АН-ын дэд дарга Б.Ган-Очиртой Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Тролл гэдгийг та юу гэж ойлгож байна вэ?
Нэр хаяг үгүй, хуурамч хаягтай хүмүүс.
Троллуудын зорилго нь юу байдаг юм бол?
Хоёр янз байх шиг байна. Нэг хэсэг нь сонгуулийн үеэр гарч ирдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуулийн үеэр баахан зүрх, лайкыг Энэтхэг, Бангладеш хаягуудаас авсан байдаг даа. Нөгөө хэсэгт нь уул, усны зурагтай хүмүүс байна. Тэдний заримыг нь бид тролл гэж андуураад байна. Тэдэн дунд бас бодит хүн байх шиг байна.
Троллуудын Монголын нийгэмд үзүүлж буй нөлөө, хор, хохирол нь юу юм вэ?
Хор хохирлыг нь судлаж гаргаж ирэх хэрэгтэй. Олон нийтийн хуультай холбогдуулан Франц, Герман, Испани гэх мэт хууль батласан улсуудыг харж байхад яг энэ асуудалтай холбоотой судалгааны асар их тайлан байсан. Мөн цаана нь бүртгэлийн систем гэж байна. Яг бодит хаягтай хүмүүс фэйсбүүк дээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг бол болж байна шүү дээ. Гэтэл тэр хаягтай хүмүүс гэдэг зүйл чинь байхгүйгээр төр засаг нь бүгдээрээ зүгээр л одоо троллын эсрэг тэмцэж байна гээд фэйсбүүк, бүх хэвлэл мэдээллийг, сошиал орчинг дуртай үедээ хаагаад байвал яах вэ? Троллоосоо дор, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэгч болно биз дээ.
Бид тролл арми гэж ярьдаг. Хамгийн том тролл арми хэний гарт байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хамгийн том тролл армитай нь илт харагдаж байна шүү дээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бас том тролл армитай гэж ярьдаг шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, нөгөө талын сөрөг хүчнээс бол ингэж ярьж л байдаг. Тролл арми яг хэнд байдаг юм бэ? Хүн яах гэж хийдэг юм бэ? Жишээ нь, өөрт чинь бол тролл арми байхгүй биз дээ. Засгийн эрх барьж буй хүмүүст тролл арми байдаг. Яагаад гэвэл гэр бүлээ тэжээхээс илүү үрэх хэмжээний мөнгө хулгайлчихсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хулгайгаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд хэн нэгэн хүмүүсийг ашиглаж байна гэсэн үг. Эрх мэдэл хаана байна тэнд тролл арми байна. Үүний эсрэг хууль, хүчний байгууллагууд бүгд тэмцэх хэрэгтэй. Энгийн иргэд рүү биш.
Тролл гэдэг зүйлийг устгах, цэгцлэх, хянах шаардлагатай юу?
Тролл болон бусад бүх зүйлс байгальд төдийгүй нийгэмд хөгжлийн явцыг дагаж өөрөө цэгцэрдэг зүйл. Тас хаадаг зүйл биш. Иргэд орлоготой болоод ирвэл тролл болох шаардлагагүй. Ажлын байртай болоод ирвэл троллдох зав байхгүй болно л гэсэн үг. Анхдагч асуудал троллын асуудал огт биш. Анхдагч асуудал ахуй амьжиргааны асуудал.
УИХ-ын гишүүн Н.Учралын “Тролл”-ын гэгдэх энэ хуулинд ямар нэгэн далд зорилго байна гэж хардах үндэслэл байна уу?
Далд зорилго нь ил байна. Хаврын жагсаал цуглаан, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль, үгүй бол сонгуулийг наашлуулж намар хийх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд Н.Учрал гар хөл болоод байна гэж харж байна. Түүний цаана нөгөө нүүрсний хулгайтай холбогдолтой гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа. Төр бол хоёр тохиолдолд хулгай хийж иргэдийн эрхийг зөрчдөг. Нэг бол бүр баригдаад, багцлагдаад, гэмт хэргүүдэд шахуулаад хүчгүй болсон бол, нэг бол Үндсэн хуулийг ч тоохгүй хүчтэй болсон тохиолдолд. Энэ удаа бол гэмт хэргийн бүлэглэлүүдэд бариулчихаад байна гэж би үзэж байна.
