Төвийг сахих бодлогыг 200 гаруй жилийн турш баримталж ирсэн Швед, дэлхийн II дайнаас хойш төвийг сахигчийн статустай байгаа Финланд гэсэн Скандинавийн хойгийн хоёр улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татлаа. Үүнтэй холбогдуулан эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ “Финланд, Швед улсууд өргөдлөө гаргасан нь НАТО-гийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг харуулсан түүхэн үйл явдал бөгөөд тус хоёр улсын гишүүнчлэлийн асуудлыг сунжруулахгүйгээр шуурхай шийдвэрлэнэ” гэв.
НАТО-гийн шүхэр дор
Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд эхэлснээс хойш Умард Атлантын эвсэлд элсэхийг дэмжиж буй финландчууд, шведүүдийн тоо эрс өсжээ. Гэхдээ гишүүнээр элссэнээр нөхцөл байдал тэгтлээ их өөрчлөгдөхгүй, учир нь, Швед, Финланд хоёрын аль аль нь 1994 оноос хойш НАТО-гийн албан ёсны түнш хэвээр байгаа бөгөөд эвслийн армиудтай нягт хамтран ажилладаг, зэвсэгт хүчин нь тус эвслийн зэвсэг техникийн болон бүтэц, ложистикийн бүхий л шаардлагуудыг хангадаг. Жишээ нь, Финийн хуягт танкийн бригад АНУ, Латви, Эстони, Их Британийн анги нэгтгэлүүдтэй хамтран НАТО-гийн Олон үндэстний аялан байлдах нэгдсэн хүчний (Joint Expeditionary Force, JEF) цэргийн сургуулилтанд оролцсоор ирсэн. Их Британийн Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, сургуулилтын зорилго нь “Скандинавийн хойг ба Балтийн орнуудын эсрэг Оросын болзошгүй түрэмгийллийг таслан зогсоох явдал” ажээ.
Гэхдээ зарчмын гол өөрчлөлт нь Умард Атлантын эвслийн гэрээний 5 дахь заалттай холбоотой бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Эвслийн аль нэг гишүүн улс руу халдах үйлдлийг бүх гишүүн улсад халдсантай адилтгаж үзнэ гэсэн санааг агуулдаг.
Тодорхой хэлбэл, Скандинавийн хоёр улс НАТО-д элсэж, түүний хамгаалалтын шүхэр дор шууд орсноор аюулгүй байдлаа хангана гэсэн үг. Үүний сацуу Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерсон НАТО-д элсэх эрмэлзлээ тайлбарлахдаа “эвсэлд нэгдсэнийхээ дараа ч гэсэн бид нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг болон эвслийн орнуудын цэргийн баазуудыг байрлуулахгүй” гэдгээ мэдэгдлээ.
Гишүүнчлэлд учирсан гэнэтийн саад
Гэтэл тун ойрын үед, энэ зундаа багтан НАТО-д элсэнэ гэж яарч буй скандинавчуудын төлөвлөгөөнд гэнэтийн саад учирсан нь тэдний гишүүнчлэлийг дэмжихгүй гэдгээ ил тодоор илэрхийлж буй эвслийн нөлөө бүхий гишүүн болох Турк улсын байр суурь юм.
.png)
Албан ёсны хүсэлт өгөхөөсөө өмнөхөн НАТО-д элсэх тухайгаа Финланд, Шведийн улстөрчид ярьж эхэлсэн тэр үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган мэдэгдэхдээ “энэ хоёр улс террористууд болох Курдистаны Ажилчны намын олон гишүүдийг орогнуулж байгаа бөгөөд тэдний хувьд дэн буудал болчихоод байна” гэж буруушаасан нь скандинавчуудын төлөвлөгөөг бойкотлоно, тэдний гишүүнчлэлд хориг тавина гэсэн санаагаа шуудхан илэрхийлсэн хэрэг байлаа. “Террорист байгууллагууд болох Курдын Ажилчны нам, Сирийн Ардчилсан хүчний курдын зэвсэгт отрядууд өдөр бүр манай цэргүүд рүү довтолж байгаа бөгөөд тэднийг Швед, Финланд хоёр илээр дэмжиж байна” гэж Туркийн Гадаад харилцааны сайд М.Чавушоглу мэдэгджээ.
