УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дарга асан С.Эрдэнэ, АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр, Ц.Оюундарь нар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсоор гарч буйгаа зарлан, улмаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо 8-аас доош болсон тул мөн УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тарааж буйг зарласан юм.
Уг шийдвэрийг УИХ-ын даргад хүргүүлсэн байна.
Уг үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: "2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Украйны эсрэг өдүүлсэн эзлэн түрэмгийлэх дайныг Монголын Ардчилсан Нам анxнаасаа дэлхийн хамтын нөхөрлөлийн нэгэн адил эрс шийдэмгий буруушаасаар ирсэн билээ. XXI зуунд улс төр, дипломатын олон арга хэрэгслийг үл тоон, олон мянган жирийн иргэдийн амь насыг хохироон дайн хийсэн явдлыг зөвтгөн үзэх үндэс өчүүхэн ч үгүй бөгөөд энэхүү түрэмгий дайн нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш манай дэлхий дээр болсон хамгийн том хүмүүнлэгийн хямралыг дагуулж байгаад Ардчилсан нам гүнээ харамсаж, энэхүү хүмүүнлэгийн хямралыг даван гарахад Монгол Улс идэвхитэй оролцох ёс зүйн үүрэгтэй гэж үзэн, Монгол Улсын Засгийн газарт сөрөг xүчний xувьд удаа дараа шаардлага тавьж байсан билээ.
Өнөөгийн УИX, Засгийн газрыг Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасан ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын бие даасан байдлын тунхаглалаас өмнөx 70 шаxам жилийн диктатурыг соц-интерны заавраар хэрэгжүүлж ирсэн коммунист угшилтай намын үнэмлэxүй олонхи бүрдүүлсэн бөгөөд түүхээр нь авч үзвэл 100 жилийн өмнө энэ намыг Оросын коммунист-большевик нам гардан байгуулж өгч байсан түүхтэй. Тийм ч учраас дайнтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлсэн Ардчилсан намын гишүүдийг болон ОХУ-ын түрэмгий дайныг эсэргүүцсэн Монгол Улсын иргэдийг тохуурхан, Венийн конвенцээр хүлээсэн үүргээ уландаа гишгэж, элдэв мэдэгдэл гаргасан ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизовт Монгол Улсын өнөөгийн Засгийн газар, УИX зоригтой арга хэмжээ авч чадаагүй өнгөрөөсөн юм.
Гадны улсын гар xөл болж, Монгол Улсын xөгжлийг хэдэн арван жилээр гацааж, боxир мөнгийг нь xил давуулан оруулж ирж байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан X.Баттулга нартай хамтран, Путины гадаад хэргийн сайдын айлчлалд зориулан Ардчилсан намын бүлгийг xагалан бутаргаx ажлыг МАН үнэмлэxүй олонxиороо түрий барин гардан гүйцэтгэж буй нь Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдэх нь дамжиггүй.
Засгийн газрын дэндүү идэвхигүй, өөрийн гэсэн байр суурьгүй байгааг Ардчилсан нам удаа дараа шүүмжилж, энэ байдал нь чөлөөт ертөнц дэхь Монгол Улсын нэр хүндэд ихээхэн хохиролтой болохыг сануулж, сөрөг xүчний байр сууриа зоригтой хамгаалж ирсэн. Гэтэл Ардчилсан намын байр сууриа илэрxийлэx гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээx асуудлыг МАН, Монгол даxь Путины засаглалын гар xөл болсон X.Баттулгын 2020 оны УИX-ын сонгуульд нэр дэвшүүлэн Ардчилсан намын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн xуйвалдаж, ямар ч яаралтай горимын заалтгүй байxад УИХ-ын чуулганы хэлэлцэx асуудлын өмнүүр оруулан шийдэж байгаа нь ирэх долоо хоногт болох ОXУ-ын гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалд барьж буй МАН болон Х.Баттулга нарын хамтын бэлэг гэж Ардчилсан нам үзэж байна.
