sonin.mn
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Хоёр талын харилцааны тухай
 
Энэ долоо хоногт «Монгол – Орос» найрамдлын нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байна. Монгол Улсад ардын дипломатын уламжлалыг тогтооход энэхүү Нийгэмлэг үр бүтээлтэй, ажил хэрэгч үйл ажиллагааг явуулж байгааг онцлон тэмдэглэмээр байна. «Монгол – Орос» найрамдлын нийгэмлэгийн оролцогчдын ачаар манай хоёр ард түмний хооронд соёл, хүмүүнлэг, хувь хүний харилцаа холбоо хөгжиж байгаа. Олон улсын нөхцөл байдал эрс хүндэрсэн энэ цаг үед Орос-Монголын найрамдлыг хадгалж бэхжүүлэх шинэ боломжийг эрэлхийлэх үйлсэд уг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх хүмүүст өндөр амжилт хүсье.
 
Яг одоо Улаанбаатарт Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид айлчилж байна. Өмнө нь тэд Эрдэнэт хотод айлчилж, уулын баяжуулах «Эрдэнэт» үйлдвэрт тус их сургуульд бүтээсэн зэсийн хүдэр шингэрүүлэх технологийг санал болгосон. Түүнчлэн Уралын холбооны их сургууль тус үйлдвэрт хамтын сургалтын удирдлагын өөрийн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ өдрүүдэд болж байгаа энэхүү айлчлалын хүрээнд «Орос хэлний сургалтын бүтээлч лабораториуд» нэртэй хөтөлбөрийг танилцууллаа. Тус хөтөлбөрт оролцох хүсэлтийг Монголын 500 гаруй багш ирүүлээд байна. Уг төслийн хүрээнд орос хэлийг гадаад хэл болгон заах шинэ арга барилыг Монголын боловсролын байгууллагуудад нэвтрүүлэх юм.
 
5 дугаар сарын 20-оос Сүхбаатарын нэрэмжит талбайд жил бүр зохион байгуулагдаг «Номын ертөнц» нэртэй яармаг дэлгэгдэнэ. Яармагт оролцох Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэрт уран зохиолчид, яруу найрагчид, утга зохиолын шүүмжлэгчид, түүхчид, соёл судлаачид, орчуулагчид орох юм. Энэ удаад Орос асар 5 сарын 20-оос 22-ны хооронд буюу яармагийн ажиллах нийт 3 өдөр сонирхсон бүх хүмүүсийг хүлээн авах байна.
 
5 дугаар сарын 21-нд Улаанбаатар дахь Русский домд Библионочь гэдэг арга хэмжээ залуучуудын болон гэр бүлийн баяр хэлбэрээр анх удаа явагдах бөгөөд үүний оролцогчид Оросын зохиолчдын бүтээлүүд, Оросын утга зохиол, соёлтой илүү ойр танилцах боломжтой болно.
 
 
Олон улсын харилцааны асуудлууд
 
Мариуполь хот дахь нөхцөл байдлын тухайд. Одоогийн байдлаар Азовсталь үйлдвэрийн нутаг дэвсгэрээс мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж чадсан. Энэ удаад Украины Зэвсэгт хүчнийхэн энгийн номхон иргэд амьдардаг хорооллуудад биш, харин Украины цэргүүдийг Донецк руу явуулах тэр зам дээр буудлага хийх тактикаа ашигласан.
 
Монголын олон нийт мэдээллийн дайны сүүлчийн үйл явдлын тухай заримдаа мэдээлэлгүй байгааг бид анзаарч байна. «Корпорейт» зочид буудалд зохион байгуулсан Буча хотод болсон цуст үйл явдалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн үнэн хэрэгтээ аль хэдийнээ жүжиг болохыг тогтоосон үйл явдлын тухай өгүүлж байна. 
 
Буча хотод болсон үйл явдал жүжиг болохыг тэр газарт авчирсан олзлогдсон Британийн цэргүүд ч нэг бус удаа нотолж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэхдээ тэд нар тус суурин газарт ямар нэгэн эвдрэл сүйрэл, тэр тусмаа энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ул мөр огт байхгүй гэдгийг тэмдэглэж байсан. Үүнийг бид жүжиг тавьсныг бодитоор болсон үйл явдал мэт эрээ цээргүй харагдуулсан хэрэг гэж үзэж байна.
 
