Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ. Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэлээ танилцуулсан.
Тэрбээр ярианыхаа эхэнд энэ оны төсвийн тодотголын төсөлд цалингийн шинэчлэл хийхээр тусгаснаа хэллээ. Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь болгож, зөрүүг арилгана. Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулж, статусыг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд тэмдэглэв.
Манай улсад 2021 оны байдлаар төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний болон эл зэрэглэлд хамаарах дээд боловсролын 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5085 судлаач ажиллаж байгаагийн 26.5 хувь буюу 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтан байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт 47.7 тэрбум төгрөг батлагдсаны дийлэнх нь цалин хөлсний нэмэгдэл, төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зардал байсныг салбарын төлөөллүүд Ерөнхий сайдад уламжилж байлаа. Түүнчлэн, эрдэм шинжилгээ, туршилт, зүгшрүүлэлтийн ажлын санхүүжилт сүүлийн таван жилд нэмэгдээгүй, нэг судалгаанд зарцуулах зардлын хэмжээ 14.4 сая төгрөг байгаа нь судалгаа хөгжүүлэлтийн чанар, үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг ч дурдаж байв.
Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа.
Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.
Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэлээ. Тэгвэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг "МАА-н бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна.
Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье. Та бүхэн саналаа нэгтгээд ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл0
Монголын шинжлэх ухааны салбарууд Оросын академжсэн амьдралаас тасархай байдгаа одоо болих хэрэгтэй.Тэртэй тэргүй Монголд хэл түүх (Шинжлэх ухаан яг үнэндээ биш) хоёроос бусад шинжлэх ухааны салбарууд дэлхийтэй өрсөлдөж чадахгүй.Тэд зөвхөн шинжлэх ухааны ололтыг үндэстний компаниудын судалгаа, үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж байх үүрэгтэй.
Соёлын салбарыг ч бас эдийн засгийн эргэлтэнд оруулаач, хэдий болтол улсаар тэжээлгэх гэсийн. Улиг домог болсон хошин шогоос өөр бүтээл хийхгүй байгаа ш дээ.
эрдэмтэн хүн бол барилагчин хүн шиг л байх ёстой . төсөвөөс гувшиж уйлагнаж амьдрах ёс үгүй
шуа-г татан буулгаад их сургууль лабораториудад нь өгөх ёстой.
шатлалаараа тэтгэврийн зөрүү алдааг арилгаачээ. заавал шүүхдүүлэх. жавьж энхамгалангаас чинь болсон
Эргүү толгой минь эхлээд наад хүмүүсээсээ зөв зүйл хийж эсэхээ асуу, судалгаа, шинжилгээ хийлгэ. Дараа нь эдийн засгийн өрсөлдөөнд оруулна гэдэг тэнэг зүйлээ ярь. Гэхдээ манай ШУА, эрдэмтэд гэдэг чинь ихэнхи нь МАН-ын цүнх баригчид шүү дээ. Ялангуяа удирдлагад нь дандаа МАН-ын цүнхчид гарч ирж, чадалтай, боловсролтой, мэдлэгтэй хүмүүсийг гудамжинд хөөж гаргадаг юм даа. Хуурамч эрдэмтэд...
хүрээлэнгүүдийн бүтэцийг эргэн харах хэрэгтэй. ялангуяа орон нутгийн хүрээлэнгүүд
ШУА улс орны эдийн засагт үнэндээ нэмэр болохгүй байгаа. Хэт хуучинсаг энэ бүтцийг өөрчилж нийгмийн ухааны хүрээлэнгүүдийг Их сургуулиудад нийлүүлж бусдыг нь салбарын яамдын харъяанд туршилтсудлгааны төвүүд болгох хэрэгтэй. Ингэвэл сая эдийн зөв эргэлтэнд орно. ШУА-иас ямар нээлт гарахгүй. Иймд бусад орны шинжлэх ухаан, технологийн амжилтыг УААА-н салбаруудд нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг эрхэлдэг байх ёстой. ШУА-ийн нүсэр бүтцийг санхүүжүүлэх асар их үр дүнгүй зардлыг хэмнэх болно.
Шинжлэх ухаан, их сургуулийг боймлосон дампуу ШУА- г нэн даруй еерчилж дэлхийн жишгээр хегжих хэрэгтэй!!! ТББ - шуудээ, тереес барилга барьж егне гэж юу байсан юм!!!
Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан гэж хуучин яаманд байхдаа бөгсөө худалдаж амьдардаг байсан нэг зартай биеээ үнэлэгч байнаа
Судагааны хүрээлэнгүүд академижсан амьдралаас тасарсан байж болохгүй, шинжлэх ухааны ололт, инновацийг судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлж байх нь чухал цаг үе
Манай эрдэмтэд дэлхийн хэмжээнд сэтгэж өрсөлдөх бааз суурь англи байхгүй! 30 жил амлаад юуг бүтээв! Эмлэг сургуулиаа бариа! Яг хэрэгтэй зүйлээ хий!!!