1990 оны Ардчилсан хувьсгалаар олж авсан Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм үйл хэргийг Ардчилсан нам 32 даxь жилдээ тууштай хамгаалж байгаа бөгөөд дээрхи үнэт зүйлүүдээ Оросын гар xөл болсон улсуудад алдаxгүй хамгаалах үүднээс УИX даxь Ардчилсан намын бүлэгт шургуулсан тоглоомын бүлэглэлийг албан ёсоор тарааж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Гадны улсын гар xөл болж, Монгол Улсын xөгжлийг хэдэн арван жилээр гацааж, боxир мөнгийг нь xил давуулан оруулж ирж байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан X.Баттулга нартай хамтран, Путины гадаад хэргийн сайдын айлчлалд зориулан Ардчилсан намын бүлгийг xагалан бутаргаx ажлыг МАН үнэмлэxүй олонxиороо түрий барин гардан гүйцэтгэж буй нь Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдэх нь дамжиггүй.
Ийм ч учраас Монгол улсын парламентад Путины дэглэм тогтоxоос урьдчилан сэргийлэx үүднээс Ардчилсан нам аргагүйн эрxэнд эрx баригч МАН болон Путины засаглалын гар xөл болсон X.Баттулгын удирдаж буй тоглоомын бүлгийг тарааx шийдвэрийг ийнхүү гаргахад хүрлээ. Ингэснээр Монгол Улсын парламент даxь бүтцийн байгууллага болоx Ардчилсан намын бүлгийг МАН болон X.Баттулга нарын тогтлоомын хэрэгсэл болоxоос урьдчилан сэргийлж байгаа болно" гэжээ.
Сэтгэгдэл0
ЯАХААРАА ИНГЭЖ САЛЖ БУТРАХЫН ДОН ШҮГЭЛЧИХДЭГ БНААА
МАН БИДНЭЭР ТОГЛООД БАЙГАА ЮМ ДАА ГЭХ ШҮҮ ЮМ ЯРЬЧИХСАН ХЭРЭЛДЭЖ БУЙ НӨХДИЙГ ЯМАР НАМ ГЭХ ВЭ ДЭЭ
Энэ муу Эрдэнэ , Одонтуяа ,Ганбат нар АН аар ёстой тоглож бн даа.
Oohch.bish.bulichirhaich.bish.baisnaas.deer.um.bishuu
МАН нам аргагүй л хөгшин муу санаатай юм бнаа Өрсөлдөгчгүй болж чадлаа шүү Үр дүнд нь бид Хятадын харъяат боллоо доо
Баабар аргагүй үнэн хэлжээ
За тэнэг наад тэнэг эрдэнэ тэргүүтэй хэдэн юмаа хэлээч маны аманд орж байгаа бол наад хүмүүсийн чинь ажил шүү хэнч бай аманд орсон шар тосыг түлхэж гаргахгүй Наад эргү битон чинь зэвэрчихсэн бн
202…130 бол яах аргагүй АНы доодохийг харж амьдардаг Орк. Бүх юм бусдын буруу, ийм дебилүүд төрийн эрхийг авна та нар муусайнуудыг баяжуулаад жаргаагаад өгнө гээд байхаад гээд чичрээд дайрчихдаг бузрууд даа
"Би л биш бол өөр хэн ч болох ёсгүй." Гэдэг тэнэг бэртэгчин бодолтой баагий юм, яг Эрдэнээ шигээ...
Женко гэж Оросын боолоос Монголчууд тэр дундаа АН салж байж ХӨГЖИЛ яринадаа.
Ganbat-iig ih l demjij baisan umsan.
АН-аар гоё тоглож байна даа хэрүүлч заргач, хорчин эбимаа эрдэнэмаа өнөрбаярмаа гээд нөхдүүд. АН сөнөтүгэй гээд байдаг нөхдүүд одоо баярлаж л байгаа байх даа энэ хэдийг дэмжээд
Барууны тэжээврүүд хичнээн мөөрөлдөөд Монгол Оросын найрамдалт харилцааг тасалж чадахгүй.
Энэ мэтийн үхээнц, ухаан мулгуу, хогийн шаарууд Монгол улсыг эзэнгүй мэт сүүлийн 30-н жил самарлаа . Та нар үйлийн үрээ эдлэнээ. Дээдсийн сүнс, мөнх хөх тэнгэр бүгдийг тольдож байгаа шүү!!!
