“ХААН” банк бол Монголын хамгийн том арилжааны банк, зах зээлийнхээ 40 хувийг дангаар барьчихсан. Энэ банктай холбоогүй гэр бүлийг Монголоос олохгүй. Хэн нэг нь, ямар нэг байдлаар зээл хуй тавьчихсан байдаг. Ямар сайндаа л “...Монголчууд хүнтэй, малтайгаа “ХААН”-ы барьцаанд бий” гэх вэ дээ. Тэр утгаараа “ХААН” банкны хувьцааны хөдөлгөөн олны анхаарлаас ангид явагдах боломжгүй юм.
Яг өнөөдрийн байдлаар “ХААН” банкны 45.55 хувийг Японы “Савада Холдингс” компани, 25.31 хувийг Монголын “Таван богд трейд” ХХК, 14.45 хувийг Хонгконгийн “Эйч Эс Интернэйшнл /Ази/ Лимитед” компани, 14.69 хувийг Монгол Улсын иргэн Д.Хулан эзэмшиж байна. Хонгконгийн “Эйч Эс Интернэйшнл /Ази/ Лимитед” компани нь Японы “Савада Холдингс”-ийн охин компани болохоор энэ компани үндсэндээ 60 хувийг эзэмшдэг гэсэн үг.
Харин Д.Хулан нь “Таван богд групп”-ийн Ц.Баатарсайханы эхнэр, бас хувьцаа эзэмшигч нь учраас Монголын “Таван богд трейд” ХХК нь “ХААН” банкны 40 хувийг эзэмшиж байгаа хэрэг.
Тэгвэл “Савада Холдингс” компани “ХААН” банк дахь хувьцааныхаа 32 хувийг арилжаалж эхэлсэн талаарх мэдээлэл олны анхааралд орж ирээд байна.
“ХААН” банкны 32 хувийг Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” компани авахаар болжээ.
Харин энэ арилжааны ард монголчууд бий гэдэг асуудал яригдаж эхлээд байгаа юм.
Энэ талаар УИХ-ын Ч.Хүрэлбаатар чуулганы танхимаас анх олон нийтэд зарласан. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар хэлэлцэж байх үеэр “...Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхий даяараа шившиг болно” гэсэн юм.
Ч.Хүрэлбаатар “...Мояачууд”, “....Асашёорюү” гэх зэргээр “ХААН” банкны арилжаанд оролцсон байж болзошгүй гэх хүмүүсийн нэрийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурдсаар байна. Гэхдээ Монголыг дэлхийн шившиг болгож мэдэх энэ арилжаанд оролцсон гэх улстөрчид, шийдвэр гаргагчдын нэрийг тэр хэлж чадахгүй тойроод байгаа юм.
Гэсэн атлаа Монголбанк, түүний ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг барьж авч “балбаад” байна. Түүнд нь Б.Лхагвасүрэнгийн албан тушаалыг сонирхсон эрх ашиг үйлчлээд байгаа гэх мэдээлэл бий.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд “Савада Холингс” компаниас “ХААН” банкны хувийг худалдаж авах гэж буй гэх Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-ийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр “...Татгалзах зүйлгүй” гэсэн хариу илгээсэн байна.
Угаасаа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанкинд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг. Монголбанк хариу өгөх үүрэгтэй.
Дараа нь 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монголбанкнаас ХААН банк руу “…Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК /UBC/-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа” гэсэн бичиг илгээсэн гэх мэдээллүүд цацагдаж байна.
Гэтэл Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөчихсөн. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “...Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “ХААН” банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх нь хуулиараа боломжгүй юм.
Хэрэв энэхүү заалт “ХААН” банк дээр зөрчигдсөн тохиолдолд “Савада Холдингс”-нийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох эрх Монголбанкинд байдаг байна.
