“...Танай энэ жижигхэн хотыг утаагүй болгох маш амархан шүү дээ. Яагаад ингэж байлгаад байгаа нь гайхмаар юм. Бодвол дарга нарт чинь л хэрэгтэй байх” гэж өнгөрсөн жил гаднаас ирсэн мэргэжилтнүүд Зайсан толгой дээр гарчихаад хэлжээ. Тэгэхдээ хэд хэдэн нэг удаа л хийх “арга” хэлсэн байгаа юм. Зарим нь яригддаг л даа. Үнэхээр ч энэ “жижигхэн” хотдоо өдөр, шөнөгүй дайны байдалтай амьдарч байна. Энэ нь бидний Үндсэн хуулиар олгогдсон “..Амьд явах”-аас эхлээд олон эрхийг зөрчиж байгаа юм.
Энэ жилийн утаа бүр аюултай байна. “Амт, үнэр” нь авах юм алга. Уг нь жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утаанаас болоод БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлсөн. Харин Н.Уртнасан “...Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрт үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй” гэж байв. Энэ үйл явдал 2022 оны нэгдүгээр сарын 18-нд болж байв. БОАЖ-ын сайд нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг. Товчхондоо, Улаанбаатарын утааг багасгах ажлыг толгойлдог. Ерөнхий сайд ч “...Улаанбаатарын агаарын чанар муудсан. Н.Уртнасанг албан үүрэгтээ хариуцлагүй хандсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” гэсэн. Гээд ганцааранг нь явуулаагүй. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, тэр ч байтугай Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч дарга, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг ч чөлөөлсөн.
Ингээд Н.Уртнасан сайдын оронд ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ томилж байв. Түүнийг сайд болоход УИХ-ын гишүүд нэлээд “үнэтэй” зөвлөгөө өгч байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “...PR-аа багасгаарай. Таны хувьд асуудлыг хэтэрхий их сошиалаар явуулдаг шүү. Иргэдэд өндөр хүлээлт бий болгоод түүнийгээ хийж чадахгүй байв. Утааг арилгаж болохыг У.Хүрэлсүх харуулсан. Тэр ажлыг цааш нь авч явах хэрэгтэй. Цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “...Бодит мэдээлэл авч ажлынхаа гүнд орж ажиллаарай. Ард иргэдээ доромжилсон, албан тушаалаа авч үлдэх гэсэн тайлбар бүү өгөөрэй”, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Сайжруулсан түлш нь богино хугацааны шийдэл байжээ. Цаашид бид төгс шийдлийг олох хэрэгтэй. Яндангүй болж гал түлэхгүй л болох хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “...Сүүлийн хоёр жил бидний уушгины хувьд их хэцүү жил болж байна. БОАЖЯ-нд шинээр хэрэгтэй гэсэн агентлаг бүрийг шинээр нээж өгч, дэмжин ажиллаж байгаа. БОАЖЯ-ын харьяа 100 гаруй байгууллага байна. Нэн түрүүнд хүсэх асуудал бол агаарын бохирдлын асуудал юм шүү. Орчны бохирдлыг бууруулах хорооны даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ахалж ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна. Энэ өвөл цэнхэр тэнгэрээ харахаа байлаа. Шинэ сайдад маш их итгэл найдвар тавьж байна”, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “...Сайд солих амархан. Сайд хийж чадах хүнээ л сонгох нь анхаарах асуудал юм. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг хүнийг сайд болгох хэрэгтэй, одоо юм л бол иргэний буруу болоод байна. Улсдаа хэрэгтэй юм хийж, утааг алга болгох гэж сайд болдог байх хэрэгтэй. Ёстой л сонин хүмүүс сайд болж байна. Технологийн алдаа гаргаж байгаагаа засах хэрэгтэй. Хоосон PR битгий хийгээд бай. ТҮЦ-ний эмэгтэй дээр очоод нүүрийг нь улайлгахад миний дургүй хэлсэн шүү. Түүнээс уучлал гуйх хэрэгтэй” гэж байв.
Б.Бат-Эрдэнэ ч тэр үед “...Утаа нь зөвхөн яндантай холбоотой асуудал биш. Яндан, машины утаа, үйлдвэрийн утаа, тоос шороо хамаардаг. Технологийн шийдлийг сайтар хийх хэрэгтэй гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна” гээд байсан. Ажлаа авангуутаа “...Утааг бууруулна” гэж хэсэг явсан. “Тавантолгой түлш” дээр очиж, бас “...Утааны стандарт тогтооно” гээд нэлээд явсан. Удалгүй хавар, тэгээд зун залгасан. Утаа мартагдсан. Б.Бат-Эрдэнэ сайд ч, нийслэлийн иргэд ч утаагаа мартсан. Гэтэл энэ өвлийн утаа өмнөх жилүүдээс илүү хоруу, дээр нь хохирол ихтэй боллоо.
