sonin.mn
УИХ-ын гишүүн асан, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхантай ярилцлаа.
 
Таны тэргүүлдэг Буриад соёл, өв уламжлалыг өвлүүлэх сангаас Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд гомдол гаргасан юм билээ. Энэ тухайгаа тайлбарлахгүй юу?
 
Бид Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчид юу болж байгаа тухай мэдээлээд, гомдол гаргасан байгаа. Монгол Улсын Засгийн Газар бол хуулийн хэрэгжилтийг хангадаг, хууль зөрчсөн бол зөрчлийг нь арилгах үүрэгтэй байдаг. Мөн Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Соёлын Яамны сайд Ч.Номинд нарт адил утгатай гомдол хүргүүлсэн. Гол агуулга нь баяр наадмаар цацагдсан “Би Монгол хүн” контент нь Үндсэн Хууль зөрчсөн.
Үндсэн Хуулийн хоёрдугаар бүлгийн 14,2-т хүнийг яс үндэс, угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварлаж болохгүй гэсэн байдаг. Гэтэл уг контентод Буриад угсаатныг доромжилсон. Яаж доромжилсон юм бэ? гэхээр уг контентод дурлалт залуусийн хоорондоо дуулж байгаа дууг жүжиглэн үзүүлж байна л даа. Нэг нэгэндээ жоохон тунирхсан байдалтай. Залуу нь ч яахав, харин бүсгүй болохоор эхнэр дээлтэй байгаа юм. Манай Буриадад басган дээл бол энгэртэй байна, эхнэр дээл бол уужтай, үсэндээ тойвтой байдаг. Үүнээс ямар байдал харагдаж байна вэ гэхээр дурлалт хосууд биш айлын эхнэрийг нэг залуу эргүүлээд байгаа байхгүй юу. Хойноос нь хормойг нь сөхөж гүйгээд, нөгөө эмэгтэй нь бас урдаас маасагнаад. Өөрөөр хэлбэл энэ нь садар самуун байдлыг үүсгэж байгаа юм. Монголын, ер нь дэлхийн буриадуудын дээлэнд бүх түүх нь байдаг. Тэр түүхэн хувцсыг нь доромжилж, эрэгтэй хүний дээлэнд эхнэр хүний ханцуй хийсэн байх жишээтэй. Мөн Хүннү дээл өмсөөд дотор нь манай уламжлалт дээлийг өмссөн гэх зэргээр манай түүхэн уламжлалыг, хувцас хунараас нь, дуунаас нь эхлээд доромжилсон.
 
 
 
Хамгийн гол нь бүсгүйнхээ араас байн байн бөгсийг нь савардаад, хормойг нь сөхөөд гүйгээд байгаа юм.Үүнээс болж Буриадууд нэг иймэрхүү л улсууд юм байна гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр тарж байна шүү дээ.Өнгөрсөн жилийнх дээр бас манай Буриадуудыг шоглосон.
 
 
 
Нэг согтуу Буриадыг эсгийд боолоо ч гэх шиг. Хошин шог дээр бас манайхныг шоглоод байдаг юм. Нэг нь нөгөөхөө хутгалчихсан чинь “За энэ тосыг түрхвэл дороо эдгэнэ” ч гэх шиг. Орост Чукча гээд ястан байна. Тэд нарыг онигооны эзэн болгочихсон. Сүүлдээ буриад угсаатныг тийм түвшинд аваачих байдал үүсээд байна.. Энэ асуудлыг бид нилээн нухацтай авч үзсэн. Олон нийтэд ч нилээн бухимдал үүссэн байгаа. Иймэрхүү байдлаар нэг угсаатандаа хандаж болохгүй ээ. Монгол Улс Үндсэн хуулийнхаа дагуу эв зүйтэй амьдрах ёстой. Гэтэл ийм зүйл доогуур чинь болж байна шүү гэдэг утгаар Ерөнхийлөгчид хандсан. Манай Монгол угсаатнууд дотроо эв зүйтэй байх ёстой. Ард түмэн нь эвтэй байж улс орон тогтвортой байна. Улс орон тогтвортой байж Монгол хөгжинө. Нөгөө талаар Монгол улс  1961 онд НҮБ-д элсэж, дараа нь олон улсын гэрээ хэлцэл, конвенцид нэгдсэн. Бүр социалист нийгмийн үед Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн байдаг. Дэлхийн улс орнууд үүнийг хүлээн зөвшөөрч байж НҮБ-ын гишүүн болдог. Гэтэл энэ гэрээгээ бас зөрчсөн байдал харагдсан.
Монгол Улс олон улсын гэрээнд нэгдсэн бол заавал биелүүлэх учиртай. Хүний эрхийг зөрчөөд байна гэдэг чинь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Энэ контентыг Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгөөр, олон зуун сая, магадгүй олон тэрбум төгрөг гаргаж бүтээсэн. Хувь жүжигчид, дуучдын л бүтээл байсан бол хувь хүний л асуудал гэж үзнэ. Ер нь бид нилээн олон жил тэвчиж дуугүй байлаа. Гэтэл Засгийн Газрынх санхүүжилтээр ийм юм хийгдэж байна. Үүнийг Монгол Улсын төрийн бодлого гэж үзэхээс өөр аргагүй.
 