Б.Лхагвасүрэн өөрөө ч “...Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. Таван хувиас илүү байж болохгүй гэсэн хууль хэвийн үйлчилж байгаа. ХААН банкны 60 хувийн хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” гээд үнэт цаасны компани бий. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг. Анх хувьцаа эзэмшиж эхлэхэд 46 хувь нь Хидео Савада гээд хүний эзэмшилд байсан бол одоо 26 хувь болж буурсан. Бид илүү нарийн судлах болно” гэсэн тайлбарыг өгөөд байна.
Б.Лхагвасүрэнгийн хувьд яах вэ дээ, Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хуульд оноогдсон үүргээ гүйцэтгэнэ. Ч.Хүрэлбаатарын хэлээд байгаачлан арилжаа наймааны ард улстөрчид, шийдвэр гаргагчид байсан ч Б.Лхагвасүрэн хуулийн хүрээн дэх үйл явцыг саатуулах эрхгүй, бас үүрэггүй.
Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч асан эрхэм шүүхийн хаалга татчихсан. Үүнийг одоогийн ерөнхийлөгч нь мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгэхээр Б.Лхагвасүрэн тийм асуудалд орооцолдохыг хүсэхгүй нь тодорхой шүү дээ.
Тэгэхээр Ч.Хүрэлбаатарын хайгаад байгаа буруутан, айгаад байгаа улстөрч нь Б.Лхагвасүрэнгээс холдоод явчихаж байгаа юм.
Харин тэрбээр улстөрч, шийдвэр гаргагчийг шууд нэрлэчихэж чадахгүй учраас Монголбанкийг “нүдэж” буй бололтой. Үнэхээр ч энэ асуудалд Монголбанк “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болоод байгаа нь сүүлийн өдрүүдийн үйл явдлуудаас тодорхой харагдаж байна л даа.
Гэвч нэг ноцтой мэдээллийг энд дурдахгүй бол болохгүй. Эх сурвалжийн мэдээллүүдээр “ХААН” банкны арилжаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдаж авсан загварчлалаар явагдаж байж мэдэхээр болоод байна.
Үүнийг гаргаж ирэхийн тулд Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэн санаачилж, хэн зүтгүүлж, хэн хэн дэмжсэн бэ гэдгийг эргэж харах ёстой юм байна лээ. Хамгийн гол нь тэр нэмэлт өөрчлөлтөөр тухайн банкны хувьцаа эзэмшигч 20-иос илүү хувийг эзэмшиж болохооргүй болгосон.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 36.1-т “...Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж оруулсан. Үүнийг төсөл санаачлагчид болон банк санхүүгийн төлөөллүүд “...Банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилготой” гэж гоё тайлбарласан. Банкууд энэ шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой. Хувьцааны хөдөлгөөн хийхээр ажиллаж эхлээд байна. Харин энэ өөрчлөлт өнөөдөр ноён Хидео Савада, түүний “Савада Холдингс” компани “ХААН” банкнаас шахаж байна уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Магадгүй, Банкны хуулийн нэмэлт өөрчлөлтийн “бай” нь “Савада Ходингс” байсан ч байж мэдэх юм.
Ийм мэдээллүүд улс төрийн хүрээ, банк санхүүгийн салбарынхан дунд маш хурдтай тарж байна.
Хамгийн гол нь Ч.Хүрэлбаатар энэ арилжааны ард хэн гэдэг улстөрч байгааг айгаад байлгүй хэлчих хэрэгтэй. Тэрбээр “...Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагчид оролцсон” гээд байгаа шүү дээ. Хэрэв ингэж “ХААН”-ы наймааны ар дахь даргыг ил болговол “Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан хуйвалдааны загварчлал хэрэгжиж байгаа эсэх нь тодорхой болох юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ч.Хүрэлбаатарыг хэзээ шоронд хийх юм бэ? Хотгор шанагыг зарсан, авлигал авсан гээд олон хэрэг байгаа шүү
Бөлдөг чинь. Чадвал хийгээрэй муу тролл минь. Яаасан гэж хийх юм. Жэнкогоо л хий
ХААН-ы ард дах нэрлэхээс айгаад байгаа улс төрч бол Элбэгдорж шүү дээ.
