ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал зарлан хуралдуулж, дэлхий нийтээр цацаж, улс төр гэж бодит байдал дээрээ ямар гээч хошин шог жүжиг болохыг бүх нийтэд ил тод дэлгэн харуулав. Тэрээр улсынхаа бүх томчуудаа цуглуулсан энэхүү хуралдаан дээр “Би та нартай урьдчилан тохиролцолгүй шууд саналыг чинь сонсох гэсэн юм” гэсэн нь харин үнэний ортой байв. Учир нь Оросын Гадаад тагнуулын албаны даргын санал хэлэх ээлж ирэхэд “нөхөр” Сергей Нарышкин “ Украины Донецк, Луганск мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэхийг дэмжиж байна” гэх нь тэр. В. Путин “Хүүе. Юугаа яриад байна аа. Бид энд Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байна. Дэмжинэ, дэмжихгүй хоёрын нэгийг хэл” гэв. Нарийн мэргэжлийн албанд улс төрч гэх “цүнх баригч” тавихын гай нь энэ. Мөн ерөнхий сайд Михаил Мишустин “Аль эрт шийдчихсэн Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байгаа учраас би дэмжиж байна” хэмээн бусдыгаа пал хийтэл нь хэлж орхив. Энэ нь тэд дэлхий нийтийг санаатай хуурч байсан гэсэн үг. Ийнхүү Оросын бүх томчууд эм, эргүй яг л хүний хэл сурсан тоть шиг “дэмжиж байна” гэсний дараа Владимир Путин “За. Би та нарын саналыг сонслоо. Би шийдвэрээ гаргах болно” хэмээн гарч одов. В.Путин энэ хурал дээр сайд, дарга нараасаа шинэ заншлаараа хоёр биш 20 м зайтай сууж хуралдсан юм. В.Путины энэхүү шинэ араншинг нийтийн сүлжээнд сэтгэцийн юмтай болсны шинж гэж шуугиж байгаа нь огт худал болохыг түүний Москвагийн цагаар 21.00 цагт ард иргэддээ зориулан хийсэн цаг орчим явагдсан түүхт лекцээр батлагдсан Тэрээр энэхүү түүхэн лекцээр Украин улс бас төр засаг, ард иргэдийг нь ёстой “будаа” болгов. Харамсалтай нь В.Путин ингэж муулж байгаа бол Украины төр засаг, ард иргэд маш зөв замаар явж байгаа гэсэн үг гэдгийг захын дурак гадарладаг болчихсон цаг. Харин түүнд энэ огт хамаагүй гол нь өөрийн иргэдийнхээ тархийг угааж байвал барав. Үүнийгээ харин гарамгай биелүүлсэн. Ингээд тэрээр “Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх тухай тогтоол”-д гарын үсэг зурж баталгаажуулав. Үүний дараа В.Путин ДБНУ, ЛБНУ-ын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нартай уулзаж, найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд бас гарын үсэг зурсан.
.jpg)
Тогтоол бас гэрээ батлагдсаны дараа Донецк, Луганск мужийн иргэд үнэн сэтгэлээсээ бөөн баяр хөөр болж буй нь ганц гэгээтэй зүйл болов. Үнэндээ бол улс төрчид гэх жинхэнэ хорт могойнууд зүгээр амьдарч байсан иргэдийг хооронд нь найман жил буудалцуулсны дараа ингэж “харж үзэж” байгаа хэрэг шүү дээ. Гол нь энэхүү үйл явдал франц, германы удирдагч нар Москвад В. Путинтэй уулзсаны дараа жирийн иргэд бидэнд “Оросын цэргүүд хээрийн сургууль дууссаны дараа Украины хилээс цэргээ татна” гэж худал бурж, цаагуураа огт өөр зүйл тохиролцсоныг нь ил болгов. Бүр энэ хуйвалдаанд Владимир Зеленский, Жо Байдан нар оролцсон болох нь тодорхой аж. Үүний баталгаа нь энэ “эрхэмүүд”-ийн яаж худал “цам харайж” цаана нь юу болж байгаагаас тодорхой харагдана.
ОХУ Украины Донецк, Луганск мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Донецк, Луганскт хөрөнгө оруулах, худалдаа хийхийг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам ДБНУ, ЛБНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зургаан тусгай лиценз гаргахаар болжээ. Эдгээр баримт бичиг нь ДБНУ, ЛБНУ-ын энгийн иргэдийг дэмжих зорилготой гэж тус яам тодруулсан байна.
Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украин улс газар нутгаа хэнд ч өгөхгүй. Гэхдээ асуудлыг дипломат болон энхийн замаар шийдвэрлэх байр сууриндаа үнэнч хэвээр байх болно” гэж ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гаргасны дараа Украины ард түмэнд мэдэгджээ.
Оросууд Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрч, энх тайвныг сахин хамгаалах зорилгоор цэрэг байршуулна гэсэн мэдэгдэл гаргасны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан зохион байгууллаа. Хуралдлаа гээд яах вэ дээ. Татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэнэ.Өөр яах ч үгүй. Наад Байнгын зөвлөл гээд байгаа таван улсаа хар даа.
Германы канцлер Олаф Шольц “Северный поток-2” хийн хоолойд зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоов. Мөн гийгүүлэв ээ. Эдийн засгийн хувьд ямар ч утга учиргүй зүйл болох зэрэгцээ хоолой бариулсан чинь та нар хийгээ тайван авч В. Путиныг Украин руу довтлохыг шууд дэмжиж байсан гэсэн үг шүү дээ. Одоо Украинд дайн гарахгүй болсон юм чинь илүү зардал болох наад илүүдэл хоолойгоор чинь яах вэ дээ. Улс төр, улс төрчид гэж энэ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Путины шийдвэрийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гээд Европын улс орнууд үүний хариуд хориг арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Сайхаан сайхан. Хөөе “эрхэмүүд” ээ. Бидэнд амлаад байсан нөгөө Орос бас Путиныг “нам цохих” эдийн засгийн хориг чинь яасан бэ? Айн.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Украины салан тусгаарлах зорилготой хоёр мужийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснөөр ОХУ олон улсын эрх зүй, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байна” гэжээ. Хөөе. Хүүхэн гуай. Огт байхгүй болчихсон хэлэлцээрийг ОХУ яаж зөрчдөг байна аа. Та нар В.Путинтэй хуйвалдаж энэ гэрээ, хэлэлцээрийг хэргээр байхгүй болгосон. Учир нь чухамхүү Минскийн хэлэлцээр л та нарын бүгдийнх нь “шүдний өвчин” болчихоод байсан юм. Бүгд энэ гэрээг биелүүлэх ёстой гэдэг ч хэн нь ч биелүүлж чаддаггүй байв. Учир нь Минскийн хэлэлцээрийн заалтуудыг ОХУ, АНУ, Украин, Европын холбоо энэ холбооны Франц, Герман гэх мэт улсууд бүгд өөр өөрөөр тайлбарладаг учир дуусашгүй маргаан болчихоод байсан хэрэг. Яг л шүүхийн шийдвэрийг манай хоёр АН хоёр өөр янзаар тайлбарладаг шиг. Улс төрчид хаана ч адилхан байгаа биз. Иймээс яг үнэндээ бол Минскийн хэлэлцээрийг шууд устгасан Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолд бүх тал үнэн голоосоо баярлаж байгаа. Ялангуяа Владимир Зеленский зөв харан уйлж, буруу харж баярлан бүр дороо дэвхцэж байгаа. Үүний учир нь энэхүү нийтлэлийн эхэнд байгаа Украины газрын зураг юм. Тод нь өнөөдөр Донецк, Луганскийн мэдэлд байгаа нутаг. Харин арай бүдэг нь энэ хоёр мужийн НҮБ-д бүртгэлтэй хууль ёсны нутаг. Тэгвэл Владимир Зеленскийн “атаат дайсан” Владимир Путины итгэлт хүмүүсийн нэг болох ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал хариуцсан хорооны дэд тэргүүн Андрей Климов “Ерөнхийлөгч Владимир Путины зарлиг нь Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсыг өнөөдрийн оршин тогтнож байгаа хилээр нь хүлээн зөвшөөрч буй явдал” гэж шууд бас шулуухан мэдэгдсэн. Энэ нь Донецк, Луганск мужийн НҮБ-д бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны газар нутгийн 3/2-оос ч илүү нь Украины мэдэлд үлдэж байна гэсэн үг. Ёстой ”Хонь бүтэн, чоно цатгалан үлдэнэ” гэж үүнийг л хэлнэ. Үнэндээ В. Путины ард иргэддээ зориулсан түүхэн лекц нь 1939 онд германы арми Польшид халдан довтлохоосоо өмнө өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөж А.Хийтлэрийн түүхийг өөрөөр тайлбарлаж хэлсэн үгний “орос орчуулга” бөгөөд В.Путин фашистуудыг дуурайж хэлсэн үгнээсээ буцан цааш ахивал ёстой жинхэнэ “зодоон” эхлэх төдийгүй түүх бүрэн давтагдана. Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал хуралдуулж гишүүдээ эм, эргүй хүний хэл сурсан тоть шиг болгон харуулж байгаа нь барууны үгсэн хуйвалддаг төрийн тэргүүнүүддээ “Та нар намайг байхгүй болговол ийм л хүмүүстэй бас манай Думын гишүүдтэй улаан нүүрээрээ тулна шүү” гэж анхааруулж байгаа хэрэг. Мөн асуудал буруугаар эргэвэл гол хариуцлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурлын гишүүд үүрнэ шүү гэсэн үг. Улс төр хийнэ гэж ийм л юмыг хэлээд байгаа юм.