Нийтэд ойлгомжтой болгохын тулд шог маягаар тайлбая л даа. Чи Харшийн ёолк дээр зураг авалт хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч  ирчихсэн шууд дамжуулж байгаа хэрэг. Гэтэл н.Гоньдбазар гээд  УИХ-ын гишүүн Соёлын Сайд Номингийн хормойг нь сөхөөд л, шагайгаад л, цаашаа явахаар нь хойноос нь хөөж тэврэх гээд л байвал нөхөрт нь ямар байх бол? Чи шууд дамжуулаад, ард түмэн үзэж байна шүү дээ. Тэгсэн  бас ҮХЦ-ийн гишүүн Өгзөг дебил гэдэг нэртэй нөхөр Ерөнхий Сайдын авгайн бөгсийг нь  базаад гүйгээд байя л даа. Тэгвэл яах вэ? Чулуун гээд УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн авгайн хормойг сөхөөд л, Болор гэж ЖДҮ-чин УИХ-ын гишүүн Г.Занданшатарын авгайн хормойг сөхөөд гүйгээд байвал ер нь ямархуу зураглал болох вэ? Ингэхээр толгойд чинь орж ирж байгаа биз дээ? Сайдын нарын хормойг сөхөөд байвал ямар байдалд орох вэ? Бас чи тийм юмыг нэвтрүүлснийхээ дараа шийтгүүлнэ.Ийм бузар булай, жигшүүртэй нэвтрүүлэг хийлээ гээд сэтгүүлчдийнхээ дунд ч эвгүй байдалд орно шүү дээ. Монгол Улсад Олон Нийтийн Радио Телевизийн Хууль гэж байгаа. Тэр хуулиар садар самуун сурталчлах хориотой. Нөгөө талаар өөрийн улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр зөрчлөө. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14,2-г зөрчлөө. Мөн Соёлын болон соёлын өвийн тухай хууль гэж байгаа. Энэ хуульд ямар нэг хэмжээгээр үндэс угсаагаар ялгаварлахыг хориглосон байдаг.
 
Энэ олон хуулийг зөрчсөн учраас бид аргагүйн эрхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлээд Засгийн Газар хуулийн хэрэгжилтийг хангах ёстой учраас Ерөнхий Сайд, Соёлын сайд, Баяр наадмыг тэмдэглэх хорооны дарга, Шадар сайдад хандан, “Та нар энэ бузар булай юмаа боль, контентоосоо хас, Буриадын ард түмнээс  уучлалт гуй” гэж хэлж байна. 8-р сарын 1 хүртэл хугацаатай шаардлага өгсөн.
 
