“...Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг” гэдэг үг бий. АН-д яг тохирно. Учир нь АН-ынхныг “...Одоо л нэг эвлэх нь үү” гэтэл дахиад л болсонгүй. Уг нь, хоёр жил гаруйн холион бантангаа бодвол байдал нь арай дээрдсэн. Энэ намын ҮБХ нь 2023 оны нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, Лу.Гантөмөрийг даргаар сонгосон.
Дээд шүүх шинэ даргыг нь хоёрдугаар сарын 9-нд баталгаажуулсан. Ямартай ч ингэж нэг алхам урагшилсан юм. Гэвч 2023 оны нэгдүгээр сарын 19-нд цуглахдаа С.Эрдэнийгээ ч, Х.Баттулгыг дагасан хэдийг ч нэгмөр нэгтгээгүй нь өнөөдрийг гацаа сэлтийг үүсгэчих шиг боллоо. Тэр үед учир мэдэх хүмүүс “...Мордохын хазгай болчихлоо” гэцгээж байсан юм.
Дүнд нь өнөөдөр Лу.Гантөмөрт АН-ын даргаар өөрийг нь бүртгэсэн Дээд шүүхийн тогтоолоос өөр гартаа барьсан “хүч” алга. Намынх нь гэрчилгээ, тамга хоёр байдаггүй ээ. “Сураг” сонсох нээ, АН-ын гэрчилгээ С.Эрдэнэд байгаа юм байна. Гуйсан чинь өгөөгүй гэнэ. Тиймээс Лу.Гантөмөр, Ч.Өнөрбаяр хоёр 2023 оны хоёрдугаар сарын 28-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд өргөдөл гаргажээ.
Түүндээ “...Манай намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэжээ.
Харин Дээд шүүх гуравдугаар сарын 7-нд хэлэлцээд “... Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэж үзжээ. Үнэхээр ч тэдний хүсэлт нь хуулиараа улс төрийн намын гэрчилгээг дахин олгох үндэслэл болохгүй аж. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу шинэ гэрчилгээтэй болчих гэсэн Лу.Гантөмөрийн оролдлого бүтэлгүйтлээ.
Тиймээс нэг талаас АН-ын шинэ удирдлагууд эргээд С.Эрдэнэтэйгээ “эвлэрэх”-ээс өөр гарцгүй үлдэж байгаа юм. Хэвлэлээр С.Эрдэнийг “...Шантааж хийлээ”, “...Шалдаа буугаад дөрвөн тойрог гуйлаа” гээд л бичиж байна. Аль нь ч байсан, түүнд байгаа АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ Лу.Гантөмөрийн сейфэнд ирэх ёстой юм.
Нөгөө талаас, Дээд шүүхээс иргэн С.Эрдэнийн“...Дээд шүүх Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмаа зөрчиж, гэрчилгээ эх хувиараа байхгүй байхад эрх зүйн чадамжгүй хэдэн нөхдийн гарын үсэг зурсан цаасыг хүлээж аваад шууд бүрдүүлбэр хангасан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь дэндүү муухай улс төрийн хүчирхийлэл, дэндүү авлига, хээл хахуультай холбоотой” гэж олон нийтэд мэдээлсэнд хариулж 2023 оны гуравдугаар сарын 2-нд мэдэгдэл гаргажээ. Түүндээ АН-ын гэрчилгээний тухайд их сонин “гаргалгаа” хийсэн байна. Тэгэхдээ “...АН-ын дотоод маргаан үүссэн 2020 оноос хойш аль аль нь өөрийгөө АН гэх хоёр талаас нийт 14 удаа тус намын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлаар Дээд шүүхэд хандаж байжээ. Аль ч талаас ирүүлсэн хүсэлтэд АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлж байгаагүй болно. Тодруулбал, С.Эрдэнэ Дээд шүүхэд хандаж хүсэлт гаргахдаа ч намын гэрчилгээний эх хувийг журамд заасны дагуу ирүүлж байгаагүй байна. Нийтэд илэрхий байгаа АН-ын “дотоод маргаантай” байдлыг харгалзан үзэж, аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй” аль аль талд тэгш хандаж, Дээд шүүх талуудын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Ингэснээр Дээд шүүх тус намын дотоод маргаанд аливаа байдлаар оролцоогүй, маргалдагч аль ч талыг тус шүүхэд хандах, өргөдөл хүсэлтээ хэлэлцүүлэх боломжоор хангасан юм” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Дээд шүүх АН-ын маргаантай холбоотой бүхий л өргөдөл, гомдлуудыг хүлээж авахдаа, журмаа зөрчиж тус намын улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэлгүйгээр шийдэж ирсэн байх юм. Үүгээрээ Дээд шүүх чухам юу хэлээд байгаа нь ойлгомжгүй. “...Улсын бүртгэлийн гэрчилгээ гол нь биш, гэрчилгээгүйгээр асуудлыг шийдэж болдог” гэв үү.
