Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэхүү санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар:
“Тэрбум мод тарих тооцоо боломжийг салбарын эрдэмтэд Ерөнхийлөгчийн багтай сүүлийн хоёр сарын турш судалсан. Иргэд гараар нүх ухаад мод тарих тухай бодоод байх шиг байна. Одоо дэлхийд механикжсан ойн аж ахуй хөгжөөд удаж байна. Бид дэлхийн технологийн хөгжил дэвшлийг ашиглаад, тогтвортой, оновчтой бодлого хэрэгжүүлбэл тэрбум модыг тарьж чадна. Ерөнхийлөгч олон улсын тавцанд мод тарих ажлыг эхлүүлэх талаар зарлаж байгаа нь чухал ач холбогдолтой гэж судлаач хүний хувьд харж байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах, дасан зохицох вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулж байна. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа энэ санал, санаачилга зөвхөн мөнгөн дүнгээр хэмжээд баршгүй ач холбогдолтой. Тиймээс энэ санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө иргэн бүр зүтгэх ёстой гэж бодож байна.”
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн эрхлэгч, доктор М.Хишигжаргал:
“Ерөнхийлөгч өөрөө санаачлаад ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ, ойжуулалт хийе, доройтож байгаа газар нутгаа аваръя гэж байгаа нь дэлхийн дулаарлыг тогтвортой байлгах олон улсын зорилго, зорилтуудад чиглэсэн чухал санаачилга. Ийм учраас олон улсын хэмжээнд зайлшгүй хүлээн зөвшөөрч, дэмжих санал, санаачилга гэж мэргэжилтний хувиар харж байна. Мал аж ахуй зонхилсон манайх шиг оронд мод тарьж сурах, ногоон байгууламжтай болох, бэлчээр доройтсон газраа ногооруулах, тэдгээрийг хамгаалж авч үлдэх маш том гарц гаргалгааны суурь, эхлэл санаачилга болж байна.”
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам:
“Дэлхийн хэмжээнд болон Монголын хэмжээнд аваад үзсэн ч иргэн бүр оролцмоор сайхан санаачилга боллоо гэж би хувьдаа бодож байна. Мөхсөн тэнгисийн эрэг дэх Израиль нутаг, Саудын Арабын цөлийг ногооруулснаас юугаараа дутах вэ гэж бодогдож байна. Тийм учраас манай залуучууд энэ санаачилгыг дэмжих байх. Манай монголчууд байгаль хамгаалах гайхамшигтай уламжлалтай ард түмэн. Өнөөдрийн монголчуудын дэлхий дахинд бүтээсэн хамгийн том өв бол байгаль хамгаалах өв. Энэ гайхамшигт өвийг орчин үед биологи, экологийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан шинэ Монгол Улс байгуулж болно.”
“World Garden Mongolia” төслийн санаачлагч Д.Эрдэнэчулуун:
“Ерөнхийлөгч маш тодорхой зорилго тавиад, хойноос нь явж байгаад маш их баяртай байна. Байгаль хамгаална гэдэг бол оршин тогтнох, амьд явах, эрүүл байх орчноо л хамгаалж байна гэсэн үг. Зорилго тодорхой болно гэдэг маш чухал. Монгол Улс хаашаа явах гэж байгаа нь бүх хүнд тодорхой болж байна. Байгалиа хамгаалдаг, тэрбум мод тарьдаг улс болох нь. Хамтдаа энэ зорилгод хүрнэ. Итгэж байна гээд хойш суухгүй, энэ санаачилгыг халуун дотноор хүлээн авч, бүх чадлаараа дэмжин ажиллах болно.”
ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор, “Миний клуб”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам:
“Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг “Миний клуб” дэмжиж байгаа. Бид нар 15 жилийн өмнө 1 сая мод тарих зорилго тавьж, төрийн бус байгууллага, мод тарих хүсэлтэй хүмүүстэй тасралтгүй хамтран ажиллаж, 16 газарт 1 сая 250 мянган мод тарьж ургуулсан байна. Мод тарих ийм том санаачилга бол залуучуудын, цаашлаад нийгмийн сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх чухал ажил гэж харж байна. Монгол Улсын иргэн бүр мод тарих сэтгэлгээтэй, мод тарих зөв үзэл бодолтой байвал 1 тэрбум байтугай 10 тэрбум мод тарих зорилт байж болно. Тиймээс энэ санаачилгыг үндэсний хөдөлгөөн болгож нэгдэн оролцохыг уриалж байна.”
Нийслэлийн 5 дугаар сургуулийн сурагч, “Миний клуб”-ын гишүүн М.Нарангэрэл:
“Би “Миний клуб”-д элссэнээс хойших нэг жилийн хугацаанд 50 орчим мод тарьсан. Мод тарих явцдаа байгальтай ойр байж, хажуугаар нь их зүйлийг сурч мэддэг. Бид нар тэрбум мод тарих зорилтод хувь нэмрээ оруулах юм бол Монгол Улсын агаарын бохирдол буурна, хүчилтөрөгч нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн сайн дурынхны үйл ажиллагаагаар тэрбум мод тарихгүй байх. Мэргэжлийн баг хамт олон зохион байгуулалттайгаар, тогтвортойгоор ажиллавал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна.”
ИЗИС-ийн оюутан, “Миний клуб”-ын гишүүн Ч.Ундрал:
“Мод тарьж байхдаа хүн гишгэхээс хамгаалж тойруулан чулуу тавьдаг. Дараа нь тарьсан модон дээр маань хүн гишгэсэн байхыг харахад сэтгэл дундуур байдаг. Гэхдээ бидний тарьсан мод байгаль орчинд хүчилтөрөгч бэлэглэнэ гэж бодоход үнэхээр сайхан санагддаг. Өнөөдрөөс тарих тэрбум модны сүүдэрт олон хүүхэд тоглож өснө.”
ШУТИС-ийн оюутан, “Миний клуб”-ын гишүүн Б.Бумантогооч:
“Тарьсан мод маань ургаад ногоорсон байхыг харахад их гоё мэдрэмж авдаг. Биднийг Богд ууланд мод тарьж байхад хажуугаар алхаж явсан хүмүүс дэмжиж, өөрсдөө нэгдээд бидэнтэй хамт мод тарьж байсан нь сайхан санагдсан. Хүн бүр нэг санаатай байвал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна. Бид чадахгүй хойшлуулаад байвал хэзээ эхлэх вэ, зөвхөн өнөөдрийн тулгамдсан асуудлаар бүхнийг харах биш, хүүхэд залуус энэ дэлхий дээр үргэлжлүүлэн амьдарна гэдгийг бодож энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.”
Сэтгэгдэл0
Эх дэлхий өөрийгөө бүрэн сэргээх чадвартай төдийгүй ямар ч хог хаягдлыг ул мөр үлдээлгүй цэвэрлэж чадахаар байна. Эх дэлхий маань хүн төрөлхтний тусламжгүй гайхалтай оршин тогтнох чадвартай бол хүн төрөлхтөн түүнгүй оршин тогтнож чадахгүй. Иймд эх болсон цэнхэр дэлхийгээ хайрлаж, байгаль орчноо бохирдуулж сүйтгэлгүй амьдрах нь юу юунаас чухал.
Монголын улстөрчид гэж амны зоргоор хуцдаг хулгайчууд байх юмаа. Яиар ч тооцоо, судалгаа байхгүй. Ийм улстөрчидтэй улс яаж өөдлөхөв
Модоо тарьцгаая! Ногоон зээлээ авцгаая! Гүйцэтгэлээр нь хэдэн хувий буцааж төлөх вэ гэдэг журам гаргаад тариад байж дээ.
