Ийм хүнд үеийн Засгийн газарт Г.Ёндон шиг сайд ёстой хэрэггүй юм байна. Энэ нөхрийг “Монголросцветмет”-ээр хүүхдийнхээ төлбөрийг төлүүлээд баригдахад л явуулах ёстой байв. Тэгээгүй л дээ. Тэр үед аваад үлдсэн нь өнөөдөр Засгийн газартаа лай тарив. Засгийн газартаа ч бус Монголд гай болж байна.
Ер нь өнөөдөр Г.Ёндон яг юу хийдэг сайд юм бэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байсан юм. Өмнө нь Уул уурхайн яамны хариуцаад байдаг байсан уул уурхайн асуудлыг одоо ЗГХЭГ, Хууль зүйн яам хийчихдэг болсон. Одоо ид явж байгаа Оюутолгойн гэрээг сайжруулах хэлэлцээрийг Г.Ёндон биш Хууль зүйн сайд Х.Нямбаатар даачихсан. Тэр хэлэлцээрт Г.Ёндон туслах дүрийн үүрэгтэй. Жил гаруйхны өмнө Хотын дарга Д.Сумьяабазар Уул уурхайн сайд байхдаа Оюутолгойтой холбоотой асуудлыг толгой дааж шийдээд л явдаг байсан. Мэдээж хэрэг, Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа ярьдаг л байсан байж таарна л даа.
Уул уурхайн том төслүүд бүгд бие даасан үйл ажиллагаатай болчихсон. Толгой нь засаг дээр төвлөрдөг. “Эрдэнэс Монгол” компани ихэнх уурхайг мэддэг. “Эрдэнэс Тавантолгой” ч ийшээ мэдүүлдэг. Тэр утгаараа “Эрдэнэс Монгол” компанийн захирал нь Г.Ёндон сайдаас чухал ажил хийдэг байх жишээтэй. “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн засаглал ч Засгийн газарт шууд хамаардаг.
Өөрөөр хэлбэл, Г.Ёндонг сайд болсноос хойш Уул уурхайн яам юу хийдэг, яадаг үүрэгтэй гэдэг нь бүрхэг болсон. Бодлогыг нь засгаараа сууж байгаад хийчихнэ. Төслүүд нь ч бие даачихсан. Тэгээд ганц асуудал үлдэж байгаа юм. Тэр нь бензин шатахууны хангалт, нийлүүлэлт. Манайх ямар үйлдвэрлэх биш хоёр хөршөөс оруулж ирдэг шатахуунаа таслахгүй байх, үнэ өртгийг нь хөөрөгдүүлэхгүй байх ганц л ажилтай үлдчихээд байсан юм. Яс юман дээр энэ бензин шатахууны талаар яамных нь харьяаны Ашигт малтмалын газар хариу өгөөд байдаг. Тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр л үнэ нэмэгдэх, нийлүүлэлт багасах зэрэгт байсгээд л гарч ирж мэдэгдэл хийж харагддаг.
Харин өчигдөр сайд Г.Ёндон шаварт унасан шарын эзний хувиар гарч ирж мэдэгдэл хийлээ. Бараг долоо хоног хойноос ч, урдаас ч бензин шатахуун хараад нэмэргүй гэж байх шиг байна. Хоёроор үржүүлээд 14 хоногийн турш шатахууны хомсдолтой суух нээ гээд бодчиход буруудахгүй шинжтэй.
...Угаасаа авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг хүний ёс бий. Энэ хуулиар бөхийхдөө бөхийдөг сайд нар хэрэгтэй юм. Нөгөө талаар захын нэг постчин, жиргээчний үгэнд нурж унаад байдаг арчаагүй сайд ийм цагт ажил амжуулна гэж байхгүй. Салбарынхаа ачаанаас гадна, сайдын суудлыг дагадаг “улстөржсөн халдлага”-ыг дарахыг нь дарж, даахыг нь дааж явах зангараг шаардлагатай.
