АНКАРА. /Reuters/. ОХУ Украины үр тариаг хулгайлсан гэх асуудлаарх мөрдөн байцаалтын ажиллагааг Турк улс эхлүүлж байгаагаа мэдэгдсэн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Мөн Турк улсын зүгээс “хулгайлсан үр тариа”-г Турк руу тээвэрлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байна.
Тодруулбал, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу пүрэв гарагт хэлэхдээ, “Украины үр тариаг ОХУ хулгайлж, Турк болон бусад улс руу ачуулсан гэх хэргийг Турк улс яг одоо шалгаж байна. Одоогийн байдлаар хулгайлагдсан бараа олдоогүй байна” гэжээ.
Анкара дахь Киевийн Элчин сайд 6 дугаар сарын эхээр Турк улс бол ОХУ-ын Украинаас хулгайлсан үр тарианы худалдан авагчдын нэг хэмээн мэдэгдэж байв. ОХУ-ын зүгээс Украины үр тариаг хулгайлсан гэх мэдээллийг өмнө нь үгүйсгэж байсан.
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
Хулгайлж бодох бүх зүйлсийг хулгайлж байгаа. Үр тариа, төмөр тээврийн хэрэгсэл, телевизор, хөргөгч. Томоохон нарны станцыг буулгаад аваад явчихсан гэсэн
Украины Мариуполь хотын эмнэлэгээс хулгайлсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөө Донецкийн эмнэлэгт суурилуулаад баяр ёслолын байдалтайгаар хүлээлгэн өгч байна лээ…..бүүр илэн далангүй цагаандаа гарчихсан гулгайч улс
Киевийн Элчин сайд гэж хаанаас гараад ирэв вэ? Бантанг ч мөн хутгах юмаа.