Тэгвэл энэ хуулийн захиалагчид нь гэмт этгээдүүд байна гэж ойлгож болох уу?
Тийм шүү дээ. Хулгайч нар байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Н.Учрал “улс төрийн аав”-даа энэхүү хуулиар бэлэг барьж байна гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг унаж байгаа учраас, мөн дээр нь хавар, зун, намар гээд сонгууль хүртлэх улс төрд зориулаад энэ хуулийг батлуулсан гэсэн үг.
АН-аас энэ хуультай холбоотой хэвлэлийн хурал зарлана гэхэд ЦХХХЯ-наас та бүхэнтэй холбогдсон гэсэн. Тэд юу гэсэн бэ?
Манай хэвлэл мэдээллийн албаны дарга руу ЦХХХЯ-наас болон МАН-аас залгасан. Ямар, ямар бүрэлдэхүүнтэй хүмүүс хэвлэлийн хурал хийх юм бэ? Хэвлэлийн хурлаар юу ярих юм бэ? Ямар асуудлууд хэлэх юм бэ? Мөн дээрээс нь хэлээгүй хэдэн зүйлсүүд байгаа. Анхааруулга өгсөн гэж байгаа.
ЦХХХЯ-ны энэ үйлдэл нь хэр зохимжтой юм бэ?
Үндсэн хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэж байна гэсэн үг. Сөрөг хүчин байх боломжгүй шүү гэсэн үг. Эрх баригчид өөрсдийн хүчиндээ хэтэрхий эрдэж байна гэсэн үг.
АН-ын даргаар Л.Гантөмөр сонгогдсон. Та энэ хүнд хэр итгэл найдвар тавьж байна вэ?
УИХ дахь АН-ын бүлгээс санаачилсан л хурлын шийдвэр шүү дээ. Мөн дээрээс нь С.Эрдэнэ даргатай тал байгаа. Түүнчлэн намын бүх гишүүд байгаа тал байгаа, Х.Баттулга даргатай. Эдгээр талууд бүгд хоорондоо зөвшилцөж учраа олох хэрэгтэй. Би бол учраа олно гэдэгт итгэлтэй байгаа.
Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэх болов уу?
Бүртгэхгүй байх гэж бодож байна. Нэгдүгээрт, Дээд шүүх эрх баригч нарын гарт байгаа. Хоёрдугаарт, талууд хоорондоо учраа олох нь Дээд шүүх бүртгэх хуулийн дагуу үндсэн шалтгаан болох ёстой.
С.Эрдэнэ энэ хурал хүчингүй, Л.Гантөмөр дүрмийн бусаар сонгогдсон гэж хэлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Надаас илүү, дахиад ганц С.Эрдэнэ дарга ч гэхгүйгээр АН-ын дүрэм гол сахьдаг бид бүгдийн хороо гэж байдаг. Тэр хороо тайлбар хийх эрхтэй. Ер нь албан бичиг нь гарчих байх гэж бодож байна.
АН-ын одоогийн энэ нөхцөл байдал Монголын нийгэм, улс төрд ямар нөлөө үзүүлж байна вэ?
Сануулж хэлэхгүй бол сайн засаг ч ялзардаг гэдгийн жишээ одоо харагдаж байна. АН байхгүй бол Монголын нийгэмд ямар хохиролтой вэ гэдгийг бүгдээрээ харж байна. Мянга жагсаж цуглаад ямар ч нэмэргүй гэдгийг харж байна. Улс төрийн хулгайг улс төрийн хариуцлагаар л тооцдог. Өөр сонголт байхгүй.
Тэгэхээр АН хурдан хүчирхэгжиж, сөрөг хүчнийхээ байр суурин дээр гарч ирэх нь маш чухал.
УИХ-ын гишүүн Н.Учралын энэхүү хуулийг цаашид хэрхэн засаж залруулах эсвэл бүр хүчингүй болгох вэ? Ямар гарц гаргалгаа байна вэ?