Туркийн тал Скандинавын хоёр улсыг бойкотлосноороо өөрт ашигтай зүйлсээр НАТО-той наймаалцах гэж байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Тодруулбал, Туркийн арми 2019 оны 10 дугаар сард Сирийн хойд нутагт байрлаж байсан Курдын зэвсэгт отрядуудыг шахан гаргах ажиллагааг эхлүүлсний хариуд НАТО болон Швед, Финланд хоёр Туркэд зэвсэг нийлүүлэхээ зогсоосон юм. Исламын улс бүлэглэлийг устгах ажиллагаанд курдууд томоохон хувь нэмэр оруулсныг АНУ ба Европын Холбоо өндрөөр үнэлдэг билээ. Тэгэхээр Туркийн хувьд бойкот хийхээр сүрдүүлсэн нь зэвсгийн хоригийг цуцлуулах гэсэн оролдлого байж магадгүй.
Нөгөөтэйгүүр, Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, Скандинавийн хоёр улсыг НАТО-д элсэхэд нь дэмжсэнийхээ хариуд туркууд Ф-35 сөнөөгч онгоц үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдана гэж тооцоолж байгаа бололтой.
Өмнө нь Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборыг худалдан авсан гэх шалтгаанаар америкчууд Туркийг уг хөтөлбөрөөс хассан билээ. Р.Эрдоганаас гадна Швед, Финландын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхээс татгалзаж буй хүн бол Хорватын ерөнхийлөгч Зоран Миланович. Тодруулбал, хөрш Босни Герцеговин улсад амьдарч буй хорватуудын сонгох эрхийн асуудлыг шийдэхээс нааш НАТО-д шинээр гишүүн элсүүлэх асуудлыг хэлэлцэхгүй гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлжээ.
Оросын байр суурь
.png)
Швед, Финланд хоёр НАТО-д элссэнээр Балтийн тэнгис, Арктикийн районд тус эвслийн цэргийн хүч мэдэгдэхүйц бэхжиж, Оростой залгаа НАТО-гийн хилийн шугам уртсах хэдий ч үүнд ОХУ тун тайван хандаж байгаа нь ажиглагчдыг гайхшрууллаа. Москвад болсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ОДКБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ “Швед, Финланд хоёр НАТО-д элссэнээр ОХУ-д аюул занал учруулахгүй, Скандинавийн хоёр улс ба ОХУ-ын хооронд нутаг дэвсгэрийн ямар ч асуудал байхгүй” гэдгийг дурдсаны зэрэгцээ тус эвслийн цэргийн дэд бүтэц өргөжсөн тохиолдолд хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна.
Скандинавийн гишүүнчлэл эвслийг бэхжүүлнэ
Сүүлийн жилүүдэд Арктикийн байгалийн нөөц баялгийн төлөөх улс гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч байна. Финланд, Шведийн гишүүнчлэл нь Оросын хувьд стратегийн чухал бүс нутаг болох Арктик дахь хүчний харьцааг өөрчилнө гэж шинжээчид үзэж байна. Цэвэр цэргийн талаас нь харвал, Швед, Финландын зэвсэгт хүчин НАТО-д нэгдсэнээр Европын хойд хэсэг дэх тус эвслийн батлан хамгаалах чадавх илт бэхжинэ. Одоогоор тухайн бүс нутагт Оросын арми зэвсэг техник, бие бүрэлдэхүүний хувьд давамгайлж байгаа юм.
Нэг зүйлийг дурдахад, Балтийн тэнгист стратегийн чухал байршил бүхий Готланд хэмээх Шведийн том арал бий. Эндээс Оросын Балтийн тэнгисийн флотын командлал байрладаг Калининград хот хүртэл ердөө 300 гаруйхан км. Мөн хоёр улсын зэвсэгт хүчин Скандинавийн цасаар хучигдсан ойд байнга эрчимтэй бэлтгэл сургуулилт хийдэг тул Арктикийн бүсэд байлдааны ажиллагаа явуулах чадвартай.