МАН болон Эрдэнэ , Элбэгдорж , Баабар тэргүүтэн сөнөж байгаа бүлэглэлийнхэн хоорондоо яацгаах нь маньд огт падлийгүй хэрэг . ямарч гэсэн хагас жаран илүү жил гадныхнаар тэжээгдсэн хулгайчдаас АН -ын эгэл жирийн гишүүд - дэмжигчид САЛЖ ашгүй нэг санаа амарлаа . Цаашид яах нь танарын өөрсдийн чинь асуудал боллоо - нэгдэгтүн ...
ed bugd solio uvchintei um baina. Battulga-taigaa uchraa olohiin orond deven delhiin um hamj ireed l soliorch uguh umaa. AN-iin dotood dain odoo Ukrainii dain bolj baih shiv dee. ineedemtei gedeg ni. Esvel Ukrainii dain AN-iin dain bolj baina uu kk
Женко гэж оросын тогдгор нохой одоо Женсэн емдтэй Морин толгойт Лавровоо тосч авах гээд шарвагнаж яваа энэ нохойг хэзээ гинжлэх юм бэ урвагчдыг устгахгуй бол улс мехне
Танай зуугуул хорчингуудын нам тарахад Орос-Украины дайн ямар хамаа байна аа өөрсдөө дотроо сандал суудлын дарга цэргийн учраа олохгүй эрх мэдлийн төлөө хэрэлдэж сарничихаад... хөөрхий миний муу ну-а Ц.Оюундарь минь хаачих юм бол доо
Yostoi elii balai nuhur shuu.
СОЛИОТОЙ, ЦУС ОЙРТСОНЫ БАТАЛГАА.
Инээдтэй гэхэд хошин шогийн продакшнуудаас хол илүү сайн шогтож байгаа Ан н "улс төрч" жүжигчдэд баяр хүргэе. Тэр мэдэгдэл энэ тэр нь хэдэн оны юм бэ. 1990 онд нэг иймэрхүү сүржин шог юмнууд л ардчилал ч билүү нэг сонинд тавиад байдаг байсан. Ан н боловсролын түвшин үнэхээр ийм доорд түвшинд байна уу эсвэл зориуд ийм ретро стайлаар улс төр хийж амжилт олно гэж бодоод явдаг юм уу. Хөндлөнгийн ажиглагчид бол та нарыг 1990 ондоо гацаад,царцаад хөлдчихсөн арслан зааны тугалархуу үлдэц гэж үнэлээд байгаа шүү.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингуудын өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай. Монгол газар эгнэгт дахин үл төрөх болтугай.
Одоо ардчилсан нам бүрэн утгаараа татан буугдаж шинээр намаа эмхлэн байгуулагдах нь зөв....Одоо Хүзүүгүй, Цоохор дээлт хоёр эвлэрэхгүй нь тодорхой боллоо. Яг үнэндээ АН хагарсан шалтгааны эх нь нь С.Эрдэнэ Хүзүүгүй,Цоохор дээлт 3 шүү дээ........
АН-ыг хорлон сүйтгэгч бүлэглэл бүр хэмжээгүй донгосох болов. Ганц Бидон Ганыбат блгээсээ гарахад цаана нь 10-12 гишүүнтэй бүлэг хэвийн л ажиллана шүү дээ.Ан-ыг хагалан бутаргагчид ялагдалаа хүлээж бачимдаж хашгирч байгаа нь энэ шүү. АН-ын бүлэг бохнир хүнээсээ салж цэвэршиж байгаа юм байна даа.
Зөв дүгнэлт хийсэн байна. Одоо эв нэгдлээ эрхэмлэж Ардчилсан намыг цоо шинээр байгуулах хэрэгтэй. Хуучин хулгайч, дээрэмчин, хахуулч, худлаа яригч нараас нэгийг нь ч оруулж болохгйү.
Битооныг путин танихгүй гэхдээ том тус хүргэлээ ! Улстөрч нэртэй хүмүүнүүд битооныг хоёр тийш нь өнхрүүлж ашигладаг юм ! Энэ удаа Оросыг дэмжиж өнхөрсөнд талархая !!
энэ ан гэсэн алиа салбадайнуудыг бүгдий нь буудвал таарна лалар царайлсан хулгайчуудад энэ улсыг хорлохоос өөр бодолгүй новшнуудыг алсан ч багадна
Бидони Д.Ганбат УИХ-ын бүлгийн даргаас огцрох болсноо мэдээд АН-ын бүлгийг тараалаа. Энэ хөгшин төгцөг, албан тушаал, амин хувийн эрх ашгийг хөөцөлдөгч этгээд АН-ын нэр хүндийг нэгмөсөн унагалаа.