Ард түмэн бид бүхэнд ямар ч гарц гаргалгаа байхгүй л болж байна. Ингээд байх юм бол дахиад яах вэ? Дахиад л дараагийн тэмцэл, бослого руугаа л орно. Өөр ямар ч сонголт байхгүй.
Энэ хуулийн хамгийн эхний хохирогчид нь ямар хүмүүс байх бол?
Бид л байна шүү дээ. Та байна. Би байна.
Ярилцсан Ч.Явуухүү
Сэтгэгдэл(32)
bas neg darvaik garch dee
Ер нь бол одоогийн байгаа байдлаараа Японд ямар ч асуудал байдаггүй. Тэнд хүмүүс нь амжиргаа өндөр, ухамсартай ёс зүйтэй учраас нэр нүүрээ нууж хүн гүтгэх үзэгдэл бараг байхгүй. Ялангуяа, зохион байгуулалттай ийм үзэгдэл байдаггүй байгаа. Манайд зохион байгуулалттай ийм гүтгэлэг зохион байгуулдаг бүтцүүд Намуудын дор байдаг. Намууд дотроо ийм асуудал хариуцсан хүнээрээ дамжуулан мөнгийг нь төлөхөд цаадуул нь дороо ажилдаг хүмүүст мөнгийг нь чиглэлтэй нь өгөөд тэгээд ажилд оруулчихдаг. Анх Алтанхуягийн үед КОММЕНТ баг гэж АН ажиллуулсан. Тэгээд мэдээж МАН муу юманд сайн сурагч тул бүр илүү бүтэц байгуулсан. Өнөөдөр энэ бүтцийг байхгүй болгохын тулд төрийн институци ажиллахгүй бол дийлэхгүй байдалтай л бна. Ийм зохион байгуулалттайгаар гүтгэдэг бүтцийг бол байхгүй болгох хэрэгтэй. Хуультай байжийж хийнэ. Мэдээж энэ асуудал нь байхгүй болчихвол иргэдрүү дайраад байхгүй байлгүй дээ. Зохион байгуулалттай бүлэг байдаггүй газруудтай монголыг харьцуулаад байж болохгүй. Дээр нь манай энэ нөхцөл байдал дээр гадаадын хүчнүүд мөнгөө төлөөд дуртай дуугаа захиалж байгаа нь энэ коммент, сэтгэгдэлүүд дээр харагдаж байгаа. Мэддэг хүндээ энэ их энгийн сэдэв. Мөнгөө төлсөн хүнд үйлчилдэг ийм бүлэглэлүүд байгаа. коммент бичээд л сууж байдаг.
Энэ хүүр бол монголд гай их тарьсан. Японы мафиудын гарт орсон новш. Нэг их сургууль төгсөх гэж улирч явсан шаар шүү дээ. Энэ бузар хүүр монголын төрд сайд хийж явахдаа асар олон хулгайг хийсэн. Хулгайч нарын дунд сайд хийж явахдаа хэзээч илчилж чадахгүй гөлөг царайлсан новш бол Гантөмөр. Ахин улс төрд орвол энэ японы тагнуулыг устгана шүү. Монголын төрийг Японд худалдсан урвагч Гантөмөр мөнөөс мөн.
ТАНАЙ НАМЫН БОДЛОГООР АВЧ ТАРААЖ ИДСЭН ӨР ЗЭЭЛ ЧИНЬ ЭНЭ ОРНЫ ХӨГЖЛИЙГ ОДООГООР 10 ЖИЛ ГАЦААГААД БАЙНА ШҮҮ ДЭЭ БАС ДЭЭРЭЭС НЬ МӨНГӨ НЭХНЭ ХУУЛИЙГ ЗӨӨЛЧИЛЖ ӨРШӨӨНӨ ТА НАРААС АЛЬ МУУХАЙ ХОРОН САНАА ГАРАХ ЮМ
MAsh Zov hellee
Энэ хууль сайн хууль, сүржигнээд, сандраад байх явдалгүй. Гэмт этгээдүүд, бусдыг гүтгэн доромжилж фейсбүүкээр элдэв юм бичдэг хөлсний бичээчидэд таалагдахгүй байх. Ер нь хүн бүхэнд таалагдах хууль байх албагүй. Манай оронд зарим этгээдүүд эрх чөлөө нь хэтрээд дураараа дургиж, төр засгийг аль болохоор тогтворгүй байлгахыг санаархах болжээ. Хөлсний бичээчид, барууны тэжээврүүдэд төрийн төмөр нүүр хэрэгтэй.