Эсвэл “...АН-ын бүх талуудын ялсан нь өөрсдийнхөө аргаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй болох боломжтой” гээд байна уу. Гэхдээ үүнийг "...Дотооддоо учраа ол гэсэн үг" хэмээн тайлж болох юм. Дээд шүүхийн гэрчилгээний талаар гаргасан шийдвэрийг ийм хоёр янзаар “уншаад” Лу.Гантөмөр дахин гэрчилгээтэй болчихвол АН бүр жонхуу болно. Ер нь бол Дээд шүүх АН-д хангалттай хугацаа, хуулийн боломжийг олгосон. Үүний нэг нотолгоо нь дээрх байдлаар журмаа зөрчин байж асуудлыг нь шийдэж байсан байгаа юм. Дээд шүүх шийдвэр бүртээ л бараг “...Та нар дотроо учраа олчих. Тэгээд ирвэл бүртгээд өгье” гэж бичих нь холгүй байдаг юм. Түүнчлэн АН-ын тамга гэдэг бас нэг холион бантан бий. Маргаан нь шүүх дээр хүртэл очсон. Бас Лу.Гантөмөрийг намын дарга болонгуут Х.Баттулгын АН-ынхан “...Тамгаа өглөө” гээд байсан чинь хайрцагт нь АН-ын тэмдгийг хийгээд өгчихсөн гэх мааз яриа улс төрийн хүрээнд явж байна. Хамгийн гол нь хэнд хүчин төгөлдөр гэрчилгээ байна, тэнд тамга нь байх эрх зүйн боломж бий. Тийм учраас ч Лу.Гантөмөр эхлээд тамгаа биш, гэрчилгээгээ “хайсан” биз ээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(21)
Энэ тамгаа дараад хэвтчихсэн бүдүүн хар хүнийг та нар барахгүй гэж би хэлээгүй юу
Наад бүдүүн хар баньдийг чинь МАНын дарга нар ээлжлэн хошногодож чиглүүлж байгаа шүү.
Гантөмөр ЭРДЭНЭ БАХтай эвлэрнэ гэж ямар юм байх вэ дээ.Харин Эрдэнэ эвлэрэл эрээд ороод ирвэл хүлээж авч болох юм.Гэхдээ намын ажлаас хөндий байлгах ёстой. Гишүүд байж дарга ,бүртгэл байдаг.Дарга тамга барьдаг.Тамгаа хийлгээд авчихна.Санаа зоволтгүй.Ерөнхийлөгчийн сонгуулиар АНын гишүүд ЭРДЭНЭД цагаан санал өгсөн учраас 3 хүн өрсөлдөхөд 4д орсон байдаг.
Эрдэнэ арай энэмуу мүүний шашны пастерт тамгаа алдчихгүй байлгүй дээ.
Ан мюд сэхэхгуй юм байна даа яхэдхэн хуний амбийц улс торд соргоор нолоолж байна Гантомор тамга гэрчилгээгээ аваагуй мортлоо л одоогийн УИХ г тар намар сонгууль зий гэж шаардаж байна Модхон 1939 онд Японы талд орох байсан юм яжуковын хошоог нураа Оросын Элчинг хоож гарга гэх бизээ Алсын хараагуй Монголынхоо эрх ашгийг гунзгий ойлгоогуй хун АН д олон байх шиг Тэг утгаараа МАН дангаараа байсан нь дээр ч юм шиг АН бутээлч бас эх оронч сорог зучин байж чадахгуй бололтой
Гантөмөр дайчин тэмцэгч сөрөг хүчин брлох гэсэндээ биш,цаад тоглоомын эздийн (МАН) захиалга нь тэр,намар сонгууль явуулах бэлтгэл,шалтаг,тархи угаалт.
zailtsgaa
Ардчилсан намын гэрчилгээ нь Эрдэнээгийн гудсан дор байгаа дээр нь Эрдэнээ Эрдэнэсувд хоёр хэвтэж байгаа ! Хургачин хүү Гантөмөр жолдох учир өгөхгүй гэсэн ! Өөр хүргэн хайгаад хэвтэж байгаа 24 оны сонгууль нь болтол лай ч байна зай ч байна !!!
