Б.Батцэцэг: Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг ярилцлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед Иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн хувьд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, илүү ойр дотно хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд санал нэгдлээ. Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ. Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой урт хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.
Хилийн боомтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа. Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүд харилцан тохирсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоо.
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хувьд БНХАУ-д сурч буй монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцлоо. Иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулахаар ярилцлаа. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн тул цаашид ч энэ чиглэлд хамтрахдаа санал нэгдэв. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа. Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаар Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгуудыг нь сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол-Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол-Хятадын хамтын ажиллагаа цаашид ч үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Ван И: Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжихээ дахин нотолсонд талархал илэрхийлж байна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И: Талын Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харах мөн таатай байна. Би Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ. Монгол Улсын сайн хөршийн хувьд БНХАУ нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвжилд маш их баярлаж байна. Хатагтай Б.Батцэцэг сайдын хэлсэнчлэн хоёр улсын харилцааны талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Дайн дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон.
Мөн хоёр улс бие биенээхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.
Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой.
Мөн байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээ талууд зөвшөөрлөө. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ мөн зөвшөөрлөө. БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, Хятадад суралцдаг Монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжлээ. Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж байгаа Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ. Та бүхэнд баярлалаа.
Сэтгэгдэл0
Болж л байна шүү дээ.
юу болчихсон байна тээвэрчидийнхээ талаар юу тохирсон юм
Боломжийн л тохиролцоо хийж гайгүй яриа хэлэлцээ хийжээ. Харин хөрөнгө оруулалтыг дэмжих талаар нэг ч үг дурдсангүй
авто боомтуудаа яана гэсэн....
Болж байна. Дажгүй гэрээ хэлэлцээр хийжээ. Бүх асуудлыг нэг дор шийднэ гэж юу байхав. Батцэцэг сайд маань сайн ажиллалаа!
Хятадууд монгол ажилчидтай адил цалин авч. Модон вогончикт амьдарч ажиллаж УБ т маш олон орон сууц барьж өгсөн харин Оросууд монгол ажилчнаас 8 дахин их цалин авч. барьсаэ орон сууцныхаа 88 хувьд нь өөрсдөө ороод монголчууд үлдсэн 12 хувьл ордог байсан 1990 оноос Хятад .Япон хоёр монголыг өдий зэрэгт хүргэсэн. Харин оросууд Монгол улсад экспортын 347 хувийн татвар тогтоосон Хэн нь нөхөр дайсан байна
Худлаа шаахаа больчих! Хаана 347%-н татвар байна?! Өөрсдөө зөв бодлого явуулж чадахгүй байгаа эрх барьж байгаа луйварчдаасаа бурууг нь эр! Мөнхийн нөхөр, мөнхийн дайсан ч гэж байдаггүй юм, мал аа!
өдий болтол өчнөөн хүн үхлээ .дан хятад бараа бүтээгдэхүүнээс хордож үхсэн .угаасаа удам угшил муу гарал үүсэл нь доод ертөнцөөс гаралтай хүн дүрст албингууд юм.тэд бол юу ч хамаагүй иддэд хүн хүртэл иднэ.дээр нь бүхнийг сөнөөнө .ернө бол дэлхийг эзэгнэх санаатай явдаг хүн дүрт төрөл зүйл юм.
Юу ч мэдэхгүй байж шаахгүй шүү. 15-р хороололд л цөөн оросууд байдаг байсан. Бусдад нь бараг 100% монголчууд байсан шүү.
100% Хятадын эрх ашгийг хамгаалсан харилцан ашигтай гэж хэлэхэд хэцүү гэрээ болжээ.
Халтайчаад чи юугаа мэддийн хиртэй золбин хөдөөний гөлөг
Нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ хийхээр ярилцлаа гэснийг гэрээбайгууллаа гээд андуурчээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ арайч дэнднээ манайд энэ олон боомт хэрэггүй. ХАМГИЙН ноцтой нь НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ДЭМЖИНЭ ГЭДЭГ МАШ НОЦТОЙ АУУДАЛ ЭНЭ ТАЛДЭЭР БИД ӨӨР ХАРИУЛТ ХЭЛЭХ БАЙСАН ЮМ. ДАХИЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГГҮЙ .ЯМАРЧ АШИГГҮЙ ХЭЛЭЛЦЭЭР ДАНДАА ӨӨРСӨДДӨӨ АШИГ ХАЙСАН ГЭРЭЭ БОЛЖ.