Учрал чи өөрөө ороод ирэв үү? Энэ хууль хэтэрхий танай намын ард олонд айдас төрүүлэхээр чиглэсэн зорилгыг илчилчихлээ. Хэрхэхийг тэнгэр мэднэ дэээ. Араа даалгасан буй заа.
Энэ чинь тролл бишүү
Чухам үнэндээ бол тролл маягийн хүмүүс нь энэ хуулийг эсэргүүцээд байх шиг.
Хургачин хүү Гантөмөр дарга хийхэд жолдоно ! Баярцогт нь шийдэмгий арай дээр байсан юм ! Одоо ардчилсан нам нь жинхэнэ гурав хуваагдсан !! Дээд шүүхийн зорилт бол ардчилсан намыг гурав дөрөв хуваах юм тийм даалгавартай !! 24 оны сонгууль болтол зай ч байна хугацаа ч байна хоорондоо сайхан хэрэлдэцгээ ! Хэрэлдэх чинь бас ажил шүү дэ !!
АН нь ардчилсан нам биш болоод удаж байгаа. Одоо шинээр залуучууд нэрээ солиод хуучин луйварчдаа чөлөөнд нь гаргаад зөвхөн эх оронч байх тангараг дээр ажиллах нь зүйтэй. Гантөмөр болохгүй ээ.
Aluurchin elberdorjiin baasaar hoollogch bayartsogt luuhaan chinii ygaadas yalgadas shavhryyg saitar nemjee.... Bayartsogt luuhaanaa magtan duulj ugaadas yalgadas shavhryygaa dahin dahin nemyyl
Үг хэлэх эрх чөлөөг хамгаалсан(шүгэл үлээгч) матаасын тухай хуулийг хурдан батал. Матаас бол амь дүүсэн ажил учраас бүх нэр, усыг нь нууцлах ёстойг хуульчилж өг. Монголчууд нэг зүйлийг огт ойлгодоггүй. Олны өмнө үг хэлж байгаа үед хэзээч үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж чаддаггүйг мэд. Олны өмнө ямарч хүн зүгээр л жүжиг шиг хоосон сүржин үг хэлэх магадлал 100% юм. Олны өмнө сүржин жүжиг тавьж хоосон үг урсгаж байгаа хүнийг улс төрч гэж боддог нь монголчуудын мэдлэггүйг харуулж байна. Монголын бүх улс төрч гэдэг хүн бүр сүржин хоосон үгээр ард түмнийг хуурсан худалчууд юм.
Маш сайн хууль ,нийгэмийн шаардлагаар гарсан хууль. Энэ хуулийг Троллуудын эзэд, троллууд амь тавин эсэргүүцэж байгаа . Энэ хууль сонгууль монгууль , эрх баригчидтай ямар ч хамаа байхгүй зөвхөн нийгмийг бузар булай хогийн хууоамч мэдээлэлээс салгах хуурам ч хаягны ард суугаад дайсагнаж байдаг бузаруудын үйлдэлийг зогсоох хууль
Монгол улсад матаасын тухай хууль байхгүй учраас тролл хаягаар үнэн бодит мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэхээс өөр замгүй шүү.
Энэ залуу бол жинхэнэ ОРК залуу байна. Санаа нь цүнх бариад гүйхээр том дарга болно гээд бодсон байна. Ийм залуусыг сайн нүдэлж аваад сонгуулиар зайлуулах хэрэгтэй шүү. Ирээдүйн ДҮЛЗЭН урвагч нарын төрх иймэрхүү нийгмийн эсрэг хулгайчийн төлөө этгээд
Эрдэнэ, Баттулга гэсэн 2 олигархиас зүүгдсэн троллууд АН-ыг хагалан бутаргасаар 3 жил боллоо.Энэ Ган-Очир гэгч бас л буйр суурьгүй шарыг үзэж шарвасан, харыг үзэж харвасан амьтан байжээ. Энэ 2 олигархи орчин үеийн хөгжлийн шаардлагаас хол хоцорсон, мэдлэг боловёролоор дулимагхан амьтад өөрсдийгөө дарга гээд итгэчихсэн байх юм.Та 2 одоо болио.