Гэтэл Н.Уртнасанг “өшиглөөд” сайд болсон нөгөөх Б.Бат-Эрдэнэ маань таг. Тэгсэн чинь одоогоос сар гаруйн өмнө сошиалд “...БОАЖЯ яагаад утаатай холбоотой билээ” гээд хэрүүл хийчихсэн сууж байх юм. Уг нь мань эр чинь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын тамгыг Н.Уртнасан сайдаас авч үлдсэн л юм байна лээ. Гэснээ, өнөөдөр “...Утаа маньд хамаагүй” гэсэн агуулгатай зүйл бичээд сууж байгаа нь ойлгомж муутай л байна. Яг үнэнийг хэлэхэд Б.Бат-Эрдэнэ утааг багасгаж барсангүй. Өнөөдрийн Б.Бат-Эрдэнийн “үе”-ийн утаа Н.Уртнасангийн үеийнхээс хамаагүй их, хамаагүй хортой болсон. Ханиавал намддагүй, өвдвөл эдгэдэггүй. Ер нь бол машин ч угаартмаар “муухай” утаатай болчихоод байгаа шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(14)
harin tiin. Facebookeer comment bichsen chini l dairch orj ireed utaa nadad hamaagui geed ih l zavtai hvn baina lee
МАН-ын Сайдын албан тушаалын наймаа.500 сая-с эхэлдэг гэдэг.Данх албан тушаалыг мөнгөтэй баян олигархиудад зардаг учир сүүлийн үед нилээд таргалж толгой шанаа бөгс нь бүдүүрэн бандаганадаг болж үе үе унгас алддаг болсныг анзаарч байгаа биз дээ.
Харин тийм, унгас нь нойтон, амны хэхэрдэс нь өндөг шиг өмхий сэнгэнээд байх болсон байна
Хан хэнтийн дархан цаазат Тэрэлжээс их хэмжээний нойтон мод бэлдэх гарын үсэг зурсан нөхөр дөө тэржлжээс зүүн тийш баруун баян 20 км газар нөгөө нь тэрэлжээс зүүн тийш 6км газар нойтон залуу модыг сүйтгэж байна хийсэн мод оо шөнө зөөдөг жирийн иргэн ингэж нойтон мод огтлох юм бол хорих ялтай нэг ширхэг мод авхад шүү дээр нь зөөсөн машинаа улсын орлого болно ийм өндөр хорих ялтай байхад Эд нар зүгээр л зөөж байна Сайдын гарын үсэг байхад л болж байна Сайд хотод мод тариж далдуур мод тайрах сүйтгэх зөвшөөрөл өгөөд сууж байна Тэрэлжээс зүүн тийш 6 км газар яваад газардээр нь үзэх хэрэгтэй 4 км яваад бургас руу ороод захын айл зааж өгнөө мод хийж байгаа газарыг
Neguun сайтад хэлээч
Том том ярьсан, пээдийсэн худлаа нөхөр. Эрдэнэс 5 толгойн тузын дарга бхдаа нүүрстэй нилээд холбогдсоныг нь яагаад ярьсангүй вэ
Худлаа иймэрхүү шулаачид цүнхчид бөгсчид хэзээ ажил хийж байхыг харсын. Ёстой суудал худалдаж авсан л биз
АН эрх баригч хүчин болсоны маргааш утаа 00 заана за!
Бас нэг аюул нь уушигны хавдар ихэсч байгаа. Нас барж байгаа эмчлүүлж шаналж байгаа, үхлээ хүлээж байгаа хүмүүс олон байгаа. Үүнийг бүрэн төгс эмчлэх арга гараагү, шинжлэх ухаан дийлэхгүй байгаа. Утааг арилгана гээд хортой чанары нь ихсгээд байгаа засаг төр иргэдээ хорлон алж байгаа үйлдэл, гэмт хэрэг юм биш үү. Хариуцаж байгаа хүмүүс нь огцрох биш эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Утааны хоронд үхэж, өвчилж байгаа хүмүүсийн эрх ашиг гэж байгаа бол нэгдэж тэмцэн засгаас нөхөн олговор, огцорч эрүүгийнхагиуцлага хүлээхийг шаардах ёстой. Бас энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэмт хэрэг.
Өргөн уудам газар нутагтай байж улаанбаатар хотдоо олуулаа шавааралдаж агаар хөрсний бохирдлыг ихэсгээд байхаар өвчлөл ихэснэ шдээ.
Зайлуул даа
Дээр гарсан монгол хүмүүс нь доор байгаа монгол хүмүүсээ дарлан мөлждөг бичигдээгүй хууль эрт дээр үеэс улбаатай.
Түгжрэл бууруулдаг сайд шиг утаа бууруулах сайдтай бол\ё.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)