sonin.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.


19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 700 орчим тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 500 орчим шатарчин оролцох төлөвтэй байна.


Шатарчид стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өнгөрсөн жилийн тус тэмцээн Тайланд улсад болж байв. Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн анх алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Олон улсын матер Б.Чингүүн (стандарт), Их мастер Б.Билгүүн (блиц) нар ба тэд ах дүү шатарчид юм.