КИЕВ. /Xinhua/. Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 24-ны өдөр болж магадгүй гэж Украинаас Туркт суугаа Элчин сайд Василий Боднар мэдээлснийг “Ukrinform” агентлаг пүрэв гарагт уламжилжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн зуучлалаар явуулах дээд хэмжээний уулзалт АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох төлөвтэй байна гэж тэрбээр ярьсан байна.
Мөн В.Боднар Украинд энх тайвныг тогтоохоор Киевийн санаачилсан төлөвлөгөөг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн Туркийн талд талархал илэрхийлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезийн Бали аралд өнгөрсөн 11 дүгээр сард болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Украины дайныг зогсоох 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг дэвшүүлсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 10 сарын 23,
2025

Сэтгэгдэл0
ёвропийн холбоо америкийн украйны энх тайвны төлөөх уулзалт гэж одоо юу байдаг юм орос одоо украйнтай нэг их хэлэлцээ хийгээд байхгүй минскийн гэрээ нормандын формат орос турк украйны уулзалт гээд орос одоогийн хилийг зөвшөөр бууж өг гэсэн боловч москваг эзлэнэ сүүлчийн украйна хүртлээ тэмцэнэ баруунаас барс ирвэс танк америкаас пэтриот пво танк пуужин живилин рсо авах болсон орос херсон запорож харьков изюм гэх мэтээр өгч ухарсан украйн бодлогоо өөрчлөнө гэж итгэсэн гэвч фашист нацист харгис тэмцсээр байлааа сурокин украйны дайныг удирдаж чадаагүй юм шиг монголын ТВ худал мэдээлэл цацаж байна холхио юм ямарч зэвсгийг ашиглах бие даан шийдвэр өх бүрэн эрхт жанжин штабын дарга биеэр удирдана цөмийн бүрэлдэхүүнийг ашиглах эрхтэй одоо бахмут солидорыг авлаа цааш краматорск славянск руу довтолж эзлэнэ украйны худал суртал ухуулга хэнд ч хэрэггүй байданы украйнтай сүлбэлдсэн асуудлыг шалгаж