Хүрэлбаатар өөрөө хуудуутай хүн шүү дээ.Эхнэрээ монгол банкинд оруулах гэж байгаа. Өөрөө хаан банкинд сонирхолтой байгаа хүн шүү.Хаан банкны тодорхой хувь нь зарагдах сургаар захидал явуулж надад заавал хэлээрэй гээд байсан хүн дээ.Тэгээд нөгөө этгээдээс айгаад нэрийг нь хэлж чадахгүй байгаа байх. Яг хотгор шанагын зарчимаар авах санаархалтай байгаа юм. Хотгор шанагыг зарчихсан юм уу гэсэн чинь үгүй бид өрөө авсан юмаа гээд Хүрэлбаатар ажигч үгүй хэлж байв.Солонгосын ерөнхийлөгч хотгор шанагыг авсанаар шоронд орж солонгосын эрэн сурвалжлах сурвалжлагч монгол ирж Хүрэлбаатрын өрөө авсан асуудал худлаа болж Хүрэлбаатар ичих ч үгүйгээр хотгор шөнага надад падлий ч хамаагүй гэв ээ.Үүнтэй адилаар монголын өрийг бараг дараад дууслаа попорч байв. Гэтэл өрийг өрөөр дарж дээр нь өр нэмж тавиад 5 тэрбум долларын өр нэмээд авчихсан байсан .Энэ бол хэн ч маргахгүй үнэн шүү.Хүрэлбаатарт ашиг сонирхолын зөрчил байгаа шүү
Хүрэлбаатарт баруун монгол болхоор нь Оросын гар хөл Женко буриадуудтайгаа дургүй нь Монголчуудад ойлгомжой байдаг. Тэр ХХБ-ы лоосууг илчилж, Эрдэнэтийн 49%-г Оросууд яаж Монголд ганцхан сар өгч шахаанд хийгээд луйвардан улсын их мөнгөөр зарсныг илчилсэн.Хотгор шанага луйвар биш гэж шүүхээр нэгэнт шийдэгдчихсэн асуудалд баруун Монголд ганц өрөөсөн хөл нь түүхэндээ гишгэж байгаагүй, Оросуудын гөлөгнүүд санаа зовлоо юу?
ХҮРЭЛБААТАР НОТОЙ ШҮҮ..ЗАРАХААР БОЛ НАДАД МЭДЭГДЭЖ ЗАХИА БИЧЭЭРЭЙ ГЭСЭН НЬ ҮНЭН ЮМ БИЛЭЭ.165.232 184.102 ЧИНИЙ МЭДДЭГ ЧИНЬ ОРОС БУРИАД ГЭЭД ЯРИАД ХУЦААД БАЙХ ЮМ. ХААН БАНКНЫ ХУВИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД ЭНД ОРОС БУРИАД ЯМАР ХАМАА БАЙНАА .МАЛАА.1936-1945 ОН ХҮРТЭЛ БҮХ БУРИАД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙГ МАН БУУДЧИХСАН.ҮЛДСЭН ҮР ХҮҮХДИЙГ ЧИ ДОРОМЖЛОХГҮЙ ШҮҮ.ХОТГОР ШАНАГЫГ АВСАН СОЛОНГОС ЕРӨНХИЙЛӨГЧ ШОРОНД ОРЖ ЗАРСАН ХҮРЭЛБААТАР ТУШААЛ ДЭВШСЭН НЬ ҮНЭН ШҮҮ.ЭНЭ БОЛ МАНд БАЙДАГ ҮЗЭГДЭЛ ДЭЭ.
