sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үргэлжилж буй мөргөлдөөний шийдэл удаашралтай байгаа талаар Киев болон Москвагийн аль алинд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левиттийн мэдээлснээр, Трампын энэ байр суурь сүүлийн саруудад улам тодорхой илэрч байгаа бөгөөд тэрбээр хоёр талд ч тодорхой шүүмжлэл хандан, энхийн хэлэлцээрийг урагшлуулах бодит санаачилга дутагдаж буйг онцолсон байна.


“Ерөнхийлөгч Владимир Путин болон хоёр талын аль алинд нь удаан хугацаанд урам хугарч ирсэн. Үнэндээ тэр үүнийг нуулгүй хэлдэг” хэмээн Левитт мэдэгдэв. Түүний хэлснээр, Трампын үзэж байгаагаар Украин, Оросын аль аль нь энхийн хэлэлцээрт хүрэхийн тулд бодит сонирхол, жинхэнэ хүсэл зориг гаргах шаардлагатай бөгөөд мөргөлдөөнд цэг тавихыг хүсэж байгаа бол үгээр бус, үйлдлээрээ харуулах цаг ирээд байна гэжээ.




Н.Отгончимэг

Эх сурвалж: minval.az