
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль боллоо. Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигчид өрсөлдсөн бөгөөд гурван тойрог дээр санал хураалт хойшлогдож 49 мандатын төлөө санал хураалт болсон байна. Нийт нэр дэвшигчдийн 49 нь Монгол Ардын Намаас, 37 нь Ардчилсан намаас, 8 нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль боллоо. Урьдчилсан байдлаар санал хураалтын дүн гарчээ. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль шүүхийн маргааны улмаас хойшилсон байна. Дорноговь, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН дангаараа ялалт байгуулжээ. Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 46 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрог дээр МАН ялсан байна. Ийнхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуульд ман үнэмлэхүй ялалт байгууллаа.
Сэтгэгдэл(12)
Одоо бас сонгууль болдог байх нь ! Мэдээж хэрэг МАН ын ард хар халтар нохой байсан ч ялна шүү дэ ! Ардчилсан намын ард бурхан багш байсан ч ялахгүй !
Тийм байдалд хэн хүргэв гэдгийг бодох цаг нь болж.
АНус өөрөө буруутай гол хорчин жонхуу СДА
Дандаа МАН ялдаг юм бол сонгууль явуулж илүү зардал гаргаж яадаг юм. МАН төрөө бариад бүгдээрээ пардаментаа тараая. МАН шүтэж амдарьцгаая.
Оросын Женко,буриад Энхбаяр Баяр Батүүл Сайханбилэг, хужаа Миеэ Да Ганболд Баярцогт нарын МАНАН олиггүй учраас ийм байгаа.Дарга нар нь нөгөө л үе нь өнгөрсөн өвөө нар.
МАН болиочээ.50 сая трааж гарчхаад.Угаасаа тарааж гардаг биз дээ.40 болон түүнээс дээших хүмүүс ман-ыг сонгохоо болиочээ.
АН гэдэг ардчиллын үнэргүй хэдэн гудамжны юмнууд ухааны хомсдролтой болохоороо нэг ювмыг огт ойлгоогүй 30 жил тэнэлээ. Тэр нь юу вэ гэхээр аливаа юмс үзэгдлийн уг шалтгаан өөрт нь байдаг гэдгийг ойлгохгүй яваа юм.Өөрийнхөө аливаа бүтэлгүйтэлд өөрөөсөө өөр хаа нэгтэйгээс заавал буруутан хайдаг зуршилтай. Тийм ч учраас сүйрлийнхээ шалтгааныг тодорхойлж чадаагүйгээсээ болоод доройтон сөнөж байгаа юм.АН н сүйрэл бол дотоод шалтгаантай юм.
Монгол түмэн мөхөл сүйрэл ядуурал намын хийрхэлийн дээд цэгтээ туллаа
Битгий тэнэгт Лалараа!!! Монгол улс байсан, байна, байх ч болно!!! Амьдрал ахуй жил ирэх тусам сайжирч байгаа!!! 1990 оноос хойш оросуудаас салсанаас хойш сайхан болж байнааа)))
энэ сонгууль луйврын сонгуульболж өнгөрлөө засаг захиргаа гэж хэдий ярив ч авлигааар л дүүрэн үйл явдал боллооо. харамсалтай
АН-24-онд ялахын цондонг харуулж баина даа ! Их ялалтын өмнө их ялагдал гэж..
АН гэгч гамингийн сэжиг хүрэм өмхий жорлон үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай. Монгол газар дахин үл үзэгдэх болтугай.