээ??!!
irgenii daind turhiragch Battulga
Монгол ялагдав.
Үнэн үнэн. Ийм л юм болсон доо. Амалсанаа биелүүлээгүй
Да здравствует Русские европейцы. Азиатские Монгольские бараны капут.
Энэ хүн ерөөсөө эрүүгийн элемент шүү дээ.Баттулгыг магтан дуулагчид энэ хүн улс орондоо хэрэгтэй юм юу хийснийг хэлж орхи доо.
Монголын хөгжлийг оросуудтай нийлж 10 жил хойшоогоо ухраасан адгийн хулгайч ерөнхийлөгч тэр хулгайлсан төмөр замын шороо болгосонкмөнгийг төлж шорондоо явах хэрэгтэй. Одоо юуны түрүүнд гар хөл нь болсон АТГ-ын газрын дарга,ерөнхий прокурор нарыг хөөж явуулах хэрэгтэй. Хаасан хэргийг нь нээж хариуцлагад татах юм шүү!
Olon olon
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
boorii ni aval nuu? hujaad zarah nuu?
Мөнгө л олдож байвал юу ч хамаагүй бичдэг хүмүүс өнөөдөртөө болох ч ирээдүй их бүрхэг. Бүх ард түмнээрээ сонгосон 5 Ерөнхийлөгчөө лав л хүний адаг болголоо. Төрсөн үр хүүхдүүд чинь маргааш өөрийг тань хэн ч биш болгоход гайхах зүйлгүй.
Талцал хуваагдал, хэрүүлээр дүүрэн муурай 4 жил байлаа...
Бөөн бөөн шагнал тарааж өвчинг даамжируулсан нөхөр дөө. Ийм хүнийг ерөнхийлөгч гээд яанам. Шагналын нэр хүндийг уландаа гишгэсэн амьтан
Эргүү дагз минь МАН олонхоороо түрий бариад юу ч санаачилсан хийлгэхгүй байгаа юм чинь яах юм. Тэнэг дух вэ
shunalyn mikrob, durak
Яг зөв дүгнэлт хийжээ.