Яг үнэндээ Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг Оросууд хүлээн зөвшөөрлөө гээд иргэдийн хувьд огт юу ч өөрчлөгдөөгүй. Энэ хоёр мужийг орос иргэдийн мөнгөөр тэжээж, оросын арми хамгаалан байлдаж байсан. Байсан юм байснаараа л үлдэж байна. Иймээс эдгээр улс төрчид В.Путин нь хэлсэн үгнээсээ буцчихгүй бол ичих ч үгүй жирийн иргэдийн татварыг мөнгийг үрэн, бүх талуудыг оролцуулсан чуулган удахгүй хуралдуулж, Украины асуудлыг хэлэлцэн бидэнд энх тайван “бэлэглэнэ”. Өнөөдөр бидэнд эвлэршгүй мэт харагдаж жүжиглэдэг улс төрчдийн байж байгаа цаад үнэн нүүр царай гэвэл ийм л байна. Танил дүр зураг байгаа биз. Энэ нь жирийн иргэдийг худал хуурмаг мэдээллээр булж буй эдгээр улс төрч гэх “гай гамшиг”-уудын үе дуусаж оронд нь ард иргэдээ гэсэн, бодит үнэнийг айхгүй мэдээлдэг жинхэнэ төрийн зүтгэлтнүүд гарч ирэх цаг удахгүй болсон гэсэн үг. Сайн цаг айсуй. Харин энэхүү сайн, сайхан цаг хэзээ ирэх нь сэтгүүлчид бид ард иргэдээ улс төрчдийн худал хуурмаг мэдээллээс яаж, хэрхэн хамгаалж чадахаас шууд хамаарна.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл0
ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ БОЛОЛТОЙ ! АРАЙ Ч ДЭЭ ! ИЙМ ЮМ ТАВЬЖ ХҮНИЙ ЦАГ ҮРЖ БАЙХ ЮМ
Заза тэгээд том улсууд эрх ашгийнхаа төлөө зодолдож байхад монгол шиг улс яаж амиа хоохойлохоо л бодож бай. Хүн дээрэлхвэл жижиг монгол аргыг нь олохыг бодно. Тэр нь ухаантай. Орос шиг улс эргэж ноцно зодолдох гэж үзнэ. Ийм л юм болж бна..Ер нь бол Баяраа өөрөө л уначихсан юм билээ гэдэг шиг...Барууныхан оросуудыг дэндүү бүүллийдээд байсан л даа...
Украйнд 2 -дайнаас угшилтай наци-Бендеровчууд засгийн эрхийг аваад хэт неолибералжиж,авилгын индексээр дэлхийд145-орж,ДНБ-25% бууран,орос хэлтэнгүүдээ хавчин Одесс,Тернопольд том аллага үйлдэн, Донбасын үймээнээс болон 14000 гаруй иргэд амь насаа алджээ. Минскийн гэрээний заалтыг зөрчин Баруун Оросын геополитикийн зөрчил дээр тоглож ах дүүсээ золионд гаргасан жүүдүүд юм ш дээ хө
монгол ч гэх шиг орос бөгс долоогч наад нэаээ өөрчил
Chi tegeed amerik botch doloogch uu malaa. Bidend bol orosuud l manai tusgaar togtnoliin batalgaa baisan odoo heveerei shu.ene ardchilsan vzelt bolj soliorood baigaa garuud eh oron chin heregtei yu esvel dahin delhiin ardchilal heregtei yu bodoh heregtei shu.uls oronoo nvvlgeed amerikiin hajuud ochij chadahgui baij baga tenegteed bai.
