Монгол Улсын Засгийн газраас 20 гаруй жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох түүхэн шийдвэрийг /2021.07.28/ гаргаж баталлаа. Мөн тус шийдвэртэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамдын сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Шийдвэрийн дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчлэгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг бүхий л холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомт дээр үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулах юм.
Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцийн барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг тэр чигт нь хангах бүрэн боломжтой юм.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны зүгээс 2021 онд дээрх дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, тогтвортой менежментийн үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд “Made in Mongolia” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гарах бүрэн боломж нээгдэнэ. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувь болох ба 2022-2036 онд 10 хувиар өснө. Үүнийгээ дагаад 2025 он гэхэд шууд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэж, дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18000 ажлын байр шинээр бий болох төдийгүй бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлж, сумын олон мянган иргэдийг ажлын байраар ханган Монгол улсын эдийн засагт түүчээ болохоороо онцлогтой.
Сэтгэгдэл0
2 улс хил дамнасан чөлөөт бүс зэрэг ажиллаж байж жинхэнэ чөлөөт бүс ажиллана. Тийм боломж бүрдээгүй яаж ажиллуулах гд бгн болдоо
Түүхэн шийдвэр ч гэх шиг.
Харин тийм. Сүржигнэчих юмаа.
Түүхэн байлгүй яахав Чам шиг ганзагачин ойлгохгүй Гахай чирэх юм сэтгээд л сууж байхаас
Heden Jil hichneem ch hurungu tsatssan be,?odoo bas shine tuuhen shiidver gej ulsiin hurungu ureh ideh arga boloh vii
Маш зөв шийдвэр гаргасан Одоо гол нь 2 улсын зорчих тээврийг хэвийн ажиллагаанд яаралтай оруулах шаардлагатай байна Өөрөөр хэлбэл Хятад Монгол харилцан хилээ яаралтай нээх хэрэгтэй бас цаг нь болсон
Хятад Монголын нөхөрлөл мандтугай
90 оноос хойш л тасралтгүй ярьж байгаа юм. Одоо л нэг ажил эхлэх нь дээ. Дунд шатны дарга нар ажил алаад бантан хутгаад хаячих нэг аюул байгааг анхаар!!! Тэд нурааж сурсан улс шүү.
hahaha...neg dargantsar ni tomoo hooson gazar hashij delhiid baihgui undur urtuguur tumur hashaa barih ni dee. dotroo neg modon jorlontoi baival ih yum
Ашгүй дээ7_ _ Дунд доод шатны авилгачид том төслийг ч унагаж чадна! Тэднээс сайн болгоомжилоорой, тэд жинхэнэ авилгачид шүү!
Замын Үүдийн чөлөөт бүс гэж миний мэдэхийн 2005 оны үед ярьж байсан. Одоо ч энэ үлгэрээ ярьсаар л. Хилийн цаана Эрээн хот нүдэн дээр л хөгжчихлөө дөө, хөөрхий.
манайх шиг авилгалтай улсын Замын-үүд хөгжихгүй ээ, үр үндсээр нь буюу авилгал авбал ямар ч ашиггүй байхаар хууль гаргах хэрэгтэй, жишээ нь авилгал авсан нь илэрвэл насаараа шоронд суух ял өгөх, бүх хөрөнгийг нь хураах, үр хүүхэд хамаатан саданг нь бас шалгаж хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй бол хураах, нэмээд ял өгөхөөр болбол ХЭН ч авилгал авахаа болино.
сайн ойлгохгүй юм, чөлөөт бүс гэхээр дотоодын үйлдвэрлэгчдэд ямар давуу байдал бий болох юм, гадаадын хөрөнгө оруулагч үйлдвэрээ энд нээвэл ямар байх вэ, мөн гаднаас бараа бүтээгдхүүн орж ирвэл яах вэ энэ талаар мэдмээр байх юм.