Энэ хүрэлбаатар гэж ёстой муу хүн шүү. Хорчин, авилгач, худалч энэ хүн монголд мөн ч их гай таринадаа
Улс төрч Монголд байхгүй шүү дээ, тэр талаас нь бас үгийг нь сонсож бай
medeelel hurgeed baigaamu hun muulj negiig n magtaad baigaamu ovoo mungu avch de
Zandanshamar
20 %-ыг нь Женко 20 %-ыг нь Сум 20 %-ыг нь сахал шаачихсан сураг үнэн байж мэднэ шүү
Цадаж үзээгүй банхар
Ч.Хүрэлбаатарыг одоо шоронд нь хийх цаг болсоон. энэ арай л олон жил тэслээ. Сүүлдээ бүр цайлаа
Монголд хот тойрсон 20 мянган буриадууд та нар чаддаг бол 300 мянган Казахуудыг, 300 мянган баруун Монголчуудтай хамт шоронд хийгээд устгачихна л даа. Монгол Чимгээ Содномдаржааг буриад Хурц хэлмэгдүүлсэн шиг.
Долгорсүрэнгийн багачууд, Женко ахтайгаа нийлээд гусаж байгаа сураг үнэн болж таарна даа!!! Харж л байгаарай!
"гусах" гэдэг үг монгол хэлэнд байхгүй!!
За алин ч бсн 20% ийн хуулиар удахгүй шинэ шинэ эзэд орж ирэх бх. Баатарсайхан Хулан 2 ч тал хувьцаагаа зарахгүй бол болохгүй. Тэр үед нь харцгаая.
СЭГ дээр цугларсан амьтадыг \ арслан , барс , чоно , нохой , шувуудаас эхлээд \ харахад ЦӨӨВРҮҮД \ \ тийм зүс царайтай " хүнүүдийг " нэрлээгүй шүү ... \ л ихэнхийг идээд байх шиг байдаг ....
Эзэмшигчдийг ил тод болгох естой Монгол банкны ялхагвасурэн УИХ д болон ард иргэддээ ил тод мэдээлэх уурэгтэй
Bi shuudee. Ebi n avch chadna
Ард нь Женко, Сумъяабазар 2 лав бга. Дээр нь төрийн 3-н өндөрлөг л битгий байгаасай. ХХБ-ны Эрдэнэбилэг бол Эрдэнэтийн асуудлаар бөлпөгдүүлцэн шоронд орохгүйн тулд одоогоор нууц бга улстөрчдийн хаалт л болж бга бх.
Hurelbaatar Sangiin Said baihdaa olon tom Hooloid Tulsan umaar Mongoloo avarch baisan "Hard- Cold Facts" baidag um bilee. FATF-iin sanhuugiin horigoos bolj manaitai haritsdag 40-50 gadaadiin Bank hariltsaa holboogoo taslasan hund ued asuudaliig biechlen hariutsaj FATF- aas boginohon hugatsaand ulsaa gargasan gej FATF ni magtdag.Hedhen jiliin umnu tusuvt Todotgol Hiihgui gej 10-aad udaa guriij guldiij Tusuviin mungiig uren taran hiih gesen humuust adlagdaj bsn gej unshij baiv.Odoo harin baidal esregeeree b.Salhind hiisgeh uraldaan id galzuurchee. Ulsiin mungu gej ug ni baihgui shuu,humuunuud ee.
Haan Banknii talaar udahgui sanalaa bichne ee. Shine asuudal bish. Dunduur ni nuguu l tsuutai,tsaddaggui, ulun ulsgulun hulgaichuud garaad irj b. Manaid "Regulatory Body" ajilladag bol Japan-d ch baigaa bailgui dee.
Монголд яах аргагүй Мафи байна даа Төрөөс давсан эрх мэдэлтэй нэг хүч байгаад байнаЕр нь манайхыг Мафи нь засагладаг юм байна Манай төр зүгээр халхавч маягийн юм Одоо Бага банди гэдэг хүнийг огцруулчихаж чадахгүй төр юм Тэгээд л бодчих
Монголд 97 оноос мафи үүсэж,одоо бодитоор ажлаа хийдэг болсон.Төр нэг өглөө сэрээд харсан чинь ажлаа хийж чадахаа байсан байдаг.Одоо цэгцлэх гэхээр цэгцлэх гэсэн болгоныг харлуулахаар бүх сувгаар мафиуд троллуудыг цалинжуулан дайрч байна.Тэдэнд их мөнгө,мэдээлэлийн том сүлжээ,ТВ бүх зүйл бий.