Ene buhen bur 12 ond obama bidenii orosiin esreg tulubluguu baisan mardain hubisgaliig biden udirdaj yalat baiguulsan odoo 2 dah hiin hooloig haah l zorligotoi uchir med senat deeree bur il tod yarij baisan
Өөрсдийгөө Украйныг дэмжсэн Баруун либераль хэмээн бодсон "додигорууд" хэ хэ
Үүнийг бичсэн хүн, нөгөө Галын Амарсанаа (ирвэс судалдаг байсан) мөн бололтой. Тэгвэл аргагүй ээ ийм юм бичнэ. Хайран цаг минь. Сонин.мн минь дээ ийм юм нийтэлж байх гэж. Таарсан таар шуудайнууд бол доо
НАТО хэмээх хуучны цэргийн холбооноос чинь болж ахин хүйтэн дайн, цөмийн дайн гарч байна. Өмхийрсөн АНУ ба түүний холбоотонгуудаа наад цэргийн эвсэл чинь их гай тарьж байна. Хурдан НАТО-г тарааж, энэ олон зуун сая хүнийг амар тайван болго. Украйны тэнэглэл НАТО-гоос эхлэлтэй. ОРОСЫН БАЙГУУЛСАН ВАРШАВЫН ГЭРЭЭНИЙ ЦЭРГИЙН ЭВСЭЛ ТАРААД 30 ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙНА. Монголын ард түмнийг давхар давхар зовоох нь НАТО-гийн зорилго бол бид Оросыг дэмжинэ.
НАТО 1949 онд тухайн үеийн ЗХУ-ын түрэмгийлэлээс Европын улс орнуудыг хамгаалах зорилгоор байгуулагдсан эвсэл ба гол зорилго нь ЗХУ- руу халдан довтлох биш, түүнээс ХАМГААЛАХ чиг үүрэгтэй байгуулагдсан! Орос-Украины зөрчлийн тухайд бол: Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэрт халдан довтлох ямар ч үйлдэл хийгээгүй байхад нь Путин зүүн 2 мужийг нь салган тусгаарлахаар зарлиг гаргаад цэргээ оруулчихаад сууж байна!! Хүний нутгийг "Би авлаа шүү" гээд зарлиг гаргачихдаг юм гэнээ?!! Энэ Путин бүр галзуураа юу даа??
Эхлээд Пүтиний үгийг уншчих хэрэгтэй. Тэнэг хүн ойлгохоор ярьсан байна лээ. Дээр Америк, Орос, Европын орнуудын бодлогын талаар жоохон ч билээ юм уншиж наад захын ойлголттой болж байж юм бич
Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Хайран цаг
Украин Крым ба Донецк, Лугансз мужийн хэсгийг Орост булаалгажээ, Амарсанаа гэгчийн үзсэнээр хонь бүтэн гэж тооцох уу??? Баян-өлгий аймгийг Казахстан булаагаад авлаа гэхэд хонь бүрэн гээд ярих нь л дээ, шар хаданд эмнэлэг бий, тийшээ оч доо, үнэнээсээ хэлж байгаа юм шүү,
Тэс хөндлөн юм харьцуулваа мөн. Баян-Өлгий хэзээ ч Казакстаны бүрэлдэхүүнд байгаагүй. Наад 2 муж чинь албан ёсоор Украйныхаа бүрэлдэхүүнд 80 жил явсан юм байгааз дээ
Манай орос ахчингууд болон путинчуудын уур хилэн дээд цэгтээ тулж байгаа байхдаа
Энэ Америк АнгилиФранц Герман улсууд цэргийн эвсэл Нато гоо тараагаач Энэ Нато гоос бүх юм болж байгаа шдэ Танар Оросын Аюул гэж хоосон хийрхэж Одоо энэ эвсэлдээ Украйныг элсүүлж яах гэж байгаа юм бэ Оросын яг дэргэд Энэ Нато гийн цэргүүд байрлахыг оросууд яаж дэмжих юм бэ Өөрсдөө цэрэг зэвсгээр хөөцөлдөж болдог бусад орон болохоор болдоггүй Ингэж бодохоор Хойд Солонгосыг буруутгаад яана Ер нь Энэ улс бас л Америкаас болж ийм алхам хийдэг шүү Америкчууд барууныхан олон жил Орост хориг тавьж өддөг Орос ямар улсад аюул учруулаад байгаа юм бэ Орос хаана дайн гаргасан юмбэ Энэ барууныхан өөрсдөө олон жил бусдыг колончлон амьдарч ирсэн байдаг Америк өөрөө Нутгийн Индианчуудыг устгаж байгаад эх нутагт нь эзэн суугаа биз дэ
тулсан хариулт байна 64 .......1О3 .