.png)
Газарзүйн талаас нь харвал, Финланд улс НАТО-д элссэнээр тус эвслийн хамгаалалтын цоорхойг нөхөж, Орос-НАТО-гийн хилийн шугам хоёр дахин уртасна. Дайны байдал зарласан тохиолдолд Финландын зэвсэгт хүчинд 280 мянган цэрэг бэлэн байгаа бол дайчилгааны бэлтгэл нөөцөнд 900 мянган хүн бий. Харин Швед улс цэргийн аж үйлдвэрийн томоохон баазтай бөгөөд Gripen, Saab зэрэг сөнөөгч онгоцуудыг үйлдвэрлэдэг.
Төвийг сахисан улс гэхэд шведүүд хэтэрхий гэмээр их зэвсэглэсэн армитай бөгөөд цэргүүд нь сэтгэл санааны болоод байлдааны өндөр бэлтгэлтэй. Харин Шведийн цэргийн үйлдвэрүүд багагүй хохирол амсах төлөвтэй, учир нь тус улсын арми НАТО-гийн зэвсгийг тодорхой хэмжээгээр худалдан авахаас аргагүйд хүрнэ.
Харин улс төрийн талаас нь дүгнэвэл, Скандинавийн хоёр улс НАТО-д элссэнээр хамтын батлан хамгаалалтын тал дээр Европын орнууд нэгдмэл байгааг харуулах ач холбогдолтой.
Нэгдэх үйл явц
Одоо хоёр улсын хүсэлтийг эвслийн улс төрийн гол байгууллага болох НАТО-гийн Зөвлөл авч хэлэлцэнэ. Үүний дараа тус Зөвлөл Стокгольм, Хельсинк хоёрыг НАТО-д албан ёсоор урих ба ингэснээр нэгдэх үйл явц албан ёсоор эхэлж, хэдэн долоо хоногийн турш хэлэлцээ үргэлжлэх болно.
Залгуулаад НАТО-д элсэх тухай гэрээг эвслийн гишүүн бүх 30 улсын парламентууд хэлэлцэн батлах ёстой бөгөөд үүний дараа гишүүнчлэлтэй холбоотой бүх баримт бичгийг АНУ-ын Засгийн газарт хадгалуулахаар хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл, Финланд, Швед хоёрыг НАТО-д элсүүлэх эсэх тухай эцсийн шийдвэрийг АНУ гаргана гэсэн үг.
Шинэ гишүүдийг элсүүлэх үйл явц хэдэн хоног үргэлжлэхийг яг таг хэлэхэд хэцүү. Энэ талаарх шийдвэрийг эвслийн гишүүн улсуудын парламентууд гаргахаас гадна зарим улсад ерөнхийлөгч нь түүнд гарын үсэг зурж баталгаажуулдаг хуультай. Гэхдээ Орос-Украины дайн өрнөж буй энэ үед өмнөхөөс богино хугацаанд шийдвэр гаргах болов уу. Хамгийн сүүлд гэхэд, Хойд Македон улс НАТО-д элсэх процесс жил орчмын турш үргэлжилж байв.
.png)
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдэхдээ, Скандинавийн хоёр улс хүсэлтээ гаргасныг түүхэн эргэлтийн мөч гэж нэрлээд тэдний гишүүнчлэлийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн гишүүнчлэлтэй холбоотой санал зөрөлдөөнөө гишүүн орнууд даван туулж чадна гэдэгт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й. Столтенберг итгэлтэй байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Монгол бас төвийг сахисан байр суурьтай байхгүй өөрсдөд нь хүртээлгүй хамааралгүй орос украины асуудалд хөндлөнгөөс оролцож талцан хуваагдаж жагсаж байдаг аргагүй тархиндаа юмтай орк монголчууд юмаа.
Украин шиг боловдоо?? Нато элсэхэд зэвсэгийг нь байруулах үүрэг хүлээдэг гэсэн. Оросын цөмийг зэвсгийг хамар дороо авчирч бхйснаас хөрштэйгээ мянган жилийн сайн хөршийн гэрээтэй байсан дээр байсан байх!!!
"Эвгүй"-цаг үед Төвийг сахисан улс гэдэг нь хамгийн түрүүнд бусдын "бэлэн гоймон"-болдог,дэлхийн 1,2-р үүнийг бодитоор харуулсан,энэ ц улс үүнийг санаж байгаа,тиймээс Монгол Оросыгоо дагаад л бөөрөнд наадахаас өөр гарцгүй,элбэг гай л барууны орнуудаар зугаацах гэж л тэгээд яаж зүгээр байхад "төв" энэ тэр гэж хохирсон шиг л явснаас хэрэг дээрээ улсд ямар ач холбогдолгүй тиймээс ч одоо юу ч болоогүй үр дүн харагдаж байна,цаг хугацаа харууллаа.