Биолабораторийн асуудлын хувьд
 
 
Монгол Улсад биологийн зэвсэг байршуулах төлөвлөгөө байхгүй тухай Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцгийн гаргасан мэдэгдлийг бид өндрөөр үнэлж байгаа гэж дахин хэлье. 5 дугаар сарын 16-нд Америкийн шинжээчид Украин Улсын нутаг дэвсгэрт биологийн лабораториудыг байгуулсантай холбоотой нөхцөл байдлыг мөрдөн шалгах парламентын комиссын хуралдааны үр дүнгийн тухай брифинг болсон. Бүх материалууд нээлттэй, эдгээрийг хүн бүхэн үзэж болно. Тус хуралдааны үеэр Монгол Улсын хувьд ямар ч мэдэгдэл хийгээгүй. Косачевын өмнө нь хэлсэн үг бол гаднаас харахад энгийн мэт эрдэм шинжилгээний судалгааг Пентагон биологийн зэвсэг боловсруулахаар ашиглаж болзошгүй тухай сануулга байсан юм. Энэ тал дээр сэтгэл түгших байгаа нь ноцтой үндэслэлтэй юм байна.
 
«Их долоо» бүлгийн гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын гаргасан мэдэгдлийн агуулгад бид мөн анхаарлаа хандууллаа. Тус мэдэгдэлд Орос Улсыг Украины хөдөө аж ахуйн чадавхийг алдагдуулах, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг дордуулах нэг талын арга хэмжээ авсанд буруутгав. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүнсний бараа бүтээгдэхүүний зах зээлд таагүй нөхцөл байдал үүсээд байгаагийн суурь шалтгааны тухай сануулмаар байна. Сүүлийн үеийн хямралт үзэгдлүүд бол юуны өмнө макро эдийн засаг (тэр дотроо санхүү, худалдаа), эрчим хүч (түүний дотор уур амьсгал), хүнсний зэрэг бодлогод Барууны улс орнуудын гаргасан системийн алдаатай холбоотой юм. Коронавируст халдварын цар тахал нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсэн, учир нь үүний улмаас үйлдвэрлэл-нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдож, ачаа тээвэр, даатгалын өртөг нэмэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн зах зээл, түүн дотроо хүнсний зах зээлд эмх замбараагүй байдалд хүргэсэн байна.
 
Түүнээс гадна «Их долоо» бүлгийн орнууд хийсэн мэдэгдэлдээ өөрсдөө өөрсөдтэйгөө зөрчилдөж байна. Нэг талаас Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ хөгжиж буй орнууд руу хийгдэж байгаа нэн тэргүүний хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүний экспортод хамаарахгүй байгаа гэж байна. 
 
Нөгөө талаас Оросыг олон улсын санхүүгийн тогтолцоо болон дэлхийн байгууллагуудаас тусгаарлах зорилгоор Барууны улс орнууд хоригийн дарамтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно гэж онцлон тэмдэглэж байна. Өрнөдийн орнууд, юуны түрүүн «Их долоо» бүлгийн улсуудын нэг талын үйлдлүүд л дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх логистик, санхүүгийн гинжин хэлхээ тасарч байгаа асуудлыг хүндрүүлээд байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй.
 
Олон улсын хамтын ажиллагааны олон жил боловсруулагдаж, сайн үйлчилж байсан шугамуудаас Орос Улсыг эдийн засаг, санхүү, тээвэр логистикийн үүднээс тусгаарлах оролдлогууд нь эдийн засаг, хүнсний хямралыг улам бүр дэвэргэж, дэлхийн худалдаа задран бутрахад хүргэж, мөн коронавирусийн дуусахгүй байгаа давалгаа, газар авсан инфляц, хөгжсөн орнуудын зүгээс мөнгө, зээлийн бодлогыг чангатгаснаас болоод аль хэдийн хүндэрсэн дэлхийн эдийн засаг сэргэхэд саад болоод байгаа юм.