ССЕЛЬ. /France24/. Европын Холбоо /ЕХ/ Украинд сүүлийн үед үүсээд буй “хурцадмал байдал”-тай холбогдуулан Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авах санал гаргажээ.
Энэхүү саналд газрын тосны үнийн дээд хязгаар тогтоох, Оросын долоон тэрбум еврогийн өртөг бүхий экспортод хориг тавих зэрэг багтсан байна. Мөн ЕХ-ны орнуудад зорчихыг хориглох хар жагсаалтыг өргөжүүлж, Оросын батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнууд, Украины эзлэгдсэн бүс нутгуудад явуулсан санал асуулгыг зохион байгуулагчдын хөрөнгийг царцаахаар төлөвлөж байна.
“Өнгөрсөн долоо хоногт Орос улс Украин дахь түрэмгийллээ шинэ түвшинд хүргэж даамжруулсан” гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. ЕХ-ны 27 гишүүн орон батлах ёстой шинэ багц хориг арга хэмжээний хүрээнд тус комисс Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох “эрх зүйн үндэслэлийг” боловсруулна. Мөн Оросын дайны машинд тус болж болзошгүй ЕХ-ны бараа бүтээгдэхүүний урсгалд тавих хязгаарлалтыг чангатгах чиглэлд ажиллах ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Vbg7ikkf46u
АНУ ЕХ хоёрын гайгаар европын орнууд эдийн засгийн хямралд өртөж, цагаачлал даяаршлийн орон болгож байна. Европын орнууд нэгдэж эдийн засгаараа АНУ ЕХ хоёрын хараат байдлаас салж, даяарчлал цагаачлалын эсрэг нэгдэж цаг болсон.
ЧААВААС ДАА ЧИ АМЕРИК ВИЗ ГАРГУУЛАХ УУ ККК
ANU terguutei baruun evropiin ornuudiin huiten dainii ueiin gadaad bodlogo ni tasraltgui urgejilj Evropiin busad ornuudiin EZ-gt hohirol uchruulj bgaa sh dee. Getel Evropiin holboo bas l Amerikiin bodlogo zaavaraar ajillaj dahin horig tavih l sanaa gargsan bna. tedend tus evrop tivd amidarch bgaa uls ornuudiin jiriin irgediin amidral hamaagui bololtoi
Hoorhii ene utsan huuheldei avgai odoo zailval taarna horig yarisaar baital chini Ukrain chini ugui bolj Evrop chini olsoglond tulj irlee Avgai mini huuheldeinuudee avaad zailaach
Оросод одоо цөмийн цохилт өгөхөөс өөр гарцгүй болсон 2 талын аль түрүүлж цөмийн цохилт өнсөн нь ялна Орос түрүүлж ЕХ АНУд зэрэг цохилт өгвөл ялна өөр арга байхгүй....