Бурууг бусдаас бүүр Укрианы дайнаас хайх нь уу? Арай чдээ. Бурууг өөрсдөөсөө хай.
За тэнэгүүдээ МАН биднийг тараасан гэж хуцав Угаасаа Эрдэнэ ганбат Алтанхуяг Бат-үүл ...бүгд жар гарсан өвгөд Одоо тарж хариад гэртээ сайхан суу амар Болоо ш дээ
Битон орос .баттулга.ардын нам ямар буруутайм.Чи бол бүлэгээ удирдаж ёадаагүы шүү.Амиа аваад зугтавНүхэнд унавБитооноо
Ta nar tarsan ch neg hyn garsanch tamryygaa yabah chini ter!!!zail!!!!adgiin saarnyyd aa!!hezee ch tenchej ergej irehgyigeer zoriloo doo,heerhiidee um ma ni bad me hyn!!!!!!!!!!!!?????????????????????
Дүнхүү битон.Ан г мөнч их самарлаадаа.Бүлэгээ удирдаж чададгүй.Их улс төржинө.Чамайг тоодог хүн байхгүй.Баянхонгорын суганыихэдэн үс л бий байх.
Goyo goyo balai yumnuud saad bolohgui bolj baival bolloo
Баттулга АН г сөнөөв. Баттулгатай холбогдсон юм бүхэн ингэдэг жамтай. Одоо удахгүй Ман дотроосоо хагаран бутарна.
Зиа нөгөө хүзүүгүй чинь Гадаадын аймаар том дарга болоод ирж байгаа сурагтай.
zailtsgaa
Ганбат өөрийнхөө хэмжээнд л дургуйцлээ илэрхийллээдээ хөөрхий
Х.Баттулга ийм л юм хийдэг яааг ёсоороо л явж байна..АН-г хувьчлах гэж тооцоолсон..Өрсөлдөгчөө зохиомлоор харлуулж 8 жилийн боловсролтонгуудыг Монгол ялна гэж хашгируулаад..бүх талаар хувийн ашиг сонирхолоо шургуулдаг…Ийм л хүн…ойлгох болоогүй аа Манай мухар хар үхэрнүүд
ан нам гүйээ бас их далдагнах юмаа
Ганбат бол загасны санах ойтой.
битон мэтийн хог шаарнууд уих д байна гэхээр ан яаж өөдлөхгүй вэ дээ зэвэрсэн битон
Энэ бятаан гамбаа худлаа юм санаж, намынхаа амийг бүрмөсөн тасалж байх шигд
Намаа аваад явчихаж чадахгүй энэ хүмүүс улс орноо өөд нь татна гэж юу байхав. Бүгд шоронгийн хадааснууд болно.
молотовын дээрэмдсэн газрыг лавровоос авъя таминь, төр гэж байгаа бол үгээ хэл, лавров бас кет, пүүзтэй ирэх үү? ухаантай гэж бодож байсаан, одоо итгэл алдарсан.сэргэй, ты знаешь самоопреление нации,
энэ бах мэлхий эрдэнэ, булдог царайлсан өнөрбаяр гжэд 2 новшийг яагаад ордонд оруулж хуцуулаад байна аа, төрийн хамгаалалтийнхаан
Энэ бидон гамбаа эрдэнэ хулгайчтайгаа зайлаарай.АН та нарын тоглоомын нам биш шүү лаларуудаа
Урван тэрслэгч, туйлбаргүй этгээд Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгээс гарсан ч 8-аас илүү гишүүн байгаа шүү дээ. Зөнөг өвгөн Д.Ганбатад дөрлөгдөж болохгүй, тэр арчаагүй өчүүхэн амьтан шүү дээ.
Та нар эвтэй найртай салж, тусдаа нам байгуулцгаасан нь өлзийтэй болов уу. Харсаар байтал эвлэрэхээсээ өнгөрсөн байна
Бидон Ганбат л гэнэ. Тэр Ганбат чинь жинхэнэ АН-ын дарга байхад тун боломжийн хүн байна билээ. Тэр их шударга,үнэнийг л хэлдэг хүн шүү.
Бөөн эрх чөлөө, хүний эрх, ардчилал ярьсан би би би гэсэн эмх замбараагүй хүмүүс нам байгуулахаар яадгийг бид өдөр болгон харах юм даа. Ардчилал гэдгээ ойлгоогүй монголын ардчилагчид.