Чи ч зээл авах л юм бодож байгаа биздээ. Мод тарьж чадах ч үгүй чам шиг гөөгийнүүд
Маш зөв санаачлага
Монголчууд 2013 оноос эхлэж мод тариад услаж арчлах ёстойг ойлгосон юм. Соц-н үед жилийн жилд суботник болж модыг мянга мингаар н тарьдаг блаа. Ургасан н тоотой хэд. Социйн үед мод болсон ихэнх н 60-70 оны хооронд Китадын тарьж ургуулсан мод
Үс суга цавины үснүүд нь цуглажээ ккк
Эрдэмтэд, залуус гэлтгүй манай хамт олон компаниараа мод тарихад бэлэн байна. Мод тарих бол суулгаад мартахын нэр биш болохоор байнгын арчилгааг хариуцах Цэцэрлэгт хүрээлэн,Тужийн нарс шиг эзэнтэй болгох ёстой. Үндэсний мод үржүүлгийн газруудыг дэмжиж хөрөнгө оруулах шаардлагатай. Хятадаас ирдэг хямд мод манай цаг уурт дасч зохицож нутагшихгүй байгааг анхаарах хэрэгтэй. Бид элбэгдорж шиг Хүй долоон худагт мод тарина гэж тэнэгтэлгүй, урьд нь модтой байсан, ургах нөхцөл бүрдсэн газар нутагт ойжуулалт хийх нь зөв. Говьд бол нутгийн унаган мод сөөг л ургана. Ямаа, адуу гэж мод үздэггүй дайсан амьтад байна.Туулай гэж үндсийг нь сүйтгэдэг аюултай амьтан байна. Туулайг бүргэд ,үнэгээр л цөөрүүлнэ.
Мод тарих амархан харин ургуулах хэцүү юм бна лээ, үргэлж арчилгаа усалгаа, хортон шавж, мал хүртэл навчийг нь зулгааж идээд гишгэлээд. Энэ бүхнийг тооцоолсон юм болов уу? Хятадууд 50иад оноос эхлэн Ногоон хэрэм төсөл хэрэгжүүлсэн хөгшин залуу бүгд Намынхаа төлөө, эх орныхоо төлөө амь бие, эрүүл мэндээ хайрлалгүй зүтгэсэн түүхтэй. Саяханаас л төр нь мөнгөтэй болоод хүмүүстээ мод тарих арчлахад э/засгийн хөшүүрэг буюу мөнгөөр үнэлж эхэлсэн. Одоогийн байдлаар манайд зүгээр сайн дураараа үнэгүй мод тариад арчлаад бүх насаараа зүтгэх хүн бхгүй, тэхлээр Монголын төр тэрбум мод тариулах э/засгийн боломжтой юм бна гэж ойлголоо. Солонгосчууд бүгд мод тарьсан үнэгүй, эх орныхоо төлөө. Япончуудад доромжлуулж нутаг орноо цөлмүүлсэндээ шаралхаж, сургуулийн хүүхдүүд хүртэл бүгд хувин сав бариад мод услаад хөл гараа холгоод гүйж бсан гэдэг. Монголд болохоор Наадмаар бяцхан хүүхдүүдээ жил бүр гэмтээж зэрэмдэглэж бүр үхүүлдэг мөртлөө, тэгж мод тариулж чдахгүй. Мөнгө бхгүй бол хэн ч гараа хөдөлгөхгүй.
Мод тарьж ургуулах хэцүү юм бол та нарт ойн модыг устгах эрх байхгүй.
Манай энэ эрдэмтэн нэртэнгүүд салхи хаашаа тийшээ дагаж намирсан улс .
Жуковын талбайн хойно. АНАНБАЗАРТ өгсөн газраа аваад тэндээс эхлэж модоо тариа
цахиагийн Элбэгдоржийн "Ногоон хэрэмийг" үргэлжлүүлэх хэрэгтэй.хятадын "Их ногоон хэрэм " урагш нь сорчихноо.
