Баяр наадмын урт амралтын дараахан улс төрийн амьдралд болсон томоохон үйл явдал бол Архангай аймгийн Засаг Даргыг огцруулсан хэрэг байлаа. Тодруулбал Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, аймгийнхаа Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн юм.
Хуралдаанд 21 төлөөлөгч оролцсоноос 18 нь МАН-ын төлөөлөгч бол 3 нь АН-ынх байжээ. Шийдвэр гарсан шөнө нь АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудастаа: ""Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа" хэмээн бичсэн юм.
Энэ бүхний цаана юу болж байна вэ? Яагаад заавал С.Эрдэнэ сандран, түрүүлж дуугарав?
Юуны өмнө аймгийн Засаг Дарга гэж өнөөдрийн Монгол улс төрд ямар үүрэг роль, ач холбогдолтой албан тушаал билээ гэдэгт хариулт эрцгээе.
Монголын сонгуульд тухайн нэр дэвшигчийн рейтинг гэхээсээ тухайн тойрогт дахь сүлжээ, бүтэц гэж хүчин зүйл бий. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөнд суурилсан энэхүү сүлжээ гэгч л УИХ-ын сонгуульд хэн ялах вэ? гэдэг үр дүнд маш их хэмжээгээр нөлөөлдөг гэсэн үг.
Сүлжээний албан ёсны удирдагч нь аймгийн ба дүүргийн засаг дарга нар.
Архангай аймаг дахь ийм л чухал албан тушаалыг АН-ын хүн орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнгээр удирдах болсон.
Гэтэл УИХ-д Архангай аймгаас сонгогдсон гишүүд нь гурвуул гурвуулаа МАН-ынх.
Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн гурвын хүсэл нь УИХ-ын 2024 оны сонгуульд ч ялалт байгуулах явдал. Иймээс МАН-ынхны хувьд бол Архангай аймгийн удирдлагууд, ер нь Архангай аймгийн АН-ынхан хөлөө жийлцээсэй, бужигнаасай, нэг нэгнийгээ огцруулж тоглоосой гэж бодож, төлөвлөж, оролцох нь мэдээжийн зүйл.
Харин АН-ын гурван төлөөлөгч яагаад намаасаа урваж, МАН-ынхантай нийлэв ээ?
Их хэмжээний бэлэн мөнгө авсан, эсвэл тодорхой эрх ашиг нөлөөлөв үү? Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ хоёр хүчин зүйл аль аль нь байх магадлалтай аж.
Өмнө өгүүлсэнчилэн УИХ-ын сонгуулийн үр дүнд сүлжээний удирдлага буюу аймгийн засаг дарга хэн байх нь чухал нөлөөтэй. Гэхдээ МАН-ын рейтинг 2024 онд ч энэ хэвээрээ байх ахул сүлжээний хүчин зүйл ихдээ АН-аас нэр дэвшсэн нэг юм уу? ихдээ хоёр нэр дэвшигчийг л ялалт байгуулахад дэм болно гэсэн үг.
Иймээс өрсөлдөөн АН-ынхны дунд өрнөнө.
Энэ тохиолдолд Архангай аймгийн Засаг Дарга АН-ын хүн байхаас илүү АН-ын аль фракцийн хүн байх вэ? гэдэг нь илүү чухал болж таарна.
Архангай аймгийн Засаг Дарга асан Д.Золжаргалын хувьд анх Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт байхаас нь л С.Эрдэнийг дагаж, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга хүртлээ хамтран ажилласан, нэг ёсондоо түүний хамгийн итгэлт хүмүүсийн нэг юм. С.Эрдэнийн хувьд ч УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай аймагт нэр дэвшихээр төлөвлөж буй нь нууц биш.
Д.Золжаргал, С.Эрдэнэ нарын энэ л хэлхээ холбоо МАН-ынхан ба АН-ын зарим удирдлага, мөн Архангай аймагт нэр дэвших магадлалтай зарим улс төрчдийг ашиг сонирхлоо нэгтгэн, Архангай аймгийн удирдлагыг солих цахилгаан төлөвлөгөө боловсруулахад хүргэжээ.
Бүр тодруулбал тэд "Д.Золжаргалыг огцруулахгүй бол С.Эрдэнэ 2024 онд Архангайгаас УИХ-д сонгогдоно" гэж айжээ.
МАН-ынхантай нийлсэн АН-ын гурван урвагч ИТХ-ын төлөөлөгч нь Цэнхэр сумаас сонгогдсон Б.Батжаргал, Хангай сумаас сонгогдсон Э.Баттулга, Цахир сумаас сонгогдсон Р.Нямдорж нар юм.
Тэдний ард УИХ-ын гишүүн, сайд асан, АН-ын нэгэн лидер бий агаад түүний төрсөн охин нь Архангай аймагт 2024 онд нэр дэвших сонирхолтой гэнэ.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Тэр ард нь байгаа хүн нь Фортуна Батбаяр, охин нь Жаргалан юм уу?
Gonchigdorj tuunii ohin bish uu
iim erdrne metiin teneg xumuusiig daxin xerxevch deesh gargaj boloxgui.