Za oilgoloo. Tegvel NATO-goo taraachihuu?
Оросын олон дээрэмчнийг алахыг ерөөж бн Украины Баатарлаг цэрэгт;)
Тэнэг
Сайн ойлгосонгүй
Галзуу
Манай сайтууд дандаа оросыг муулсан барууны бодлогыг сайлсан юм бичих юм. Нэг талыг бариад ирхээрээ хөлсний сайт байдаг юмдөө. Цаг өөрчлөгдөнөө. Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ.
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
Дээрхи малд хэлэхэд Монголын асар уудаммгазар нутаг сибирийн ард түмэн манжийн хойд хэсгийг эзэлж аваад олон жил боллоошүү дуракаа
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
Бодож үзүүштэй бичсэн байна. Оросын бүдүүлэг зовлон мөддөө алга болохгүй
Энэ хүний нийтлэлийг огт ойлгосонгүй,хэнд юу хэлэх гээд байгаа юм гэмээр авцалдаа холбоогүй баахан бичвэр л байх юм.
За их мэдэгё минь чам шиг нь байтгуй өөрсдийгөө дэлхийг удирдаж байна гэж боддог нахдүүд хүртэл Путины юу хийхийг урьдчилан тааж болиулж чадахгүй баына.
Галдан бошигт эх оронч хүн биш.Эх орноосоо урваж,Манжтай хуйвалдаж,Чингисийн ургийнЛигдэн,Цогт тайж нарын эсрэг тэмцэн,тэднийг устгаж Монголыг мөхөх үндсийг тавьсан өвөг дээдсийнхээ үйлийн үрийг эдэлж явсан хүн
Хажуу хавиргаа хатгаснаараа орос улс дэлхийтэй дайн зарлалаа даа
Энэ этгээд бол, ямарч мэдлэг боловсролгүй хог новш байна. Ийм новшнууд Монгол гэдэг улсыг газар зүйн картнаас устгаж байгаа юм даа. Монгол улс огт сэхэхгүйгээр доройтжээ. Бодит байдалд үнэн зөвөөр хандахын оронд утга агуулгын дүүрэн алдаатай, хэнд ч ойлгожгүй зүйл бичиж байдаг. Үнэхээрийн гутамшигтай. Монгол олон улстай хамтарч ажиллах ёстой тэгэхгүй бол Хятад гэх их гүрэнд зальгуулна. Путинии дараа Орос гүн хямралд орон задарна. Лалын шашинтай олон үндэстнүүд тусгаар огтнох болно.
Чи чадлынхаа хэмжээгээр бураарай чам шиг бурж байгаад украйнууд 1 цагын дотор будаа боллоо.
Оросуудын бөгсийг долоов
Nuguu l amerkiin gar huluud baabartanguudiin bichelt
Юу уншчих ваа,тэнэг хүний өдрийн тэнэг юум байна.харин цаг...
Ene yu bicheed bgan kkkk
Украины фашистуудыг эртхэн дарж авсан нь дээр байхаа. Тэхгүй бол тэд дэлхийн дайн өдүүлнэ.
Энэ юу бичээд байгаа ац вэ…цаг зав гарздаад
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар
Google translate yumuu
Амарсанаа гэгч хэн бэ?! Том л бурдаг этгээд ажээ. Монгол төвийг сахисан орон.
Энэ галзуу чинь яг Путины хажууд байсан юм шиг буржээ.
Маш үнэн бичсэн бна. Яг үнэн. 1 сарын дараа хоорондоо эвлэрээд сүйд болно. Гэхдээ Укриан НАТО-д элсэж чадахгүй байх.
2 үзүүртэй зүү шиг балай юм тавьдаг эргүүтсэн толгой вэ? Путинд дайн хийхээс өөр арга зам үлдээгүй! АНУ НАТО , Зеленмкий 3. Путиныг ,Орос оронд доромжилсон.