Мод тарих ургуулах хоёр маш их ялгаатай. Ургуулсан хүн юугаа идэж амиа зогоох вэ гэдгээс л ажлаа эхэлбэл зүгээрсэн. Нийслэлд сүүлийн 60 жилд хэдэн саяыг тарьсан бол ургасан нь яг тоотой. Энэ л бидний түүх бас сургамж.
Bi idevkhtei oroltsono oo
жилд дунджаар 100 сая мод, нэг хүн 32-33 ш мод тарина гэсэн үг. Амжих уу?
30 жил амныхаа зоргоор ш...сан хүмүүс иймэрхүү тооцоо хийхгүй, Ардчилал гэдэг чинь нийт ард түмэнд таалагдах юм ярьж төрийн эрх барих эрх авахыг хэлдэг болохоос гарсан хойноо тооцоо энээ тэрээ хийж ард түмний дургүйг хүргэхийг хэлдэггүй. 30 жил явсан түүхээ хар, хэрэггүй гээд бхад баахан мөнгө тэтгэмж, болохгүй бх гээд бхад баахан өр зээл, болилдоо гээд бхад хөрсөн доорх баялагаа ч ашиглуулж чадахгүй өөрсдөө дунд нь ороод одоо бүр холион бантан. Нүүрээ үрчийлгэх эсвэл сэргэлэн царайлж баруун зүүнгүй ш..хаас өөр шидгүй нөхдүүдийн цуглааныг бид нар өөрсдөө сонгосон, хохь чинь тэрдээ ккккк хахахахха
Бүгдээрээ сум, багаар нь нь хувааж аваад 2 жил үзье. цөлжилт зогсох л болно.
Мод тарьж үзээгүй хүмүүс тарина гэж байхгүй ээ. Ургасан ч юмгүй үхээд сул шороо ихсэхийн нэмэр. Чаддаг хүмүүст нь санхүүжилт өгөөд ажиллах нөхцлөөр хангаад өгмөөр байна
Мод тарьж алдаа оноог нь туулсан хүмүүс хадан дээр ч ургадаг хайлаас л амархан ургадаг тэсвэртэй гэж ярих юм. Тал хээр, говьдоо хайлаасаа сайн тарья аа. Манайтай ойр адил цаг ууртай Өвөрмонголчууд маш их туршлага хуримтлуулсан. Тэд хаана ч гэсэн нутгийн унаган ургамал л хамгийн зөв сонголт гэдэг юм билээ.Мод тарих бол мэргэжил гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Монгол бол газарт шигтгэсэн болгон ургадаг нам доор газар биш шүү.
Нэгдсэн үндэстний байгууллага, америкийн засгийн газар, европын холбоо, барууны ардчилал хүний эрх, барууны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, галт зэвсэгийн үйлдвэрлэл худалдаа, цэргийн эвсэл, христийн сүм зэргийг барууны мөнгө санхүүгийн эзэд өмчилж санхүүжүүлдэг.
Ehleed ard tumendee taniltsuulaad, demjleg avsnii daraa olon ulsad yarih heregtei sh dee. Buh zuiliig esregeer ni hiih yum Hetsuu ee...
modoo haanaas avch tarih jum boloo kkk
Populist eronhiilogch maani shaaj ogch bna daa keke butsaj ireed boon yum boloh baihdaa
Hooryy hyn shyydee hajuud ni dagaj bui ulsuud sain helj ogooch amaa medehgyi baahan amlalt avaad balarah bii
Энэ попролт уу юу вэ ? Мрнголчууд нэж нэг ийм хүмүүс гэж аль хэдийн инээдэн болсон ш дээ ! Худлаа дүр ам шоу поп, жинхэнэ хрд түмэн нь нь хөөрхий 3 сая ядуу гэж өрөвдмөөр
Гэхдээ түймэр
ишшш ядаж 6гнц төмсний сорт гаргаж нутагшуулаач энэ эрдэмтэд гэх юмнууд Тэрбум мод тарих нь үнэхээр хялбар ...Харин ургуулах нь чухал Усаа эхлээд говьруугаа татахаа Оросуудын дургуйцэл шантаажинд орохгүйгээр зохицуул
Яг тарж харагдаач.