Угтаа яг энэ хадлан тэжээлээ хурааж, өвөлдөө бэлтгэдэг цаг үед Монгол Улсыг шатахуунаар таслахгүй байх үүрэг нь Г.Ёндон сайдын бараг л үндсэн үүрэг нь дээ. Үе үеийн Уул уурхайн сайд нар ингэж ажиллаад ирсэн юм. Орост Думын сонгууль болж экспортоо багасгасан. Тиймээс манай импортлогчид Хятадтай гэрээ тохироо хийж тэр нийлүүлэлтийг нөхөхөөр болсон байгаа юм. Тэгтэл бүтэлгүйтжээ.
Хэдийгээр энэ бүхний ард их гүрнүүдийн геополитикийн бодлого яригдаж байж болох ч Г.Ёндон сайд шатахууныг саадгүй оруулж ирэх үүргийг хүлээчихсэн хүн байгаа юм. Ерөөсөө энэ цагийн Засгийн газрын сайд нар маш сайн менежерүүд байх ёстой. Г.Ёндон тийм биш юм. Хоёр хөршөөсөө хэдэн тонн шатахуун таслахгүй авчихаад байх яриа хэлээ түүнд байсангүй. Манай Монголын хэрэгцээ бусад улсыг бодвол хариугүй шүү дээ. Сардаа 40 мянган тонн АИ92 автобензин хэрэглэдэг л улс байгаа юм. Ер нь тэгээд ганц Г.Ёндон ч биш. Энэ Засгийн газрын хэд хэдэн сайд дээр ийм асуудал гарч ирчихээд байгаа.
Яамныхаа чиг үүргийн ажлыг бие дааж хийх чадалгүй, олон нийтийн өмнө өөрийгөө ч илэрхийлэх чадваргүй, самбарын өмнө дуудагдсан муу сурдаг хүүхэд шиг сайд хэд хэд байна.
Эд нарыг анх их гоё хэлж байж томилсон. Мэргэжлийн сайд нар гэж байгаад тавьж байв. Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд "...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөлт орсонтой холбоотой. Энэ хуулийн дагуу л баахан "танихгүй" сайд нар гаргаж ирсэн. Одоо гор нь гарч байна. Нөгөөх “мэргэжлийн” сайд нар нь алийгаа алдаад ажлаа нураагаад эхлэхээр Ерөнхий сайд нь хэмх нүдүүлдэг. “...Битгий сайд нар руу ярь, надтай ярь” гэж байгаад л гөвүүлж байх юм. Г.Ёндон шатахуун тасалдууллаа. Ч.Номин /бас агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ/ шоу зохион байгууллаа. Ийм явдлын дараа өнөөх Ерөнхий сайд нь гөвүүлдэг, өнөөдүүл нь өөрсдөө гарч ирээд ганц үг ганхийдэггүй.
Ийм байж таарахгүй л дээ. Энэ сайд нарын явдалтай явдалгүй Ерөнхий сайдад гөвүүлэх сэдэв хангалттай олдоно.
Хамгийн гол нь сайд хүн салбараа мэддэг, ажлаа хамгаалдаг зангарагтай байх ёстой. Саяхан даа, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан. Ч.Хүрэлбаатар бол салбарынхаа ажлаар Засгийн газраа аваад л гардаг сайд байв. Занхар л даа. Мөнгө санхүү, зээл хуйны асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх яриад л, шүүмжлүүлээд л байсныг мэдэхгүй юм. Ийм хэд хэдэн сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт байсан. Тэр хэрээрээ хүчтэй Засгийн газар гэгддэг байлаа.