Jenko
Бурхан минь Эрдэнэтийн 49% шиг л бүү болчихоосой билээ гэж залбирнам.Хэн нь үнэн хэлээд хэн нь худал хэлээд байгааг ойлгох арга алга.хоорондуур нь хутган үймүүлэгч сэтгүүлчид хүмүүсийн тархийг янз янзаар угаагаад.
Тэр үед Монголбанкны захирал буриад Золжаргал байсан.Одоо цаг өөрчлөгдсөн.
Maaj yadaad baih yumgui, Elbegdorj l bna shuudee
Хийсэн хэрэг нь Солонгос улсад нотлогдсон шүү дээ
ЛХАГВАСҮРЭНГИЙН ОРОНД МОНГОЛБАНКИНД ГАЗРЫН ДАРГА ХИЙДЭЭГ ӨӨРИЙН АВГАЙ САРАНЦЭЦГИЙГ ТОМИЛУУЛАХ САНААРХАЛ ХҮРЭЛБААТАРТ БАЙГАА ЮМ БИЛЭЭДЭЭ. ТҮҮНЭЭС БИШ ГАДААДЫН КОМПАНИ ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН ХУВЬЦААГАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ Л БОЛ ХЭНД ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ НЬ ЭНЭ НӨХӨРТ ЯМАР Ч ХАМААГҮЙ. БҮР МОНГОЛЫН ТАЛЫН ЭТГЭЭД ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ АВБАЛ БҮР Л САЙН БИЗДЭЭ.
Хүрэлбаатарын эхнэр Монголбанкны хамгийн чухал Мөнгөний бодлогын газарт жирийн эдийн засагчаас нь эхлээд ахлах гээд бүх дамжлагаар нь дамжиж ажиллаж байгаа.Харин буриад Энхбаярын хүү Батшугар,хужаа Миеэгийн хүү Анар,Эбагийн бэр Эрдэнэтуяа яаж шууд дарга нар болдогийг Монголчууд мэднэ.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн Эдгэр, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчтэй холбоо барьж, тэр надад илгээсэн Найман хоногийн турш эм уусны дараа би эдгэрч, батлагдлаа Анагаах ухааны эмч, миний найз ч гэсэн түүнтэй ГЕРПЕС-ийн талаар холбоо барьсан эмчлэх, одоо би ургамлын гаралтай эмэнд хүч чадал байдаг гэдэгт итгэдэг, тэр үүнийг гайхаж байсан Энэ гэрчлэлээ хуваалцахаар өнөөдөр намайг ирүүлээч, Та мөн янз бүрийн өвчний талаар холбоо барьж болно, тэр найдвартай бөгөөд үр дүнтэй байдаг DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС а
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсан даруйд би эмчид хандсан, ДР Осунборын ургамлын гаралтай гэр нь таны асуудлын шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН drosunborherbalremedy@gmail.com мөн түүний whatsapp дугаараар холбогдож болно +2348059301459. drosunborherbalremedy@gmail.com
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2349859301459 drosunborherbalremedy@gmail.coml
Хүрэлбаатар болбоос Сангийн сайд хийхдээ Цар тахлын үеийн бэлэн байдал уушги орлуулах тоног төхөөрмж эм эмийн хэрэгсэл дээр үнэхээр том алдаа гаргасан.Бас хандив тусламжийн мөнгийг бас яасан нь мэдэгдэхгүй болгосон. Саяын Хаан банкны асуудалд зөв л дуугараад байна. Бохир цэвэр мөнгө мөн эсэхийг сайтар шалгах нь зөв ш дээ.
