sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар: "2023 оны эхний дөрвөн сарын инфляци 11.3 хувь байсан. Үүнээс 42 хувь нь цэвэр хүнсний инфляци. Бүр тодруулбал хамгийн өндөр байгаа нь мах. Махны үнэ замбараагаа алдлаа, он гарснаас хойш 18 хувиар өссөн. 70 сая малтай ард түмэнд махны инфляци өндөр байдаг нь үнэхээр инээдтэй асуудал. Нийлүүлэлтийн гинж алдагдаад байна, нөөцийн мах ажиллахгүй байна. Тэгэхээр шинэ механизм хэрэгтэй. Магадгүй бүсчилсэн махны HUB байгуулаад Зүүн аймгаас баруун аймаг руу явуулдаг ч юм уу? үр дүнтэй механизм хэрэгтэй. "ЭрдэнэсТавантолгой"-н 1072 хувьцаагаа амилуулах хэрэгтэй. Саналын эрхтэй, татварын дараах ашгаас хүртдэг болох ёстой" гэв.
 
С.Сарнай