Гэтэл одоо дэлхий коронавируст нэрвэгдчихсэн, тахлын үеийн Засгийн газар ийм сайд нартай алба залгуулж байгаа нь нэн харамсалтай. Энэ бол тахлын үе шүү дээ. Үүнээс болоод хөгжингүй орнууд ч хүнсний хомсдолд орж эхэлсэн муухай мэдээ гараад эхэлчихсэн байна. Өнөөдөртөө цар тахлыг дарсан улс гүрний удирдагч энэ дэлхий дээр дуулдаагүй байна. Ер нь бол бурхан бууж ирээд ч цар тахлын аюулаас салгахгүй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгочихлоо. Өнөөдөр үргэлжилж буй НҮБ-ын чуулган дээр ч энэ тухай л ярьж байна. Товчхондоо, энэ бөөрөнхий дэлхий дээрх үндэстэн бүр "амьд үлдэх"-ийн төлөөх тэмцэж эхэллээ. Гэтэл бид хэн билээ дээ. Хөөрхий минь, XIII зууны үед дэлхийг дайлж явсан "аймаар" түүхээс өөр шид байх ч үгүй. Одоо ядарсан. Далан жил босгосон үйлдвэр заводын газраа сүүлийн 30 жилийн эхээр л идээд, уугаад, хуваагаад, устгаад дуусгасан. Одоо бидэнд 70 сая толгой мал л байна. Гурил, хүнсний ногоогоо хагас дутуу хийдэг. Бусад бүх хэрэглээгээ импортоор авдаг. Газрын доорх алт, зэс, нүүрсээ экспортолдог. Тэдгээрийг ч түүхийгээр нь л гаргадаг. Ийм л хэцүү эдийн засагтай болчихсон. “Хөгжил” маань энэ юм даа. Тэгээд өнөөдөр бид гучин жилийн "хөгжил"-ийнхөө үр шимийг л хүртэж байгаа юм. Ийм учраас л Г.Ёндон нар шиг нэг их цэмцгэнэсэн, “мэргэжлийн” гэж өөрсдийгөө гоодсон, шүүмжлэлийг “...Улстөржлөө” гэж хүлээж авдаг, асуудал тулгарахаар Ерөнхий сайдынхаа араар орж нуугддаг сайд үнэндээ л хэрэг алга.
Угаасаа авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг хүний ёс бий. Энэ хуулиар бөхийхдөө бөхийдөг сайд нар хэрэгтэй юм. Нөгөө талаар захын нэг постчин, жиргээчний үгэнд нурж унаад байдаг арчаагүй сайд ийм цагт ажил амжуулна гэж байхгүй. Салбарынхаа ачаанаас гадна, сайдын суудлыг дагадаг “улстөржсөн халдлага”-ыг дарахыг нь дарж, даахыг нь дааж явах зангараг шаардлагатай.
Ерөөс хүн төрөлхтний урьд өмнө хэзээ ч тулж, туулж яваагүй энэхүү цар тахлын хүнд цаг үед улс орны ажил амьдралыг залгуулах Засгийн газрын сайд нар ачаа даах чадалтай, араа даах зангарагтай байх ёстой гэсэн үг.
Одоо тэгэхээр яах ёстой вэ. Иймэрхүү сайд нараас салах амархан л даа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулаад л болчихно. Гэхдээ ингэж “шил эргүүлэх” хэрэг байна уу үгүй юу. Тэгж байхаар Үндсэн хуульд оруулсан “давхар дээл”-ийг хорьсон заалтаа авчих ганц сайн гарц байна. Тэгээд энэ УИХ-аас ч, гадна байгаа улстөрчдөөс ч занхруудыг нь цуглуулж байгаад Засгийн газартаа сайдаар томилох цаг болжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Ардчиласан намын үед арай ч ингэж ард түмнээ бензинээр хааж боож янаглан хорлож байгаагүй.МАН-ын засгийн газрын махан толгойлсон манж хятад цустай сайд нарын толгой улс удирдахад огт тохирохгүй гэдэг батлагдсаар байна.Урьд нь МАН-ын сайд нар хил дээр авлига нэхэж бараа ачаа түгжиж юмны үнэ өсгөж бас нэг янаглан хорлосон. Бодон гахай толгойлсон мангар маанаг хулгайч Оюулзганыг яаралтай огцруулж хөөх шаардлагатай байна.Ард түмэнд бодит хохирол учраад байхад улстөржлөө гээд сандал ширээнээсээ зуураад хэвтчихдэг энэ өмхий гахай зайлах естөй.