Монголын анхны цүнх баригч Гантөмөрт юу гэж өгөх вэ дээ. Элбэгдоржийн цүнхийг Гантөмөр бариад гүйж байхыг Эрдэнэ мэдэхгүй хэн мэдэх вэ дээ.
Гантөмөр намын дарга хүн биш бна. Эхлээд намын доторхи учраа олох байтал УИХ-ыг тар, Орос, Украйн хоёр дайнаа зогсоо гэхчлэн маш ойлгомжгүй юм ярьж яваа хүндээ. тамга ч үгүй, гэрчилгээ ч үгүй тэгээд улс төржөөд харайгаад байгаа эр дээ.
Ха ха хаа.
Оросуудын боол Буриадууд та нар социализмд хэнийг хүн биш гэдэг байсныг нүүдэлчин Монголчууд мэднэ.
Ан 200 мянган гишүүнтэй гэж цуурдаг мөртлөө намын дарга сонгох болохоор 150 хөгшин луухаан ногоо савхдаж суунгаа хуйвалдаад нэг муу золбин дөрвөдийг билгэ тэмдгийн нэр төдий даргаараа сонгоно гэж байх уу. Энэ тоглоомын, өмхий үнэртэй жорлонгийн жинхэнэ цаад эзэн нь хужаа баярцогт байна гэхээр энэ Ан г чайнатауны хужаанууд тодорхойлох болж таарлаа.ЧАН гэмээр ч юм уу.Тэр мүүний шашны пастор золбин дөрвөд хужаад урвасан болж таарна. Жигшилтэй. Явж явж жинхэнэ урвагчид чинь увсад байдаг юм биш үү.Үндэсний шашнаасаа урваж Мүүний мөнгөнд унаж үхсэн энэ пасторт ноён нуруу гэж юм алга. Ийм даргатай болвол Ан жорлон биш жорлонгийн жорлон болох биз.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
200000гишүүн ч найдвар тасарсан,олгархиудын мөнгөнд бөмбөгдүүлж хэнийг сонгохоо ч мэдэхээ больсон.Сонгуулийн үед л гишүүдээ хөлсөлж ашигладаг,энд нээх ардчилал гэж тэмцээд байх хүн тун цөөн. Ердөө эрх мэдэл,мөнгөнд хүрэх гэсэн хэдэн бизнесмэн маягийн юмнууд л энд тэнд будилуулж явж байгаа.АН мөн чанраа алдсан байгаа.
ter modon tamganii helterhii, hevlesen tsaas hoyor odoo tegeed namaas unetei bolj bna uu. Ter tamga uneheer Erdeniin Hasbuu Tamga um baihdaa
Эрдэнэ бол АН-ын ганц авралын од шүү. Эрдэнэ бол мөхлийн од
Zugeer zailaasai ene hogiin hulhaichuud
Дээд Шүүх гэрчилгээтэй,тамгатай Эрдэнийн намыг АН гэж хүлээн зөвчөөрч,бүртгэсэн байдаг.Тэгсэнээ андуурч тамаггүй гэрчилгээгүй,бүр бүртгэлгүй хэсэг хүн бүртгэлтэй намаас гадуур сэм хуйвалдаж дарга сонгсоныг нь Ан намын дарга мөн гэж хүлээн зөвчөөрчихсэн байдаг. Дээд Шүүх үүгээр үнэ цэнээ алдаж орхисон. Албан ёсны бүртгэлтэй Нам л сонгууль явуулж даргаа сонгох эрхтэй. Эрүүл тархи ийм л шийдвэр гаргах ёстой.
Ardchilal gedeg heden hulgaich naraa turd oituulahgui l baij mongol hugjine baabar elbeg bayr sosorbaram gesen heden hulgaich naraa mongol ulsaas zailuul
Намын даргын сонгууль албан ёсны бүртгэлтэй нам дээр л явагдах ёстой. Эрдэнээгийн байр суурь зөв.
Ккк. Үнэхээр гоё юм болж бн!! Би эрт хэлсэн дээ??!! Эрдэнээтэй учраа олохгүй бол яагаад ч явж чадахгүй ээ ! гэж.... Эрдэнээ чинь үнэхээр хуулиар та хэдийг гаргахгүйгээр хүн юм бн лээ!!!