Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна.
Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв.
“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна.
Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.
Сэтгэгдэл0
Ажилгүй хүн стресстэй
Umhii hoahnogo . Estoi neg buruu zivgui burah ym . Burchaad tolgoigoo giljiilgej gemgui amitanii dur esgehees uur ym enend bnuu !?
EK songuuliin emne 10000 zaluus ajliin bair.kursed surgana gj hutsaad bsan Odoo tag.Ene neeren suntai gar iim hun ES boloh ch gj de.Songoson humuus n ichij uhlee.
Өөрсдөө санаачилгатай оролцох хэрэгтэй Улсын хэмжээнд ажилгүй байгаа 68 мянга гаруй залууг ажил,орлоготой болгочихвол ч их ач тустай ажил болно биз дээ.Хөдөлмөрт ингэж татан оролцуулж ажлын туршлага олгохыг дэмжиж байна.Ажил хийх эсэх нь хүний эрх гэж хэлдэг хүн байдаг гэнэ.Тэр бол хүний эрх,эрх чөлөаний тухай маш буруу ойлголт.
Ингэж ярьж байсан Ерөнхий сайд Монголд өмнө нь байгаагүй.
энэ худлаа попорсон бацаан улсаа сүйрлийн замд нь орууллаа
Залуучуудаа архичин,залхуу гэж цоллохоо болиорой,Тэд зам тээвэр уул уурхай,эмнэлэг,боловсол,эрчим хуч,ХАА н хунд хучир ажлыг нугалж байна