Хахаха АНусны өмхий нүүхнүүд бид хэдээ тэнэг гэж боддог яаг хэвээрэй, та нар шиг хоосон толгой бүдүүн гүзээ ёроолгүй шунал Монголын төрд хэрэггүй. Олон юм хуцалгүй Монголчуудыг $7.2 тэр бумын өрөнд оруулсан өрөө төлчих.
Бодон гахай толгойт Оюун-Эрдэнэ хошногоны нүхэндээ гараа хийж эргүүлээд бандидсан өвөгцүүлийнхээ баасыг үнэрлэж суухаас өөр ажил огт хийхгүй ,хийх ч чадваргүй хулгайч юм
Helemgii hun dadamgai gej
Оюун-Эрдэнийн зургийг харахаар өмхий үнэртэгдэж баас хүрч жорлон руу гүйдэг болоод байна.Энэ том махан толгойд нь байна уу? Эсвэл манж хятад дүр төрхөнд нь байна уу? Бүү мэд..
103…3 чи бол яаг АНы үнэн нүүр царай мөн. Чамшиг новшнуудыг дахиж төрд гаргаж харагдаач хахаха.Өөрийн толгой доторхи бузрын санаагаа ард бид дээр хэрэглэх гээ юу АНусны өмхий нүх чи нь
MU ueiin uedee iim dampuu.medleg bolivsrolgui.Songuulid erseldeh bolhoor baahan hudlaa ih surguuli jagsaaj bichdeg achir deeree barag l kurs tugssen uomnuud iim bdld hurgelee.Huuk.Oyuk gd shinjleh uhaan.ediin zasag.statistik ogt medehgui Nam shutsen booluud denduu ender sentiid zalsanaa medej bnuu.Huuliin buh salaa muchiriig zasaj bgaad EK d dairsan.Demjij bga n buruu zuruug n heleh chadvargui.Uls.hun ard tuildaj bn.Sputnikees ehleed aldsan.Odoo hariutslagaa uureed zailtsgaa.Uon 6 jil.6 sar ch huleemeergui bn Zailtsgaa
Хүрээ амбан Хүй Шү Жан Америк гэж мантуу царайлан навсаганаж сармагчлан яваагийн гай ч үүнд байгаа. Энэ сармагчны чихийг нь огтлох юмсан.
Яах гэж МАН-д саналаа өгөв дөө гэж тархиа шаан 30 мянгад бензин авахаар 4-5 цаг очерлож байгаа өмхий малууд хотоор дүүрч замын түгжээ үүсгэж байна. Сумьяабузар гэгч МАН-ын мангар бөх амьд уу үхсэн үү?
ШТС-ууд Оюун-Эрдэнийн нууц даалгавраар зориудаар тогоо тасалж бас давхар янаглан хорлоод эхэллээ
Манайхаас түүхий нефть авдаг Хяьад улсаас бензин гуйгаад явж байдаг тавилан юм даа!
Намайг үнэгүй шаагаачээ харин би мөнгөө өгье гээд гуйгаад явж байдаг янхантай Монгол улс адилхан болжээ..
Өөрөө өөртөө хариулаад явчихдаг ирваа мангарууд АНы угшилтай бузрууд байдаг даа
Бээжинхүү чи мөнгө авбал өөрөө янхан болно тэнэгээ
Ийм нөхцөл үүссэн үед дээр үед бол Гадаад худалдаа,болон салбар хариуцсан сайд нараа дэлхийн хаанаас ч хамаагүй шатахуун олж ир гээд Ерөнхий сайд нь хөөгөөд явуулдаг, тэд нар нь яаж ийгээд олоод ирдэг байсан даа. одоо ч мөн сонин болж дээ хөөрхий, яана даа энэ улс орон..
