ХАНОЙ. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ханойд хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сонтой лхагва гарагт хэлэлцээ хийнэ. Тэрбээр урд шөнө Улаанбаатараас Вьетнамын нийслэлд хүрэлцэн очсон бөгөөд Монгол Улсад айлчлах үеэрээ тус улсын Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийж, дээд удирдлагуудтай уулзсан юм.
С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхээс гадна тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чин, Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нартай уулзана. ОХУ-ын сайд мөн дайнд амь үрэгдсэн цэргүүд болон Хо Ши Миний бунханд цэцэг өргөх ёслолд оролцоно.
Москва, Ханой улс төрийн яриа хэлэлцээг өндөр, дээд түвшинд тогтмол явуулж байгаа юм. Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сон С.Лавровын урилгаар өнгөрсөн оны есдүгээр сард Москвад айлчилсан бол 2021 оны сүүлчээр тус улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д айлчилсан. Энэ оны гуравдугаар сард Орос, Вьетнамын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, олон улсын болон бүс нутгийн шинэ үйл явдлуудтай холбогдуулан хоёр орны харилцааны талаар ярилцжээ.
Москва, Ханойг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа холбодог бөгөөд энэ жил улс орнууд түүхэн дэх чухал үйл явдал болох хоёр улсын харилцааг ийм түвшинд хүргэсний 10 жилийн ойг тэмдэглэж байгаа юм.
Оросын ГХЯ-наас мэдээлснээр, энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр орны дээд удирдагчдын тохиролцсоны дагуу Орос-Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн үндсэн чиглэлийг тодорхойлох явдал юм. Талууд мөн бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Энэ ЛАЛАРОВ монголд удсан бол бослого гарах байсан. Ашгүй хонохгүйгээр сүүлээ хавчаад зугтсан нь болж дээ.
Вьетнамчууд тэнэг биш.Европ дээд төрөлтөн Оросууд яаж тэдэнд доромж дээрэнгүй ханддагийг сайн мэдэж байгаа.Ковидын өмнө Оросын төв телевизээр хууль бус Вьетнам ажилчдыг камерын өмнө цэргийн ажиллагаа явуулж зодож нүдэн баривчилж байсан нь их зэвүүн санагдаж байсан.Эгнүүлээд автомат тулгачихсан нүүрийг нь газарт доош харуулж хэвтүүлчихсэн орилолдож дэвсэлж байгаа юм.Тэднийг үнэндээ Оросууд өөрсдөө хуурч мэхлэн нутагтаа авчирч хүний эрхийг зөрчин аймшгийн нөхцөлд ажиллуулж шулж байсан.Тэднийг Оросын хил гаалийнхан хууль бусаар хил давуулсан.Эцсийн эцэст тэд биш Оросууд өөрсдөө мөнгө хийж байсан.Орос Буриадуудын шовинизм нь хүртэл Азид дайсагнаж, Африкт доль хамдагаараа бусдаас өөр гажиг.Тэр тусмаа Оросын нутгийн гуравны хоёр нь доорд Чукча дурак,Чурка баран Азийнхны нутаг байтал шүү дээ.
Сэтгэгдэл : БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ene door yavaad baigaa buzriin zarlaliig ustgaachee. Yagaad tavuilaad baidag um be