100 жилийн ойн контент Монголын түүхэнд үлдэж байна шүү дээ. Youtube.com ч юм уу? ямар нэгэн сошиал сүлжээнд байж байна. Түүнийг нь хүүхдүүд  харна шүү дээ. Энэ Буриадууд чинь ер нь ийм юм байна гэж бодно. Манай ач зээ нар хүртэл “Өвөө Буриад, Буриад гээд л яваад байдаг, гэтэл хүүхний хормой сөхөөд гүйгээд явдаг ийм хачин нөхдүүд байдаг юм байна шүү дээ” гэж гайхна шүү дээ. Тэгэхээр энэ чинь ямар үлгэр дуурайлал, ямар муухай нөлөө залуучуудад үлдээж байна вэ? Ер нь өнөөдөр бидний эрх зөрчигдөж байгаа ч ер нь бол Монголчууд бүгдээрээ дуугарч байх ёстой.
Тэгэхгүй бол маргааш Дархадуудыг, нөгөөдөр Үзэмчингүүдийг, дараа нь Баргуудыг, тэгээд Баяд, Дөрвөдийг шоглоно. Тэгээд энэ оронд чинь сайн хүн байхгүй болчихно шүү дээ. Монголын ард түмэн бүгдээрээ  садар самуун юм байна гэж ойлгоно, тийм үү? Sexual harassment буюу бэлгийн дарамт гэж ойлголт байна. Үүнийг дэлхийн бүх орнууд хориглож, маш хатуу тэмцэж байгаа шүү. Тэгэхэд манайх үүнийг ид хав болгож, дэлхийд түгээх нь. Тэр бичлэг дээр жанжин Д.Сүхбаатар: “Бидний улс эв санаагаа нэгтгэн, нэгэн зорилготой зүтгэвээс мэдэхгүй, чадахгүй гэх явдал үгүй болж, цэнгэлийн манлайг олохыг бидний чин зориг мэднэ ээ” гэдэг үгийг хэлж байхад урд талд нь нэг халх бүсгүйн хормойг сөхчихсөн зогсож байгаа юм. Энэ одоо юу гэсэн үг вэ? МАН-ын 100 жил рекламдаж, 100 жил босгосон дүр шүү дээ. Оросын Ленин гэдэг шиг. Тэр “од”-ыг нь хормой сөхчихсөн байдалтайгаар харуулна гэдгийг юу гэж ойлгох вэ? Найруулагч нь “Херо” гээд нөхөр үүнийг Монголчууд ойлгох цаг болоогүй ээ гээд ярьж байна лээ. Би лав ойлгохгүй. Жанжин Д.Сүхбаатар нь үг хэлж байдаг, урд талд нь халх бүсгүйн хормойг нэг нөхөр сөхчихсөн хараад зогсож байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Та нар ойлгох уу? Олон жилийн дараа ч гэсэн бид нар ойлгохгүй байх. Би л лав ойлгохгүй. Шууд хэлэхэд Буриадууд ямар нэгэн өөр үндэстэн биш шүү. Өвөг Монголчууд.
 
Би өөрөө Буриад Монгол хүн. Үүн дээр ялгавран гадуурхах ч юм уу иймэрхүү байдал үүсгэж болохгүй. “Ковид-19” гээд дэлхий даяараа сандарч байна. Гэтэл УИХ-д нь ЖДҮ хулгайчид нь суучихсан, улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь идээд, улсын мөнгийг иймэрхүү хачин контент хийхэд зараад л...
Энэ Улс чинь яах юм? Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа ирэлхүү гэж. Төр нь нэг угсаатнаа ядарсан байдлаар үзүүлэхээр энэ улс чинь тарж бутраад явчихдаг юм байгаа биз дээ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар бүгд надаас дүү хүмүүс. Г.Занданшатарын аав бид хоёр хамт Үндсэн хууль батлалцаж явсан, АИХ-ын депутатууд. Би Үндсэн хууль батлалцаж байсан АИХ-ын депутатын хувьд, УИХ-ын гишүүн байсныхаа хувьд тэсэж сууж чадахгүй байгаа байна. Ингээд энэ яваандаа даамжраад, эхлээд Буриадыг, дараа нь Халх бүсгүйг нэг нэгээр нь доромжлоод яваад байвал чамд ер нь тааламжтай байх уу?
 
Мэдээж үгүй. Уг кино концертийг бэлтгэсэн найруулагч Б.Баатар тайлбар хийхдээ: "Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсч хүмүүжсэн.Концертын ерөнхий тавилт нь алдарт зураач Марзан хэмээх Балдуугийн Шарав гуайн “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт зургийн концепц. Тэр утгаараа нүүдэлчдийн өдөр тутмын бүхий л амьдралын хэв маягийг тусгахыг хичээсэн болно." гэсэн байсан. Тэгэхээр Буриадад цаа буга унах ч гэдэг юм уу? тийм амьдралын хэвшил байдаг уу?
 