Шунал ихэдвэл шулам болдог юм байна .монголын эдийн засгийн атгаж байх гэж гэсэн шунал эдийн засгийн алуурчидын сонирхол өргөжиж байна.төр минь төр минь
Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авч ирж 100 хувь болгосны хүчинд бүх зардлаа тэглүүлээд ковидийн хүнд үеийг өнгөрөөж байгаагаа мартаа юү, АН-н засгийн үед авч ирж бүтэн эзэн нь бид болсон юм, Содном гуай 49 хувийг авч ирсэн залуучуудад алтан хөшөө босгох хэрэгтэй гэсэн биздээ , одоо 6 жил өнгөрлөө тэр эх орнч залуучуудыг чаддаг юм бол МАН-хан шоронд хийлдээ , гурван шатны шүүхээр зөв гэдэг нь батлагдсан шүү, МАН-н троллуудаа
Чи эрдэнэтийн эзэн юмуу, моордог мал вээ
Сү л байгаа биз
Ийм хэнд ч хэрэггүй юм эрээчиж яадаг байна аа.Нэгиййг нь муулах нөгөөг нь магтах өнгө аясаар юм эрээчинэ гэдэг бол хэдэн бор юм л хэн нэгээс нь авсан хөлсний этгээдийн хийдэг зүшйл шүү дээ.
jenko 20, sumiya 20, sahal 20
Новшнууд банкуудыг зүгээр байлгахгүй юм аа. Анод банк зүгээр байж байгаад дампуурсан, Капитал банк ч мөн адил.... Дараагийнх нь Голомт, ХХБ, Хас?
Ard ni Neemkee shaajiigaa daa !
Монголд хулгайч луйвирчид бүр цагаандаа гарчээ Одоо бүр ХААН банкаар оролдоод эхэллээ.
Asa bolo jiinkoo byyr Monhbayasgalan baigaa byyr hiiroo byyr Oyuunaa
1000-ны шилдэг хулгайч, луйварчин, өмхий төвд тайрдас жанхуугийн тархи муу юмандаа хамгийн сайн ажиллана. Сахал эрдэнэбилэг бол зүгээр шатрын хүү, энэ шатрын хүүгийн ард 1000-ны шилдэг хулгайч, луйварчин, өмхий төвд тайрдас жанхуу байгаа. ХААН банкийг өөрийн болгож, үнийг нь унагаахын тулд хадам ахын туслалцаатай КГБ-ын харъялалттай хакеруудыг хөлсөлж ард түмний дансан дахь мөнгийг луйвардаж авсан....
УГААСАА Л ГАДААДЫН ХУВЬ ЭЗЭМШИГЧТЭЙ БАНК МОНГОЛД БАЙХАД БУСАД ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХГҮЙ ГЭДЭГ ТЭНЭГ ЯРИА БОЛОХ НЬ БАТЛАГДЛАА.
Яршигтай юмаа хууль дээрээ юу бна түүгээрээ л бна биз ! Эсэн шидийн таамаг хогоор монголчуудыг улс төриын идэвхгүй болгож бнаа ! Опу толгойг гүтгэсээр байгаад зайлуулах гэж бна ! Чингэс хаан цалин олгохгүй ! Венесүэл шиг сүйрэх байхаа !
Хурэлбаатар анхаарлын тев гаргасан нь гавьяа. АТГ шалгаж гаргах естой биш уу?!
Танай нам та нар бүгд хулгайчид ш дээ ! Яасан өөрөө бас урга төрлөөрөө монгол газрыг худалдаж яваа ш дээ !
Hen bichseniig ehleed harj bai, Damin Ochir nereer bol tsagiin garz. Dandaa hov jiv hogiin yum bichne
Шуналтай улс төрчдийн эд баялгийн ноцолоон. Яасан чцадаж ханадаггү УЛСУУД ЮМ.