Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.
УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр (2022.05.16) Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, албан шаардлагынх нь хариуг нь өглөө. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцлон тэмдэглэв.
Тэрбээр уг шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Хэрэв шаардлагыг маань Улсын Их Хурал хүлээн авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл цаашид энэ асуудлын хүрээнд хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Та бүхний хүргүүлсэн шаардлагад Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцооруу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах зэрэг асуудлуудыг хөндсөн байсантай танилцсанаа мэдэгдэв. Тэрбээр,
Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой
гэдийг онцоллоо.

Сэтгэгдэл0
Ацнууд сайхан жүжиг тавьж бн аа. Монгол шиг хогийг намуудтай газар шууд сонгогддог ерөнхийлөгч, мажоритарь систем нь хэрэгтэй л дээ.
яах гэж тэр гишүүн болсноо ч мэдээхгүй цохиж яваа бангал залуу байна
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
"Хуулийн төсөл оруулбал дэмжин ажиллаж нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой" гээд байхад бүгдийг нь баталж өгнө гэсэн юм шиг ойлгодо сонин сэтгэхүй вэ.
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Mongolchuudad zebcig xeregtei boljee
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Тогтолцоо өөрчилнө ч гэх шиг худал тархи угаалтаар далимдуулж УИХ-ын гишүүдийн тоог 200 болгохыг монголчууд дэмжихгүй. Тэр жил наад яриад байгаа холимог тогтолцоогоор чинь намын жагсаалт нэрийн дор Баянсэлэнгэ мэт гишүүн болоод бантан болсон шдээ. Халтар новш зайлөө.
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Сонгуулийн тогтолцоо гэж юу байдаг юм. Нийгэм, төрийн тогтолцоо гэж байхаас сонгуулийн хэлбэр гэж байдаг байх шүү. Битгий худлаа мэдэмхийрч төрийн толгой данхайлгаж төсвөө үрэн таран хийх улсаа доройтуулах бодлого битгий хийхийг эрхэм гишүүдээс хүсэхийн ялдамд хэрэв үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол 2 танхимтай парламенттай болгохыг хүснэ. Мөн Улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулахдаа олон намуудын хатуу гишүүнчлэлгүй болгож нам бүр үзэл баримтлал дүрэм журмаа нийт ард түмэнд ил тод ухуулан таниулж ,УИХурлын сонгуульд хүнээ биш намынхаа нэрээр оролцож УБХуралд авсан хувийнхаа хэмжээгээр суудлаа авдаг болгомоор байна .ингэвэл ард түмний эв нэгдэл сайжирч асуудалд намын харьяаллаар бус улс эх орны ирээдүйн хөгжлийг харж саналаа өгдөг болох болно. Хүн бүр сонгуульд дэмжигчийн байр сууринаас оролцдог болно.
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Би буруу хэрэг санаачилжээ. Зөвхөн намын хулгайч нарыг боджээ. Иргэдээ бодсонгүй нь алдаа болжээ. Гэвч уламжлал иймээс хойш ,МАН-ын хүслээр болохоос...
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
HULGAICH TANGAD MONHBAT.MI DANJAADIIN UNENCH HOSHNOGO>
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Монгол улсыг сөнөөх, шуналт олигархиудын шунал тачаал дээр дөрөөлж бодлогоо хэрэгжүүлэх баруун болон хятад бодлогын төгс илэрхийлэл биеллээ олж байна. Эх орончид байвал тэмцэлд урагшаа!
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Т.Доржхандаар "могой бариулсан" МАН-ын ажиллагаа амжилттай болов
Монголчууд 30 илүү жилийн турш тасралтгүй , дархлагдсан 76 хулгайч луйварчдыг тэжээж байсан бол одоо дархлагдсан 200 ширхэг, нам нэртэй манан мафийн хулгайчийг тэжээх болж байгаа юм байна... Аль насанд хийсэн үйлийн үр гэхээрээ хэдэн зууны турш гадаад дотоод хар шар хувалзуудаа тэжээж өдөр хоногийг гуйлгаар өнгөрөөж амьдардаг юм бол доо
үх-д өөрчлөлт хийвэл ард түмнээс асууна шүү. Зөвлөлдөх ардчилал гэж ард түмний нэр барьж хэдэн хүн цуглуулж өөрчлөлт хийснийй гай шүлс чинь хатаагүй байхад гарч байна. ҮХ-д ойр ойрхон өөрсөдөө тааруулж өөрчлөлт хийх нь зохимжгүй.