Тэр найруулагч Хэр гээд нөхөр байна лээ.
Херо биш Хэр шүү. Ху.. гэдэг чинь бас Оросын нэг үг байна шүү дээ. Үнэхээр сайн юм найруулсан бол хүн болгонд таалагдана.
 
 
 
Монголчууд гоо сайхны мэдрэмжгүй болчихоогүй шүү дээ. Гэтэл энэ юмыг үзсэн хүн болгон шоконд орж байгаа юм чинь. Төрийн наадам гэдэг чинь төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг жишгээр байх ёстой.
 
 
 
Гэтэл гүйж очоод хормой сөхөж гүйгээд л... Тийм байдлаар зохион байгуулчихаад, би Буриадуудын дунд амьдарч байсан гэдэг ч юм уу, Ц.Элбэгдорж туг тойроод дэвсэн ч гэх шиг...
Өөрийнхөө бурууг усанд унаж байгаа хүн мөчрөөс барих гээд оролддог шиг арга ядсан юм одоо яриад хэрэггүй л дээ. Тийм учраас тэр контентоос дээрх хэсгүүдийг шууд хасах ёстой. Хоёрдугаарт Буриадын соёл гэж байна.Сайхан мойлтой тос, зөөхий, ороохтой шөл гээд. Манай Буриадууд голдуу морь, үхэр эдэлж хэрэглэдэг улсууд.
Сарлаг ч юм уу, цаа буга байхгүй. Тийм соёл байхгүй. Гэхдээ түүнийг нь шүүмжлээгүй. Хамгийн гол нь эмэгтэй хүний эрх зөрчигдөж байна, Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлэлцээр зөрчигдөхөд хүрсэн гэдэг асуудлыг л бид тавьсан.
 
"Би Монгол хүн" кино концертийн рольд тоглосон жүжигчин Алтаншагай бас тайлбар хийхдээ өөрийгөө маш сайн дүр бүтээсэн, учир нь би Хэнтийн буриадуудыг сайн судалсан гэх мэтээр ярьсан байсан. Таны бодлоор тухайн жүжигчин дүрийн судалгаагаа хэр хийж, Буриад угсаатны дүрийг хэрхэн гаргасан санагдсан бэ?
 
Надад жүжигчин “Ш-гай” гээд хүн огт хамаагүй. Тэр Ху, Хэр ч билүү тийм нэртэй найруулагч ер нь огт хамаагүй шүү дээ. Хоёрхон л факт байгаа. Нэгдүгээрт, татвар төлөгч бидний мөнгөөр хийсэн том контент. Ардын хувьсгалын 100 жилийн ой, МАН-ын 100 жилийн ойд зориулсан кино концерт.Тэр нь улсын төсвөөс санхүүжсэн. Энэ бол нэгдүгээрт факт. Хоёрдугаарт, олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Соёл болон соёлын өвийн тухай хууль, Садар самуунтай тэмцэх хууль, Олон нийтийн радио телевизийн хуулиудыг зөрчсөн гэдэг хуулийн зөрчлийг л би яриад байгаа юм. 
 
Яг хэн нэгэн хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн зүйл танай шаардлагад туссан уу? 
 
Бидний шаардлага бол нэгдүгээрт энэ контентоосоо дээрх дүрснүүдийг хас. Эдгээр хуулиудыг зөрчсөн этгээдүүдэд арга хэмжээ ав гэж байгаа юм.
 
 
 
Би Буриад байна уу, Халх байна уу, Үзэмчин байна уу? Баяд байна уу, хамаагүй. Монгол Улсын иргэний үүрэг бол хуулийг биелүүлэх. Хууль зөрчигдвөл энэ тухай мэдээлэх үүрэгтэй. 
 
 
 
Та яриандаа хэд хэдэн удаа дурьдлаа. Буриад хүмүүсийг урлагийн бүтээлд дүрслэхдээ ерөнхийдөө шоглочих гээд байдаг гэж. Хошин шогийнхон ч гэдэг юм уу? ер нь бол нанчилдаад, нэгнээ бүлчихдэг хүмүүс гэсэн хэлбэрээр их дүрсэлдэг?
 
