ЖАКАРТА. /China Daily/. Индонезийн нийслэл Жакарта болон Бандунг хотуудыг холбосон хурдны галт тэрэгний төмөр замын сүүлийн буюу 13 дахь хонгилыг мягмар гарагт барьж дуусгасан гэж Хятадын төрийн өмчит төмөр замын группээс мэдэгдлээ. Сүүлийн хонгил нь 1052 метр урт, 53.6 метрийн гүнд байрладаг нь төслийн хамгийн чухал бүтээн байгуулалтын хэсгүүдийн нэг болжээ. Хурдны галт тэрэгний төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хятадын технологиор баригдсан уг төмөр замаар цагт 350 км хүртэл хурдлах чадвартай хурдны галт тэрэгнүүд зорчсоноор Жакарта болон Бандунг хот хооронд зорчих хугацааг 3 цаг байсныг 40 минут болгон бууруулах юм.
Э.Нямдаваа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Yamarch hend ch hereggui medee orchuulna. Medee oruulsan odriim normoo bieluuleh gej ter shuudee. iim torliin medee orchuulahad amar baidag. Uunii orond ajildaa setgel gargaad mongol hund hamaatai, heregtei medee hiivel yadaj oort tani heregtei. Ochigdor haa baisan latin amerikiin 2 ornii heleltseeg bichsen baisan. Mongol unshigchid yamar hamaatai ve? MONTSAME hunee avahdaa yamarch bolzol shaardlaga tavidaggui bolson yumuu?!
Дүүжин тэрэг, агаарын төмөр зам, бетонон хөл дээр суурилсан зам гэх мэтээр дүүлгэртэж байхаар эхний удаадаа нийслэлийн баруун, зүүн талыг холбосон метро барьвал үнэтэй ч гэсэн хэдэн арван жилээр ашиглах нийтийн тээвэртэй болох эхлэл тавигдах юм. Яваандаа салбарлуулаад барих бололцоотой. Өвлийн хүйтэн, зуны халуунд ганц тохирох унаа. Уул, хад, газар шороо нүхэлж сурсан улсуудаар эхийг нь тавьж, мэргэжилтэн бэлтгээд, орчин үеийн техник, технологи ашиглаад хийхэд тун боломжтой.