Оюун-Эрдэнэ Ендон сайддаа хүлүүлж ташуурдуулан хошногодуулдагаас зайлахгүй..
Ийм байдалд хүрч байгаа нь Засгийн буруу гэдэг нь захын тэнэгт ч ойлгомжтой. 10 -р ангийн боловсролтой ч юм уу даа энэ эргүү мал чинь.....Бакалаврын боловсролтой гэж битгий шалгаарай.МАН -ын үндсэн хуулинд гар дүрэх гээд 4 өөс олон хүн сайд болгох гээд байгаагаа захиалгаар бичүүлчихсэн ЭССЕ маягийн нийтлэл байна
10-ын дотор тоо бодож сураагүй ерөнхийлөгч, ерөнхий сайд ,хотын даргатай улс чинь ийм ч байхаас яахав.Монгол улс дэлхий нийтэд шившиг болж байгаа шдээ.
Зангараг мангараг бишээ язугээр л хоер хоршийнхоо бодлогыг сайн судалж баймаар Оросын хэвлэлд аль хавраас л бичсэн ш дээ Экспортоо багасгана гэж
Хэдхээн ханадаггүй шуналтай, эрх мэдлээ алдаад кнопчин болсоноо оройтож ухаарсан, мөнхөд УИХ-ын гишүүн байна гэж сэрүүн зүүдэлсэн, сонгогчдыг хоногийн хоолоор нь худалдаад аваад сурчихсан, амьтаны адаг болчихсон, монголыг хувааж идэж байвал улс сөнөх хамаагүй болчихсон өнөөдрийн УИХ-ын гишүүн нэртүүдийн захиалгын бичвэр байна
Zanhar gej yu gesen utgatai haanahiin ug ve? Anh udaa sonsoj bgaa bolohoor medehgui bgaadaa hultsel ochie!
Энд сэтгэгдэл бичигчдийг харахад нийгэмд ямар ч баялгийг бүтээдэггүй, машин унадаг толгойгүй цээжүүд машинаар дэмий сэлгүүцэж чадахгүй болсондоо харамсан орилолдоцгоож байх шив. Нэг ч суудлын тэрэг явуулахгүй хязгаарлаж, зөвхөн нийтийн тээврээр л зорчуулах хэрэгтэй шдээ. Зам түгжсэн ажилгүй сэлгүүцэгчдийг машины сэгтэй нь хамт вагонд ачиж зайлуулах хэрэгтэй. Тэгэж байж нийгэм эрүүлжинэ.
МАН-ынхаа өмхий гахайнуудынхаа хошногоны нүхэнд өмхийрөөд сууж бай чи..МАН-д саналаа өгсөн малууд тархиа шаацгаан уйлалдаж байна..Дараагийн сонгуулиар МАН будаа болох болно..
Соц үедээ амьдар хийрхэгчээ. Цөөхөн Монгол уг нь дураараа аз жаргалын индексээрээ тэргүүлэгч улс байх ёстой юм Даанч төр засагт хамгийн адгийн шаарууд байгаа болохоор чи бид хоорондоо хэмлэлдээд сууж байнадаа
Хуйсука
Хэний захиалгаар Б.Дамдин-Очир Ёндон гоо сонингоор алаад байна!!!! Ичиж амьдармаар юм даа. Энэ Сэтгүүлч
Дарханы замаар жишээ авъя.МАН байгаа цагт100 жил хөгжөөгүй.Цаашид ч хөгжихгүй нь бодитоор амьдрал дээр хэрэгжиж байна
Хvvk ахыхаа кабинеттийн сайдуудтай л зууралдаад байхын Шинэ оорийн кабинетаа бvрдvvлээд хариуцлагаа хvлээгээд явж болдоггvйм байхдаа
Арчаагүй, чадваргүй сайд нэртэй хүүхдүүд Монгол улсаар тоглож дууслаа даа. МАН ч муу дүн дараалан авсаар.....