Дэлхийн бүх улс орнуудад шорон байгаа биз? Тэнд чинь бие биеэ бүлээд, зодоод, дээрэлхээд, хулгай дээрэм хийгээд, ЖДҮ-гээс хулгай хийсэн хүмүүс орж байгаа шүү дээ.Тэгэхлээр ганцхан Буриадуудтай үүнийг хамаатуулж болохгүй. Архи, наншилдаан гээд онигоонууд яваад байдаг юм. Гэтэл манай Буриадууд Монголчуудын хувьд хамгийн том эв нэгдлийн арга хэмжээ “Алтаргана” гээд наадам хийдэг. Улан-Үдэд дэлхийн 32 орноос 100 мянган хүн ирсэн. Тэнд Хятад бүсгүй ёохор хатираад явж л байдаг. Орос бүсгүй Буриадаар дуулчихсан явж л байна. “Алтаргана” наадмын үеэр нэг ч зодоон гарчээ гэхийг сонсоогүй. Сонин байгаа биз. Тэр байтугай Монголд 2010 онд уг наадмыг зохион байгуулахад Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр: “Одоо Буриадууд ирээд 3 хоног аймаар юм болно оо. Архийг хоригло” гэсэн юм. Гурав хоног. Үүнийг нь бид боль гэсэн. Хэрэв архи өгөхгүй гэвэл айлууд авдар авдраар нь хадгалдаг юм байгаа биз дээ. Дэлхийн 32 орноос буриадууд ирж байна шүү дээ, иймээс дураараа байлга гээд. Тэгсэн чинь яг наадмын үеэр нэг ч зөрчил гараагүй. Хоёр нөхөр л зодолдчихсон байсан. 20, 30 мянган Буриадууд ирж байхад хоёр нөхөр л зодолдсон. Гэхдээ ямар ч асуудал үүсгэхгүй хоорондоо зохицоод больсон гэж байгаа юм. Улан-Үдэд 100 мянган хүн, Эрхүүд 80 мянган хүн “Алтаргана”-д оролцож байсан. 2010 оны “Алтаргана” наадмын дээр БСШУ-ны сайд ирэх ёстой байсан.
 
Гэтэл тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд ирж, Буриадууддаа мэндчилгээ дэвшүүлж байлаа.
Өөрөөр хэлбэл хараад огшоод, тэсэхийн аргагүй болоод ирсэн гэдэг. Сонин байгаа биз. Улан-Үдэд болсон наадам дээр тухайн үеийн УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тайзан дээр нь гараад, Монгол туургатны хамгийн том наадам гэсэн үг хэлээд, онгирчихсон зогсож байсан шүү дээ. Үүнийг чинь манай Буриадууд л хийсэн. Бид өнгөрснөөрө амьдраад, янз бүрийн юм болохоор гоншигноод байдаггүй ард түмэн. Олон удаа доромжлоход нь дуугүй тэссэн.Сүүлдээ бидний өгсөн татварын мөнгөөр биднийг доромжлохоор тэсэхээ болино биз дээ. Зөвхөн бид нарыг доромжилж байгаа юм биш. Халх бүсгүйн хормойг сөхөөд эхэллээ. Дараа нь Дарьганга гээд үргэлжлэх биз. Тэгэхээр энэ хүмүүс хоорондоо зодолдож ч мэднэ. Ядаж л тэр Хэр билүү? Хуй билүү нэг найруулагчийг зоддог юм байгаа биз дээ. Ш-гай гээд жүжигчин чинь жинхэнэ гай болно шүү дээ. Тийм учраас иймэрхүү зүйлсээс ч давхар болгоомжлуулаад байгаа юм .
 
Таны ярианаас дүгнэхэд бидэнд Буриад угсаатны ахуй амьдрал, өв соёлын талаар мэдлэг их бага байдаг юм байна. Тэгэхээр та Буриад угсаатны соёл, өв уламжлалын тухай аль болох товчхон тайлбарлаж өгөхгүй юу?
 
