Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.
Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав.
Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж харагдаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсч байгаагаа илэрхийлэв. Боловсролын салбар, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг мөн онцлов. ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг японы тал талархан хүлээн авав.
Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.
Сэтгэгдэл0
Yasan hetsuu yum guidag bnaa. Oorsdoo tolgoi hurehgui hetsuu bna
Түгжрэл төсөлд биш тархинд л байна даа ЕСаад минь
Ene Ulaanbaatar iin tugjreliig buuruulahad yagaad Japan nuud oroltsoj tuslah estoi iym boloo? Logic iin oilgodogguiee
Оролцох гэж ирсэн кампаныг нь луйвардаж аваад хар дараад хөөгөөд гаргачихаар яахав?! Ккк.
Сурсан зангаараа гуйлга гуйж яваа биз улс орныг гуйлгачин болгоод гуйлга гуйж улс орон удирдаж байна гэж яриад яахав бусад улс орон гуйж долоогоод явсан юм алга байна. Гуйлгачид байсан гэж дэлхийн түүх дээр бичигдэж үлдэхээр урт цаг хугацаа болоод байна. Гадна гудамжинд гуйлга гуйгаад зогсож байдаг хүн шиг улс орон боллоо арайч дээ улс орныг ингэж удирдаад байхдаа яахав юуч чадахгүй байна. Чадаж байгаа хүмүүсээс улсаас үргэлж гуйлга гуйх юм.
ЯАНА ДАА БИ АРДЧИЛСАН УЛСЫН ИРГЭН БИ ЯДАРСАН ХҮН ГЭЭД ХЭРЭЛДЭЖ ХУЛХИДАЖ ХУДЛАА ЯРЬЖ ХУЙВАЛДДАГ ЗАНГАА ДЭЭР ДОРГҮЙ ОРХИЖ УЛС ЭХ ОРНЫХОО САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХҮН БҮР ДОР БҮРНЭЭ ЭВ НАЙРТАЙ АЖИЛЛАМААР ЮМ ДАА
Түгжрэлийг үнэхээр бууруулах гэж байгаа юм бол хотын төвийн биш ээ, Таван шараас Офицеруудын ордон, Долоон буудлаас Зайсан-Нисэх хүртэлх замуудыг өглөөний 06.00-шөнийн 00.00 цаг хүртэл өндөр төлбөртэй болго. Олигархиуд нь өдрийн цагаар төлбөрөө төлөөд зорчиж байг. Өөрөөсөө эхлээд төрийн бүх албан хаагчдыг өглөө оройд ажилдаа ирэх харихдаа нийтийн тээврээр зорчуулж яв. У.Хүрэлсүх, Г.Занданшатар та гурвыг тоож алах хүн байхгүй.Битгий худлаа сүржигнэ.Нийтийн тээврээр үнэгүй зорчдог явдлыг болиул.Зорилтот бүлгүүддээ хүрдэггүй тул нийтийн тээвэрт өгдөг татаасыг зорилтот бүлгүүдийн цалин тэтгэвэр тэтгэмж дээр нь нэмж өг.Хүн бүр мөнгөө төлөөд зорчвол нийтийн тээвэр өөрөө босоод ирнэ. Зорчигчдын шаардлагаар үйлчилгээгэ сайжруулна.Таксийг өдрийн цагаар өндөр үнээр явуул.Шинэ Нисэх хүртэл буухиа автобусаар үйлчлүүл.Эцэст нь хэлэхэд хотын замын там болгоход гол нөлөөлсөн этгээдүүд бол хотын төвийн дэд бүтэцтэй газруудыг дамлаж зарсан УБ хотыг 1990 оноос хойш удирдаж ирсан намынхаа авлигачдыг ший
АНЫХАН Л ИЙМ САНАА ГАРГАДАГ ҮНЭНДЭЭ ӨӨРСДӨӨ МАШИН АЧИХААС ЭХЛЭЭД ТҮГЖИХ ТОРГОХ БҮХИЙЛ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН ЯМАРЧ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ УЛАМ Л ТҮГЖРЭЛ ИХЭССЭН МАНЫ ЗАСАГ ХОТЫН ДАРГА НАР НЭГ АРГА БОДОЖ ОЛОХ БИЗДЭЭ ЧИНИЙ САНАА БОЛ ЖААХАН ХАРГИС ЯЛГАВАРЛАСАН ШИНЖТЭЙ ЮМ ХӨӨ
Амжилт
Uuruu mungu shaah sanaatai hvzvvgvi shanaa !!!
Явсан нохой яс зуунааа гэж яахав ажилаа амжуулаад ирэгдээ
Хурдан буцаж ирээд ажлаа хүлээлгэж өг. Чамайг огцруулах намын шийдвэр гарчихсан.
japanuud ta nar ter UB aa har ...geed aashilsan baih daa manai said
Yapond l neg hytadtai zalgaa aimgiig tureeselchmeer
Orostoi bish Japan-tai ah duugiin gan bat nairamdal hogjuuleh yumsan
Метро хонойн лөгөгнүүдээ Оюука охиноо.!
Urd ni muu nertei luu danstai Eba, Altanhuyag nariin hiisen geree heltsel hiisen ajluud baihiin, hen you jarib gedegiig sohoj harj baij jariltsah heregtei dee
Guilgachin kommunist setgelgee. Hudalch hulgaich kommunist setgelgee. Oorsdoo baigaa yumaa heden uyeerei hulgailj hubaaj idchiheed, hamag gazriig ni zarj hotiig iim bolgochihood. Ingej yavakh gej dee. Japanchuud bol togloom bishshuu ted oorsddoo ashiggui yum hiine gej Hezee ch baihgui ee.
Яармагаас хойшоо чигээрээ гарах 2-3 гүүр бариачээ ядаж, давхар замууд бариач. Ямар бүтээлч биш залхуу дуракууд вэ. Хийсэн юм нь хулхины дандаа хулгайн гар орсон ийм санаатай юмнууд удирдахад яаж улс өөдлөж ард түмний амьдрал дээшлэх үү?! Ийм малнуудыг сонгож гаргасан ард түмэн өөрсдөө буруутай. Монголчууд яагаад бүр доороосоо дээрээ хүртэл ийм худалч хулгайч Ёс зүйгүй амьтад болдог бнаа.
Одоо Япончууд залхаж байгаа байх оо. Очсон дарга болгон л баахан хүсэлт тавьдаг тэгээд л 2 сарын дараа шал өөр юм яриад эхэлдэг
японы залхдаг бхаа дандаа гуйлга гуйгаад л өмнөх ЕС-ныхаа юмыг давтаад л зүгээр л олимт үзэж явна гээд л бж бгаач
Өөрсдөө дарханы замаа ч хийж чадахгүй байгаа хүмүүс яалтай ч билээ. Олон чиглэл рүү үргэлжилсэн гүүрэн зам тавьж байж л түгжрээгүй болох байх даа. Гол нь асар их мөнгө орох байх даа. Юугаа барьцаалах юм бол доо.