Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
Тодруулбал тэрээр: "Сүүлийн үед ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байна.
6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй тухай өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр миний бие тайлбар өгсөн. Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ (~$60), хилээр гаргах үнэ (~$120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё.
Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. " гэв.
Сэтгэгдэл0
Амарбаясгалан нүүрсний хулгайч нарыг цээжээрээ хамгаалаж байх юм наана чинь 44 их наяд төгрөг яригдаж байна
НАМЫН НӨХӨД БИД НҮҮРСНИЙ МӨНГӨ ХУВИАРЛАДАГ ДАРГАА СОЛИХ ГЭСЭН БОЛОХООС ТЭР МӨНГИЙГ УЛНЫ ТА НАРТАЙ ХУВААНА ГЭЖ ОГТ ЯРИАГҮЙ ЗА БИТГИЙ ГОРИД ЗА
Yun guya geed garaad irdeg shaasan
За шаалдаа бадмаа худлаа гээд тархи угаагаад нэмэргүй одоо босно шүү! Худлаа ярих тусам гал дээр тос нэмэж байгаатай адил
Нүүрсний хэмжээ хамаагүй 44.000.000.000 наяд яригдаж бна Монголын ард түмний мөнгө боломжийг хулгайлсан Одоо буй Манай улсын их өрийг тэглэх мөнгө хулгайд алдагджээ Нэг хүнд 125 сая төгрөг ноогдох мөнгө алга болж хулгайчдын халаасанд оржээ Битгиы нүүрс яриад бай Мөнгө алдагдал ярь боломж ярь Эх орны баялгийг хэдхэн гэр бүл эзэмшиж бна Нэрийг хэлээч Тов тодорхой байгаа Ингэж дүлэгнээь 2024 оны сонгууль өнгөрөөх биз дэ Шүүх хурал нь хэд хойшилох бол Ард түмэн цөөдөөд байх юм да 3 сая хүний 1 сая нь хүүхэд Үлдсэн 2 сая ын 1 сая нь эмэгтэй 400. мянга нь ахмад 140 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй Бас гадаадад хэдэнмянга нь байна Тэгэхээр тэмцэх хүн маш цөөхөн
За шаалдаа бадмаа
Хулгайч хулгайчаа хамгаалах нь гарцаагүй л дээ. МАН ч АН-аас дутахгүй авилгач хулгайчуудаар дүүрчээ. 24 оноос АН-ы замаар орж балрах замаа тавьж байна даа.
Amarhanshtee , Hyatadiin gaali Mongoliin gaaliin Zuruug zarlchih…..
iimerxuuu durakuud turd grsan tsagt ard tumen yaduurax ni todrxoi shdee, ZAILAA Pyaxluu bacaan
Худлаа гээд шудрага дүр исгээдсолиорч байхаар наад баримтаа үзээд шийвэр гаргаачээ
Амаараа хаагаад л болоо юу? Их хурал комисс гаргаж шалгах хэрэгтэй! Нэхэл их шүү!
Энэ хулгайчийн нэг байна. Сайн харж аваарай..... Мөдхөн дараа жил шал өөр юм яриад зогсоно шүү.... Ёстойл юун гуя гээч болох нь ээ......
Их наяд=1.000.000.000.000 ок
Бодлого сайн бодоцгооё! Үнэн байх. ковид Хилийн хорио энэ тэр гээд . Зардал энэ тэр гарна, Хил байнга л хаагдаад байсан биз дээ?
6.4 сая биш гэж яаж мэдээд ташаа мэдээлэл гэв тэгвэл ташаагүй үнэнийг та мэдэж байна аа