Бензин хунээс гуйж аваад хямдхан зардагаа боливол яасан юм бэ авдаг татвараа аваад ядаж нийтийн тээвэрээ хогжуулбэл яасан бэ
Ерөнхий сайдаа таны эрчим хүчний сайд тавинбэх хувийн компани болох тавинлан ХХК _иараа Эрдэнэт хотыг сүйрлийн байдалд оруулж байна .ямарч тоног төхөөрөмжгүй компаниараа бэлтгэл ажилгүйгээр дулааны шугам солих ажлыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр тендергүй авч бүхэл зуныг өнгөрөөлөө.одоо Эрдэнэт үйлдвэрээс төхөөрөмж ажиллах хүч авч мөнгө хусах ажлыг хийж байна .төрийн сайд хүн ингэж ажил хийж болох юмуу.төрийн ажил хийх ёстой байтал хувийн ажлаа хийж явах нь зүйд нийцэх үү.бусад оронд бол огцорох ёстой.монголд даанч таны ярьж гарч ирсэн шударга ёс байхгүй байна даа.
Оюулзганынг хэн дуртай нь хошногодож байгаа. Чи ч очоод хоногодож болно. Тохиролцохгүй бол хүчинд . Яахав улстөржлөө гэх биз
Хүрэлбаатар гэж хэрүүлч ХОТГОР шанагатай холбогдсон хамгийн муу сайд байв.Одоо боловсрол биш сургуулийн жорлон ярьсан Энх амгалан гээд Монголоо хорогдуулах, гэмт хэрэгт холбогдуулан, 3 сая иргэнтэй мөртлөө 6 сая торгуулийн хуудастай монгол болгосон Нямбаатар, за тэгээд хил гаальтай холбоотой УИХ гишүүн ,ЖДҮ гээд хэлж барагдахгүй ээ. Дандаа хэрэгждэггүй ЛООЗОН ярьж явдаг УИХ даргатай ,Хий сэлэм эргүүлдэг Ерөнхийлөгчтэй , ПОПУЛИСТ ерөнхий сайдтай / ковидгүй зун , цахим үндэстэн цуглаан /монгол улс хөгжинөө юу
Ardchilsan namiin ued jinheneesee suirsen. MAN iin ued davtagdaj baina. Zasgiig buruu chadvargui humuus udirdaj baigaa ni todorhoi bauna
Zuv sanal
naadaj togloj chanadaggui Ouunerdne uu geed novscrood bgaa um !!!! , nechel chatuutai schuu !!! maanag min
Za da barag l vnen de
ene zasag hdlaa yaduural halamj heterlee uildver zovud buteen baiguualt heregtei bn a ene gachgaar hudlaa garaa
Хэдэн шоучин нехед улс орныг самарч дууслаа!!!!!
Оюун-Эрдэнийн засгийн газрыг яаралтай огцруулж,дараагийн засгийн газраа нилээд чадвар, мэдлэг, туршлагатай тулхтай засгийн газар байгуулмаар байна.
naad Nohor chin baij baih n aria deer bas neg boh tavih n bur balar n
Сайд нартаа ч биш МАН ын байгаа царай энэ. Дарга байсан хөөргөн эр пянгаа гадарлаад дараагийн буудалруугаа зугтаж очоод тэндээ жаргасан шигээ эргэж харахч үгүй сууж байна. Гарын дор юм гээд өөрөөсөө доор нэг хийсгэн бацааныг үлдээгээд нөгөө нь зүгээр бяр нь амтагдсан тэнэг шиг аяглаж байнадоо. Тэр самарч байгаа нь Монгол улс шдээ энэ оодгорууд чанга гээч нь годройтхоо ч мэдэхгүй их байнаа. Ард олноор тогловол юу болдогийг харуулах цаг болсон
Odoo tuuniigch coli ogtsruul gehee boliomoor baina . BId congocon humuucee ondor shaardlaga taviad ajiluuLahad boloh baihaa daa