Орос ялна өрнөп.баруун хав нохой шиг хуцахаас цаашгүй дээ
"Эвгүй"-цаг үед Төвийг сахисан улс гэдэг нь хамгийн түрүүнд бусдын "бэлэн гоймон"-болдог,дэлхийн 1,2-р дайн үүнийг бодитоор харуулсан,энэ 2 улс үүнийг санаж байгаа,тиймээс элсэж байна,тэгэхээр Монгол Оросыгоо дагаад л бөөрөнд нь наадахаас өөр гарцгүй,элбэг гай л барууны орнуудаар зугаацах гэж л тэгээд яаж зүгээр байхад "төв" энэ тэр гэж хошгирсон шиг л явснаас хэрэг дээрээ улсд ямар ач холбогдолгүй тиймээс ч одоо юу ч болоогүй үр дүн харагдаж байна,түүнээс хойшхи цаг хугацаа харууллаа.
Укрианы дараа шууд Оросууд манайд довтолно гэж балайраад ыалай швёдүүд Натод элсэж байгаа юм ! Одоо Орос хариуд нь Натод нь элсчих хэрэгтэй ! Адилхан аюулгүй байдлаа Натогаар хамгаалуул !! Монгол ч гэсэн Натод нь элсчихвэл Хятадын аюулаас нь үүрд ангижирлаа гэсэн үг !! Тэгээд эцэстээ бүх дэлхий Натод элсээд амар сайхандаа жаргах болтугай !!!!!!
145 сая хүнтэй Оросууд цөмийн зэвсэгтэй л болохоос 5 сая хүнтэй Финланд, 10 сая хүнтэй Шведийг энгийн дайнаар барахгүй л дээ. Путин гэж маанаг нөхөр зүгээр мөрөөрөө байсан улсуудыг дайсан болгоод байх юмдаа. Монгол, Казахстаныг бас оролдоод л байгаа шүү
ДОЯ-ны ногоон малгайтай хүний араншин !
Яаж
Гэнэн хүмүүс өнгөцхөн юм бодоод украйн,төвийг сахих ч гэх шиг юм яриад байна. Цаана нь Хойд мөсөн далайн баялгийг ашиглах асар том эрх ашиг явж байна. Ердөө л энэ шүү дээ. Дэлхийд улам бүр хомсдож буй эрдсийн баялгийн төлөө их гүрнүүд юу ч хийхээс буцахгүй байна. Англосакс хүн хогнууд энэ талаар арай дэндүү давилуун байна.
Орос цемийн зэвсгээ авилга аваад гадагш зараад vлдсэн хэд нь ажилдаг гуйг нь мэдэхээ бсн гэсэн
Орос 40 онд финланд руу түрэмгийлж,газар нутгийнхан 10% эзэлсэн ч, финнуд бууж өгөөгүй. Орос 150 мянган цэргээ алдсан, оростой байлдах аргаа олцон нөхдүүд
Еерсдее гал дуудсан тэнэг удирдлагууд!!! НАТО-г тараахаас нааш энх тайван тогтохгуй. Ванга европыг хамгийн туруунд угуй болно гэж таамагласан гэдэг шуу, харамсалтай!
энэ 2 улс АНУ, Англи саксоны тоглоом болж дэлхийн г.зургаас алга болох , дэлхийн хөгжлийг АНУ,Хятад,ОХУ гэсэн дараллаар ноёлоно, Түүний дараа ЕХ устаж Исламын улсууд ноёлоно гэсэн АНУ-гиййн ТТГ-ийн өөрийнх нь прогноз байдаг , Швеицарь төвийг сахихаа больсон , Англи 2 жилийн өмнөөс ЕХ-ноос гарсан г.м эдгээрийг 300-аад жилийн өмнөөс удирдаж буй нь эх оронгүй , неолибирийл неолибирал жүү нар шүү дээ ...
Hunii asuudald hundlunguus buu orolc
Европын болон далай тэнгисийн орнууд ойрын хугацаанд хүнд байдалд орно европ задрана