tarj uu
ЭНЭ МЭДРЭЛ МУУТАЙ САГСҮҮ ХҮҮРЭНСҮГИЙН ЗҮҮДЭНДЭЭ БАЛАЙРСАН ЮМАНД ИТГЭЭД БАЙДАГ ТЭНЭГ МОНГОЛЧУУД ЁСТОЙ ТААРСАН МАЛНУУД ЮМ ДАА.
Мод тарих нь зөв хамгийн гол нь ургуулах хэрэгтэй.
Модыг хэдийг ч тарьж болно тарьсныхаа дараа 3 жилдээ усалгаа тордолт хийхгүй бол хөдөлмөрийн үр шим гарахгүй энэ арчилгаа тордолгоог төр хийх үү хэн хийх вэ?
Зөвхөн хүмүүст биш амьтай бүхний амьдрах орчинд амьсгалах агаар ,үзэмжит орчин бүрдэж байдаг хамгийн чухал үйл санаачилсан ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ болон Дэмжигчдийг дэмжиж бас баясан талархая Мод тарих нь маш их буян дагуулна
Тарьсан модоо ургасныг харж баясан Хайрлан додомдож Цэвэр орчинд баясан хог хаяхгүй,модоо гэмтээхгүй бас хамтын хөдөлмөрөө хүндлэн баярлах Хүн бүрийн сэтгэлд төлөвшил тогтох сайн үр дагавартай
hoich ved naani heregtei demjneee
Шинэ монгол улс байгуулах нь дээ. Манай эрдэмтэд ч мундаг юм аа
Нарс улиас гэх мэт шилмүүст мод тарилгүй шар хуайс мэт савх шиг юм таривал Нэг тэрбум тогтсон хугацаандаа болох байх Манай эрдэмтэд нэг тэрбум мод ямар талбай эзэлж ургахыг тайлбарлаад өгөөч
400 сая жуулчин, 1 тэрбум мод, 50 мянгатын дэвсгэрт - яадаг ч юм билээ дээ. нэг л биш ээ.
ТЭР ОЙЖСОН УЛСЫН ТУРШЛАГААС СУДАЛ!!! ТЭXГҮЙ БОЛ ҮРГҮЙ ХӨДӨЛМӨР БОЛНО!!!!!!!!!!!!!!
bugs dolooson sdaaanuud
Энэ бол агуу санаачлага мөн. Мянганы зам тавих зорилтыг дэвшүүлэхэд зарим нь юу гэж байлаа? Бид чадна. Эхлээд Далан давхрыг ой болгоё. Мод, цэцэг тарих хөдөлгөөн өрнүүлж байсан Филатова гуайн туршлагыг дэлгэрүүлбэл ч.
Уриа лоозонгоор амьдардаг болоо юу ! Хоосон хөөрсөн хөөсөрсөн
Энэ чинь харин манай мэтийн жижиг ядуу улсад тохирсон амлалт бн даа!! Ингэж амьдралтай юм ярьж байх хэрэгтэй!! Жингээ андуурч томчуудын зодоонд оролцож даян дэлхийн аюулгүй байдал, цөмийн зэвсэг, хүний заяагдамал эрх, коминист дарангуйлал, ардчилалын баянбүрд , АСЭМ зохион байгуулах энтр гэж хүн тоохгүй юм ярьж гуцаж байснаас улсдаа тэрбум мод тарья!!! гэдэг чинь бидэнд л хэрэгтэй биз дээ!!??
Тарих модны суулгацаа монголдоо бэлдэж монголчуудаа монголоо дэмжихийг хүсье