sonin.mn
Өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх товтой байлаа.
 
 
 Гэвч АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг материалаа буцаах хүсэлт гарган, улмаар Улсын дээд шүүх ёсоор болгосон байна.
 
 
 
Энэ тухай АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир: "Монгол Улсын Дээд Шүүх дотор МАН-ын төлөөлөл хийж байгаа зарим шүүгч нар байна. Энэ хүмүүс АН-ын асуудлыг 2024 он хүртэл хэзээ ч шийдэхгүй юм байна шүү. Тэд эрх баригчдын гар хөл болжээ. Шүүх хараат бус байх ёстой гэдэг зүйл алга болжээ. Энэ удаад дахиад Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй юм байна. Тийм учраас Дээд шүүхийг бид цэвэрлээд дахин хандахаар материалуудаа татан авч байна. Үгүй бол Улсын Дээд шүүхийн хэсэг шүүгчид өнөөдөр АН-ыг газрын хөрснөөс арчих гэж улайрч байна. Бид хэзээ ч зогсохгүй, шантрахгүй" гэв.
 
С.Сарнай