В.В.ПУТИНЫ ШИЙДВЭР ЗӨВ БАЙСААН. АМЖИЛТ ХҮСЬЕ!
Нээх их улс төр мэддэг улсууд үхсэн баас улсааж олигтой аваад явж чадахгүй нээх онол бичсэн дурак
Галзуу хүний өдрийн тэмдэглэл,ямарч авцалдаагүй юм сараачих юмаа.
Нэг л юм тодорхой байна….энэ дайнд орос ялагдана….тарж бутрана
70 настай Путин өвгөн зөнөглөж эхлэлгүй л яахав. Нүүрэндээ хичнээн ботокс шахуулаад ч нас бол нас шүү дээ.
Хаа газрын улс төрчид гэж хар гайнууд байх юм,Путин Буш гээд Буш гэгч балиар өвгөн Ливи Иракийг там болгосон
Эцэг Буш оросын цаашдын задралыг зогсоосноороо байж боломгүй муухай алдаа хийсэн…..Америкчууд оросыг бүрэн бүтэн үлдээж өгснийхөө төлөө өнөөдөр хараалгаж зүхүүлж байна даа
Амарсанаа гэгч жомбогоо. Физда чинь цагийн алуур хйиж дээ. Ал чинь.
Энэ ёстой өөрөө сэтгэцийн юмтай гар бичижээ.
Ene chin harin say Shar hadanaas farce irsen hvn uu dee. Iim soliorood bgaa maluud neg yum ogt oilgohgui yumaa.mongoliig nvb bas amerikuud 3 dohi horshuud amaranth geed bgaa ni odoo ukiraind bolj bui orosiin tseregiin ajilgaand neg uls oroltsohgui geed bgaas harj bolonoo.oros uls mongoliin tusgaar togtnoliin batalgaa shuu.orosiig baga muulij bgaarai da.
Бичээч хуралдаанд сууж байсан бололтой. Ингэж худал юм бичиж бусдыг үймүүл.
Бусдыг бүү үймүүл.
Үүнийг бичигчид : чи эрүүл үү ? Ямар зорилгоор хүний тархи угаах гээд бгаам
64- -- - -103 - асуудлыг зөвөөр харж үнэнийг бичсэн байна.
Yamar ch yum bichsen yum yostoi oilgosongui uhsen atsnii chini tatwariin mongo bas yariad bnaa
Юугаа бичээд балайраад байгаа юм бэ.Путины зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулна доо. Тэр жүжигчин гар л том мөрөөдөж байж улс орноо дайны хөлд оруулчихлаа.
Путины дараа орос задрана гэдэг нь үнэн байхаа Үхрийн бөөр бол үхэртэй л зохино улс үндэстэнд бол арай л байх
llarnin bolovsolgui zahu zaludua yuym suraagui bichig useg tailagdagui setguulch bicheech llr min iimerhu yum bichij huni tsag bitii ur chamd tsalin ogj bgaa companydchin haramsaltai erguu gichii ve haraal heltel min iim galzuu odriin temdeglel bichsen bn
Эргүү мал юу солиороод байгаа юм.Жижиг буурай орнууд том гүрнүүдийн хэрэгт оролцох хэрэггүй
ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ БАЙНА. ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ.
ДАЙН ЭХЛҮҮЛЭНЭ ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ МАШ ТОМ ГЭМИ ХЭРЭГ. 21 Р ЗУУНД ШИЙДЭЖ БОЛОХ ӨӨР ЗӨВ АРГУУД ОЛОН БАЙГАА.
ХОЙД СОЛОНГОС ХҮРТЭЛ ДАЙН ЭХЛҮҮЛЭЭГҮЙ ШҮҮ! ХЭЗЭЭ Ч ПУТИНЫ ЗӨВ БИШ. ДАЙН БОЛ МАШ БУРУУ ЗҮЙЛ. АРГА ҮГҮЙ БАЙСАН ГЭХ МЭТ ХУДАЛ ҮГ ХЭРЭГГҮЙ. ДАЙН ХИЙХИЙН ОРОНД ӨӨР АРГААР ШИЙДЭХ ОЛОН БОЛОМЖ БАЙСАН Л БАЙЖ ТААРНА ШҮҮ ДЭЭ
Galzuu hunii odoriin temdeglel iim pizdaag alah heregtei
Орос маш сайн орон