Архангайн ямаатын гудамжны их санагч луухаан данжаадууд болиосой Ногоо сармисаа тариад дүүпүүгээ идээд явж байвал барав
Эрдэнэ данжаадын үр сад уу
Erdene fuck you
Ene bahiig hen songodgiin
За одоо больж үз Эрдэнэ минь. Одоо өөрийг чинь сонгох хүн байхгүй дээ хөөрхий минь гэж.
Эрдэнэ монгол улсын аль ч тойргоос гарахгүй .Балай хүн барьснаа тавихгүй, тэнэг хүн тэвэрснээ тавихгүй гэдэг л болж байна
Үлгэр
Хий хоосон хардаж сэрдэх юм. С.Эрдэнэ 2014 онд хаанаас ч нэр дэвшсэн УИХ-ын гишүүнээр сонгогдож чадахгүй шүү дээ. Өрсөлдөөд удаа дараа ялагдсаныг иргэд, сонгогчид мартаагүй бйана.
Yun devshih shorond bh yostoi hun shuu dee
Энэ Архангай байтугай нэг сумаас нь ч гарч ирж чадахгүй. Энэ бузарыг МАН өөгшүүлж, улс төрийн зорилгоор ашиглаж байна...
Сэрvvн зvvдэлцгээх юм аа 24 он хvртэл зай ч лайч бна 18:3 гэхээр МАН тоглоомыг удирдаж л таараа
Ха ха.Гурван хүн өрсөлдсөн сонгуульд дөрөвдүгээр байрт орж лүд болсон эрдэнэ сонгуульд дахиж өрсөлдөнө гэдэг онц их эрсдэлтэй үйлдэл гэдэг нь нилээд тэнэг хүнд ч ойлгомжтой. эрдэнийг гарна гэж айх хүн монголд мягмар л ганцаараа байх.Ийм дэмий юм бодож хайран тархиа гашилгаж байхаар арай хүнд хэрэгтэй юм хийж бай.Ядаж жорлонгийн тухай бич л дээ.АН н үеийн сонгууль луйварддаг байсан элбэгдорж схемээ одоо ч байгаа гэж итгэсээр сууж таарахгүй.
Бүр нэг аалзны тор шиг эрх мэдэл , мөнгөний сүлжээ байгуулчихсан бузар хулгайчууд . Ийм байхад Өөгий нуур нийтийн жорлон болох нь аргаггүй юм бна .Хараал идмэрүүд .
Өгийнуурыг тойруулаад Увс нуур шиг хамгаалалтын хашаа бариа сум хөгжүүлэх сангаас жорлон энэ тэрийг сайн барь сүүдэрэвч сандал ер нь тэгээд эцсийн эцэст ноль л чухал байгаль орчин бохирдуулж лус хилэгнүүлэхгүй
Засаг дарга байсан Золжаргал сэтгэл зүрхээ зориулж ажиллаж чадаагүй байхаа ахмадууд суулт хийсэн байсан. Ахмадууд бол мундаг буурь суурьтай хүмүүс л дээ.Золжаргал бол шоучин гар шүү дээ.Эрдэнээс бол айх юу байхав дээ. Золжаргал, Эрдэнэ алинч бай 2024 онд Архангайгаас гарч чадах хүмүүс биш ээ.Их сандарч байхыг бодоход айдастай байгаан биш үү. Хайран ч аймаг АН-ын рейтингээрээ улсад 1-д ордог байсан юмсан, АН-ын дарга гэж гүзээ ихт энэ намыг ганц жилийн дотор дуусгалаа даа хөөрхий...
Бүүр сүүлдээ хий юм харж, дэмийрдэг болоо юу даа энэ хүн чинь. Улс төрөөс зайл гээд байхад ойлгодоггүй юм байх даа
za erdene boloi chamaig hen ch songohgvi portuna batbayr chini arhangaid zasmal zam gereltvvleg geed l ih ym hiisen hvn shv
Бортуна Батбаярын охин уу
Наадмаа цахимаар хийгээд маш сайхан байлаа шүү. 100 жил мандтугай.
яг штэ
Munhag ba esvel hen hatgaad baa?
ман-н 18 толоологч шиидэхэд,ан-н 3 ямар хамаатай юм?
Erdene zail.
энэ эрдэнэ гэлэг хүн улс төргүй бол үхэх хүн юмаа. Ард түмэн хүлээж авахгүй бол тэр улс төрч кониц шүү дээ.
Эрдэнээ л АН-г аврана!! Тvvнээс еер сонголт АН - д байхгvй!!
Зайлаачээ ширэн нүүрт онигооо хахара
Baaag vag bag vg
Jenko g uls turuus archij baij tseber uls tur
Энэ эрдэнэ монгол улсын хэмжээнд соногчдоор дүнгээ тавиулчихаад бас дахин дэвших санаатай гэнэ үү? Сөнөж байгаа ан-ын лидерийг хэн тоож сонгох вэ? Тэр намаа шалбаагт живүүлчихээд хүнээс буруугаа эрж дуусаагүй л байна.
Эрдэнээ улс төрийн зөнөглөл тусжээ ингэж байж шалгуулж баларваа