Энэ хуулийг эсэргүүцээд байгаа нь нэрээ нууцалж хөлсний бичээч хийж мөнгө саадаг хүмүүсийн орлого алга болчих гээд, нэг нэгнийгээ үндэслэлгүй гүтгэж доромжлон харлуулж аливнэг ажилд нь саад болдог хорон санаа хэрэгжих нөхцөлгүй болчих гээд байгаа юм биздээ. Нийгэмд эерэг өөдрөг зөв санаа яагаад байж болохгүй гэж. Монгол хүн амны билгээр гэдэг дээ.
Та нар хүнээс үнэн үг сонсож чаддаггүй заавал өшөө авч хүн алдаг болохоор нэрээ нууцлах нь аюулыг хамгаалах хамгийн чухал зүйл юм.
Баттулгын бөгсний арчуур Ган -Очир та бол ардчилсан үзэл санаатай хүн биш юм бноо, дэд дарга сэтэртээ л хоргодоод бгаа күмүнээ бна.
Явцгүй гар юмаа
Эрдэнэтэй яг ойлголцооч, цаана чинь чамгүйгээр хурлаа хийгээд даргаа сонгоно гэж бнашт
Энэ хүн хамгийн том торол бий болгосон хүн бол яах аргагүй Баттулга гэдгийг иэдсээр байж өөр хүмүүс руу чиглүүлж байна..
tanai nam bol abilgagchidiin oron,bi bayjih yhaan gesen nam!!!!enyynd chini hyn terlehten dyrtai bis!!!zail hylgaich luibarchid aa:!!!!!
Германд ирээд бужигнуулж2 өнөөдөр л дүүгийндээ ирээд сайхан амарч байна. Утас ухах ч зав гарлаа. Одоо ч орондоо хэвтсээр ❤️ Хэд хоног герман, австри найзуудтайгаа хамт байсан болохоор утас ухсангүйээ. Энэ хүмүүс чинь бие биенээ хүндлэх үүднээс утсаа дуудлага авахаас бусад үед ил ч гаргадаггүй. Хэрэв авах бол уучлал гуйж байгаад дуудлагаа авна. Би бүүр ресторанд ороод янзын сайхан хоолнууд идсэн мөртлөө нэг ч зураг аваагүй байгаа юм даа.
Энэ тролл гээд байгаа юм манайдаа шинэлэг юм уу гэхээс баруунд бол аль дээрээс хөгжөөд төгс болчихсон технологи юм. Арабын хавар ч билүү нэртэй,олон орныг тогтворгүй байдалд оруулж, Үндсэн хуульт ардчилсан тогтолцоог нь нураасан АНУ н хийсэн компанит ажлын үеэр сошиал орчныг ашиглан төрийн эргэлтүүд хийснийг бид мартах ёсгүй.Сүүлийн жишээ нь украйнд ард түмний сонгосон засг төрийг АНУ н элчин сайд нуланд гэгч удирдан чиглүүлсэн бослого өдөөж өнгөт хувьсгал хийн төрийн эргэлт хийсэн. Одоогийн Украйны засаг захиргаа бол тэр төрийн эргэлтийн үр дүнд гарсан хууль бус засаглалын үргэлжлэл юм. Одоо дэлхийн геополитикт АНУ н болон дагуул 7 дээрэмчний гараа дүрээгүй нэг ч үйл явдал болохгүй байгаа. Одоо энэ зандалчлал тэвчих аргагүй түвшинд хүрсэн тул дэлхий даяар эсэргүүцлийн уур амьсгал хаа сайгүй бүрэлдлээ. Манай улс ОХУ г нураах гэсэн том 7 дээрэмчинтэй хийж буй тэмцэлд төвийг сахиж байгаад эгдүүцсэн дайснууд манай улсад төрийн эргэлт хийчих санаатай жефри оюунгэрэлийг түлхэж байна.