Буриад өв соёл гэхээр Буриад угсаатны асуудал яригдана. Алтаргана наадам хийгээд, олон арван мянгаар нь цуглуулаад явж байгаа нь Монголын далай их соёлд хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Зөвхөн тэмцээнд оролцож байгаа хүмүүсийнх нь тоо 3,500 байдаг. Үзэгчид нь 100,000 гээд төсөөлөөд үз л дээ. Ийм арга хэмжээг одоо Монголчууд зохион байгуулж чадаж байна уу? Наадамд хэдэн хүн ирдэг билээ? Гэтэл түүнээс том арга хэмжээ болчихоод байгаа. Якутууд, Халимагууд ч ирчихсэн явж байдаг. Улан-Үдэд Шинэ Зеландын тугтай хүмүүс хүртэл ирчихсэн явж байсан. Буриадын язгуур угсаатны соёлыг би ганц хоёр минутад ярьж чадахгүй л дээ. Маш олон  сайтууд бтй. Буриад соёл, Алтаргана, Манай дуунууд гээд. Нэг сонин зүйл хэлэхэд Буриад хэлэнд хараал байдаггүй. Сонин байгаа биз? Хараал байхгүй. Тэгсэн Баабар: “Та нар п....а гээд яриад байдаг шүү дээ” гэж байна. Тэр чинь Оросуудаас зээлээд авчихсан байхгүй юу. Цусаар урс гэдгийг Халхуудаас зээлдээд авчихсан. Бусад хэлнээс зээлээд авчихсан. Хоёр сая үгийн сантай хэр нь хараалын үг байхгүй. Төсөөлж байна уу? Энэ юутай холбоотой вэ? гэхээр Чингис хааны эмээ, Алунгоо дээдэс нь Буриад эмэгтэй байсан. Чингис хааны ээж Өүлэн эх Буриад. Хатан Бөртэ Үжин Буриад. Монголын бүх их хаадын эхнэрүүд нь дандаа Буриад байсан. Тэгэхээр тэр Буриадууд Чингис хаанаа Хээр гээд дуудах уу? дуудахгүй биз дээ. Эрхэм дээдэс гэнэ биз дээ? Тийм учраас хараал байхгүй. Тийм л соёлтой ард түмэн шүү дээ.
 
Тэр найруулагч нь, Соёлын яам нь МАН-д их атаархдаг юм байна гэж би бас бодсон. Д.Сүхбаатарт их атаархдаг. Их алдартай болчихсон учраас зориуд урд талд нь Халх хүүхний хормой сөхүүлж рекламдах ёстой юм байна. Тэгж байж доош нь хийхгүй бол Д.Сүхбаатар ер нь болохгүй юм байна гэж боддог юм шиг байгаа юм. Яг нарийндаа ярих юм бол Д.Сүхбаатар чинь өөрөө Буриад хүн шүү дээ. Хуусийн омгийн Цагаан дээлт Дамдины хүү. 
 
Ярилцлагынхаа төгсгөлд миний асуугаагүй орхигдуулсан, таны хэлье гэж бодсон зүйл бий бол та манай уншигчдад хандаж хэлэхгүй юу?
 
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэж үг бий. Дээдэс суудлаа зөв олох хэрэгтэй. Монгол Улсын эв нэгдэл маш чухал. Тийм учраас угсаатнуудаа хүндэлж, янз бүрийн соёлын арга хэмжээ хийхдээ доромж байдлаар зохион байгуулж болохгүй юм. Үүн дээр их анхаараад, Монгол Улсын Үндсэн хуулийг, олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн бол түүнийгээ хангаж явах ёстой. Тийм учраас үүргээ хангаад, хууль нь хэрэгжээд, олон улсын гэрээ хэлэлцээрээ мөрдөөд, Монгол Улсын Үндсэн хуулийг сахиад явах юм бол манай Монгол эвтэй найртай сайхан ард түмэн хэвээрээ байна. Энэ коранавирусын хүнд үеийг бид эв нэгдлээрээ л даван туулна. Ийм аймшигтай өвчний хажуугаар бие биеэ доромжлоод гүйгээд байж болохгүй. Бид бие биенээ хайрлаж явах хэрэгтэй. Тэгж байж л бид дэлхий дээр оршин тогтоно.
 
Танд баярлалаа.
 

 

 
Ярилцсан Н.Энхдэлгэр