КИЕВ. /TASS/. Украины Зэвсэгт хүчин Херсон мужийн хоёр сууринг эзэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Холбогдох мэдэгдлийг тэрбээр Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын “Telegram” хуудсанд 10 дугаар сарын 2-ны орой нийтэлсэн дүрс бичлэгтээ хийсэн байна.
Украины удирдагчийн хэлснээр, Херсон мужийн Миролюбовка, Архангельское суурингуудыг Украины нутаг дэвсгэрийн хамгаалалтын нэг бригад эзэлжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков 10 дугаар сарын 2-ны өдөр мэдээлэхдээ, тус улсын Зэвсэгт хүчний нисэх хүчин, их буунууд Херсон мужийн Архангельское суурин дахь Украины Зэвсэгт хүчний уулын довтолгооны 128 дугаар бригадын түр байрлах цэгүүдийг устгасан гэжээ.
Оросын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгөх боломжийг үгүй хийхийн тулд Украинд явуулж буй тусгай ажиллагааны газар зүйн байршлыг өргөтгөх шаардлагатай байна гэж Херсон мужийн засаг захиргааны орлогч дарга Кирилл Стремусов өмнө нь мэдэгдсэн байна.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсад, түүнчлэн Запорожье, Херсон мужуудад ОХУ-тай нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан нь есдүгээр сарын 27-нд дуусаж, санал асуулгыг хүчинтэйд тооцсон билээ. Уг санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дэлхийн улс орнууд мэдэгдээд байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Энэ нэг юм болчихоосой
Fuck
Эх орныхоо хоёр хотыг эзлээд байхдаа яахав дээ. Зөв орчуулаач, эсвэл зөв найруулан бичээч. Эх орныхоо хоёр хотыг чөлөөлжээ гээч
Энэ мансуурагч хий юм хараад түүнийгээ бичээд бдаг юмуу хаашаа юм. Херсон одоо Оросын газар нутаг . Энэ балайд газар нутгаа эзлүүлээд суудаг ямар ч улс одоо энэ дэлхийд байхгүй. Дорой гэхэд дэндүү жул энэ амьсгаа бууж өгвөл таарна.
Fuck
Энэ оросын талд ороод байдаг хүмүүсийн пэйж үзлээ, ихэнхдээ хөгшин, царай ахуй муутай хүмүүс байх юм. .
Одоо оросын хоёр сууринг эзэлсэн укрианы түрэмгийлэгч арми цөмийн бөмбөгний амтыг үзэх байх !!
Ene gar tamhichin mansuuraad yu ch yarina iim medeelel buu tabi