Манайхан хятадад муурхдаг зангаа одоо болих хэрэгтэй!!! Ковидын үеэр хил түр хаагдахад бид яаж бажгадаж байлаа даа?! Удахгүй дэлхийд тэргүүлэх том гүрэнтэй хил залгаа оршдог маш том давуу талаа бид ухаалгаар ашиглаж хурдацтай хөгжихөө бодох нь чухал байна!!! Хятадыг муулах нь мунхаг, тэнэг асуудал!! Тэглээ гээд хятадууд огтхон ч хохирохгүй, гагцхүү бид л хохирно!!! 21-р зуунд жаахан ч гэсэн ухаан гаргаж амьдармаар байна шүү!! Үгүй ядаж үр хүүхдийнхээ ирээдүйг бодмоор байна! Яг үнэндээ бол ЗХУ 1960-аад оны сүүлээр Хятадтай муудсаны дараа хятадыг үзэн ядах үзлийг Оросын суртал нэвтрүүлгээр монголчуудын тархинд гүн бат суулгаж өгсөний үлдэгдэл нь мунхаг хүмүүсийн тархинд бүр сорвижоод эдгэчихжээ!? Хүнтэйгээ цуг л далд орох бололтой? Золигнууд чинь залуу үеэ хордуулаад байх юм?! Соц-змын жилүүдэд ЗХУ-ын үзэл суртлын дарамтаар манай МАХН хятадын эсрэг суртал нэвтрүүлж, кино, уран зохиол, урлагт бүр дээр үеэс монголчууд хятадыг үзэн яддаг байсан мэтээр харуулдаг байв. Гэтэл түүхэн баримт сэл
Гэтэл түүхэн баримт сэлтээс үзэхэд жирийн монголчууд жирийн хятад иргэдтэй хэвийн сайн харилцаатай, муурхаж тэрсэлдэж байгаагүй юм билээ!! Монголчууд Жанчхүүгээр дамжин тэмээн жингээр урагш нь түүхий эд зөөж, оронд нь хятадаас бүс даавуу, тамхи, гурил г.м. авдаг байжээ!!
Энд шинээр шийдсэн зүйл бол алга байна. Хятадаас явуулж буй Монголыг түүхий эдийн хавсрага байлгаж, баялгийг нь аажмаар цөлмөх бодлогын дуулгавартай аялдан дагалдагч гэдгээ дахин баталсан байна. Яахав бас нэг гарц гэвэл ерөнхий хэлэлцээр дээрээ ийм маягаар бүрхэгдүү тохироо хийснийхээ дараа Газрын тосны олборлолтын гэрээг Монгол талд 50-аас дээш хувь ашигтай болгох, Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийн эзэмшлийн хувийг мөн 50х50 байлгах, Эрдэнэбүрэний УЦС-ын санхүүжилтийг зээлээр санхүүжүүлнэ гэвэл шууд татгалзах, тусламжаар бол зөвшөөрөх, зээлээр бол 50 хүрэхгүй хувьд нь хүүгүй зээл байж болохоор нөхцөл тулгах, Хятадаас Монголд сургах оюутны тоог нэмэгдүүлэх /ялангуяа Өвөр Монгол, Шинжаанаас/, за тэгээд хамгийн гол нь хоёр талын худалдааны бараа эргэлтийн харьцааг яг 40х60-аас хэтрэхгүй байхаар хатуу тохирох. Ийм байж үр дүнтэй, Монголын талд хэрэгтэй хэлэлцээ хийлээ гэж хэлнэ!
Монголын улс торийн тогтвортой байдалд дэмжлэг узуулэхэд бэлэн байна гэжээ. тогтворгуй гэж ойлгоо юу яманайхан гуйсан хэоэг уу Тусгаар улс байна даа
Улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ гэж юу гэсэн үг бэ, Монгол улсын аль нэг улс төрийн намыг тухайлбал, МАХН-ыг дэмжинэ, түүнийг сонгуульд ялуулахын төлөө дэмжинэ гэсэнтэй агаар нэг байна. Арай ч Монголын ард түмэн Хятадын дэмжлэгтэй намыг байлгаад байхыг хүсэхгүй бизээ
нэг хятад гэж хэлсэн нь үнэн ьм уу тэгээд . үнэн бол тайлбар залруулга хийлгэ . эсвэл мэдэгдэл хийж бид хятад үндэстэн биш гэдгээ илэрхийлэхгүй юм уу ?