Нүүрсний жагсаал гэж нэрлэгдсэн жагсаал бол нүүрстэй холбоотой биш харин шогчин цогтоогийн хэлээд байгаа шиг Үндсэн хуульт тогтолцоог нураах санаатай ЗГ огцор,УИХ огцор гэсэнн зорилготой байгааг бид харсан. ОУ н хэмжээнд энэ үйлдлийг зохион байгуулж байгаа гэдгийг нотолсон зүйл нь Английн ВВС агентлаг мэдээндээ Монгол улсад ЗГ н эсрэг жагсаал эхэллээ гэж мэдээлсэн. Энд нүүрсний хулгай яриад байхад тэнд яагаад төрийн эргэлт ярьж эхлэв. Энэ бол шогтой зүйл.цогтбаяр гэгч зандалчин миний ард оюунгэрэл эгч байгаа, би зөвлөгөө авдаг гэж эргүүтээд нууцаа дэлгэчихсэн. Бид оюунгэрэлийн ард АНУ н элчин саад буанган байгаад эргэлзэх хэрэггүй. Энэ хавар тактикаа өөрчлөн дахин өнгөт хувьсгал хийх гэж оролдох нь тодорхой.Үүнийг ч оюунгэрэл нуулгүй хэлээд авсан. Тэгэхээр бид сошиал ашиглан олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж Үндсэн хуульт ардчилсан тогтолцооны эсрэг зандалчлал үйлдэх санаархлын эсрэг сонор сэрэмжтэй сөрөн зогсох ёстой. Учралын хуулинд хүний эрх зөрчөөд байгаа юм байхгүй.
Сошиал орчинд улс төр хийдэг этгээдүүд энэ хуулинд маш эмзэг хандаж бачуурч байгааг хэн эсэргүүцэж байгаагаас харж болж байна. АН бол хорлон сүйтгэх байгууллага гэдэг нь тодорхой боллоо. Үнэндээ бол улс төрийг орхиё гэхэд манай сошиал орчин нийгмийн сүлжээ биш жорлонгийн сүлжээ болчихоод байгааг бараг бүгд анзаарч байгаа. Бүдүүлэг, гудамжны хараал урсгаж, агсам тавьсан хэрүүлчид бусдын нэр төрийг гутаан ямар ч хариуцлага хүлээлгүй доромжилж,хараал, гүтгэлэг хийж суудаг болсон. Зарим шалиг эмс ичгүүргүйгээр нүцгэлж,шалдалж,завхай харчууд гэр бүийн завхайрлаа сурталчилж байдаг болсон. Энэ ёс суртахууны сүйрэл насанд хүрэгчдээс хальж бидний үр хүүхдийн оюун санааг бузарлан буртаглаж байна. Энэ бол маш хортой нөлөө,үр дагавар юм. Бусдыг доромжлох,дарамтлах,бараг амьд явах аргагүй нөхцөлд хүргэх муу ухааныг сошиалаар насанд хүрэгчдээс сурсан хүүхдүүд үеийнхнийгээ зориудаар хөнөөж байна. Муу авьяастай хүүхдүүд хүний санаанд оромгүй гэмт хэрэг өдүүлж үеийн хүүхдүүдээ амиа хорлоход хүргэж байн
АН-ынхан, улсаас өөр хулгайлж авах юм юу байна вэ?
АН-ынхан, улсаас өөр хулгайлж авах юмнууд юу байна вэ?
ӨӨрөө трол, якузагийн зарц байна.
Ih zasagiin bolovsroltoi.Ih zasagiin doktoroo ehleed UIH gishuunii darhan erh bhgui bolgoh huuli.daraa urahiin mod.ah duusiin 1 iig ajillluulah huulia shiiduulj gargachihaad.ulni.hogiin ard tumen ruu zevuun novdhiin yrvailt.zevuun hartsaaraa har.Bid huleej avay.